Цусны бүлэг

Ерөнхий

Өдөр тутмын амьдралд тэр бүр хэрэг болоод байдаггүй болохоор хэддүгээр цусны бүлэгтэйгээ мэддэг хүн цөөн. Тэгэж байгаад гэмтэж бэртэх, өвчин эмгэг тусах, эсвэл гадаад явах хэрэгтэй болохоор л аргагүйн эрхэнд цусныхаа бүлгийг тодорхойлуулдаг. Ингэхэд яагаад ийнхүү цусыг бүлэг болгон хуваагаад байгаа юм бэ, ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт төрөх нь зүйн хэрэг. Энэ талаар ойлгомжтой товчхон танилцуулахыг хичээв.

Read more

Удамшил

Хүний биеийн эс бүр 23 хос, нийт 46 хромосомтой байна. Хромосомын тал хувь нь эхийн өндгөн эс, тал хувь нь эцгийн эр бэлгийн эсээс бүтсэн байдаг. Хромосом бүрт 2000 гаруй удамшлын мэдээлэл  хадгалсан генүүд байна. Ген болгон эцэг эхийн зан ааш, бие махбодын болон бусад мэдээллүүдийг агуулсан байдаг. Үүнд нүд, үсний өнгө зэрэг багтана.

Read more