Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх газар болон ЦЕГ ын харьяа хаяг тогтоох төвийн хүүхдүүдийг ханиад томууны эсрэг вакцинд хамрагдууллаа.

Вакцин хийлгэхэд өвдөхгүй

Хүйтэн сэрүүний улирал болж ханиад томуу дэгдэлт байдлаар тархдаг энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сертификат бүхий сайн чанарын GC FLU /influenza vaccine split virion,inactivated/ вакциныг Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн эцэг эхгүй, эмзэг хэсгийн өнчин 2-аас 18 насны 200 шахам хүүхэд болон Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхдийн хаяг тогтоох төвийн 20 гаруй хүүхдvvдэд “Ди Жи Би” ХХК үнэ төлбөргүй хийж буяны гараа сунгалаа.

Read moreМонгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх газар болон ЦЕГ ын харьяа хаяг тогтоох төвийн хүүхдүүдийг ханиад томууны эсрэг вакцинд хамрагдууллаа.

ХАНИАД,ТОМУУНЫ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ: Ханиаднаас яаж сэргийлэх вэ?

Ханиад томуу нь хүйтний улиралд influenza овгийн RNA вирус ханиалгах найтаах үед агаарын замаар дамжин халдварлаж халуурах, ханиалгах, хоолой өвдөх, толгой өвдөх, нус гоожих, үе мөч өвдөх, бие сулрах, ядрах зэрэг шинж тэмдэгтэй бөгөөд хүндэрвэл вирусны хатгалгаа,цаашилбал вактерийн хатгалгаа үүсгэдэг. Ингэж хүндрэх нь зүрх судасны болон амьсгалын замын архаг өвчтэй хүмүүст онцгой аюултай байдаг. Хүүхдүүд өндөр халуурч, гүйлгэн суулгах ба таталт хүртэл өгч хүндэрч болно. Жил бүр 226 000 хүн томуугийн хүндрэлээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг ба тэдгээрээс 36 000 нь нас бардаг байна.

Read moreХАНИАД,ТОМУУНЫ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ: Ханиаднаас яаж сэргийлэх вэ?

С гепатит

Ерөнхий

Солонгос явж ажиллах гэтэл шинжилгээгээр С гепатиттэй гээд гарчихлаа, нөгөөх нь эдгэдэггүй яанаа? гэсэн яриаг та лав нэг бус удаа сонсож байсан биз ээ. Гэтэл С вирусыг ганц хоёр долоо хоног эм уух төдийхнөөр устгах боломжгүй, хүний хувийн онцлог энэ тэрийг нь харгалзаад 12 сар хүртэл удаан хугацаанд нарийн эмчилгээ хийдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Дэлхий дээр С гепатитын халдвартай 500 сая орчим хүн байдаг аж.

Read moreС гепатит

Дархлаажуулалт

Хүүхдийн эхээс авсан дархлал нь тодорхой хугацааны дараа буурч эхэлдэг  тул дархлаажуулах бэлдмэл буюу вакцин хийлгэх шаардлагатай. Халдварт  өвчнөөс сэргийлэх дархлал тогтоохын тулд дархлаажуулах бэлдмэл буюу  вакцин хэрэглэхийг дархлаажуулалт гэнэ.

Read moreДархлаажуулалт

Улаан бурхан өвчнөөс сэргийлье

Танайх 2-10 насны хүүхэдтэй бол улаанбурханы дархлааг батжуулах нэмэлт  дархлаажуулалтанд заавал хамруулаарай.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон Далайн Баруун Бүс 2012 онд бүсийн улс орнуудад улаанбурханы өвчлөлийг эрс бууруулах улмаар устгах зорилтыг дэвшүүлсэн.

Read moreУлаан бурхан өвчнөөс сэргийлье

Улаан бурхан

Жирэмснийхээ эхний 3 сард улаан бурханаар өвчлөх нь эрхтэн дутуу хөгжилтэй, дүлий, хараагүй, зүрхний эмгэгтэй хүүхэд төрөхөд нөлөө үзүүлэх шалтгаануудын нэг юм. Энэ үед хүүхдийн олонх  эрхтнүүд үүсч боловсорч эхэлж байдаг бөгөөд дээрх өвчнийг үүсгэгч нян нь энэ үйл явцыг саатуулж сарниана.

Read moreУлаан бурхан