Сайн мэдэхгүй хүнд бол хиймэл шүд нь хуванцар, эсвэл резин ч гэмээр эдээр хийгдсэн энгийн зүйл мэт санагдах байх. Үнэн хэрэг дээрээ хиймэл шүд нь нэлээд нарийн бүтэцтэй биомеханик хийц юм. Хиймэл шүдний хамгийн гол зорилго нь алдагдсан шүдийг амьд шүднээс ялгагдахгүйгээр нөхөн сэргээх.