Хүний био цаг. Био цагаа дагаж чадвал урт насална

Цаг хугацаа гэдэг хүнээс үл хамааран тасралтгүй урссаар байдаг гэдгийг бүгд мэддэг. Харин амьд амьтан болгонд өөрийн гэсэн мөчлөг, хэмнэлтэй био цаг байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Уул шугамандаа бол хүн гадаад ертөнцийн цагаас гадна энэхүү өөрийн био цагийн хэмнэл, мөчлөгийг эвдэлгүйгээр дагаж чаддаг байсан бол эмнэлэгийн босгыг элээж цаг, мөнгөө үрэх хэрэг тун ч цөөн гарах байсан нь гарцаагүй.

Read moreХүний био цаг. Био цагаа дагаж чадвал урт насална

Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгал

turuu_bulchirhaiТүрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгалБЗХӨ тусаж байсан, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, суугаа ажил эрхэлдэг, байнга даарч хөрдөг эрчүүдийн дийлэнх нь 30 гараад ирэхээрээ түрүү булчирхайн үрэвсэл гээч тун таагүй зүйлтэй тулгардаг. Гэвч зарим эрчүүд түрүү булчирхай гэж сонсож байсан болохоос ямар үүрэгтэй, юунд хэрэгтэйг нь нэг их сайн гадарладаггүй.

Тэгэхээр эхлээд түрүү булчирхай гэгч зүйл эр хүний бие махбодид ямар үүрэг гүйцэтгэдэг талаар тайлбарлах нь зөв байх.
Түрүү булчирхай гүйцэтгэдэг үүрэг:

Read moreТүрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгал

Жирэмслэлтээс хамгаалах / Арьсан доорх суулгац буюу имплантант, Норплант

Ерөнхий

Жирэмслэлтээс хамгаалах олон арга байдаг. Эдгээрээс хамгийн сүүлд нэвтрээд байгаа нь арьсан доорх сулгац буюу жирэмслэлтээс хамгаалах имплантант суулгах арга юм. Жирэмслэтээс хамгаалах хэрэгсэл болгож арьсан доор суулгадаг тусгай жижиг уутанцар буюу капсулуудыг арьсан доорх суулгацууд/имплантант гэж нэрлэнэ.

Read moreЖирэмслэлтээс хамгаалах / Арьсан доорх суулгац буюу имплантант, Норплант

Яавал өндөр болох вэ?

Хүмүүс яагаад ч юм өндөр, нуруулаг нэгнийгээ илүү эрүүл, ухаалаг, царайлаг гэж үздэг. Энэ ч үнэний ортой байж болох юм. Учир нь тухайн хүний өндөр гэдэг генийх нь онцлогийг бүрдүүлж өгсөн өвөг дээдэс нь яаж хооллож, ундлаж байсан, тухайн хүн өөрөө хүүхэд насандаа яаж хооллож байснаас ихээхэн хамаардаг.

Read moreЯавал өндөр болох вэ?

Эмэгтэйчүүдийн цэвэршилт

Нас ахих тусам ямар ч амьд  бие махбодид тийм ч таатай бус өөрчлөлтүүд гарна. Бодисын солилцоо удаашрах, эсийн шинэчлэлт саатах зэрэг залуу хүний зүүдэнд ч ордоггүй янз бүрийн асуудал ба өвчин эмгэг үүсдэг. Жишээлэхэд, эмэгтэй хүнд 50 наснаас хойш цэвэршилт явагддаг.

Read moreЭмэгтэйчүүдийн цэвэршилт

Эрэгтэйчүүдийн цэвэршилт

Ерөнхий

Цэвэршилт буюу тодруулбал бие махбодын физиологийн насны өөрчлөлт явагддаг цэвэршилтийн үе нь эрэгтэй эмэгтэй хvн бvрийн  амьдралын жам ёсны үе шат юм. Ялгаа нь зєвхєн энэ єєрчлєлт нь эрэгтэй хүнд эмэгтэй хvнээс хожуу, 50-60 насанд аажмаар явагддаг. Энэ vеэр эр бэлгийн үндсэн даавар болох тестостероны тvвшин буурснаас болж бэлгийн идэвх аажмаар буурдаг.

Read moreЭрэгтэйчүүдийн цэвэршилт

Даавар эссенциал

Дотоод шүүрлийн булчирхайгаас ялгарч цусанд шууд ордог бодисуудыг даавар гэж нэрлэдэг. Дааврууд нь хүний биед явагдах олон урвалуудад (бодисын солилцоо биеийн өсөлт хөгжилт, бэлгийн бойжилт) оролцдог төдийгүй цусаар дамжин бүх биеэр тархаж олон чухал үүргүүдийг гүйцэтгэдэг.

Read moreДаавар эссенциал

Төрсний дараа жирэмслэлтээс хамгаалах

Төрсний дараа, хүүхдээ хөхөөр хоолох, сарын тэмдэг сэргээгүй байх гэсэн хоёр нөхцөл бүрдсэн байхад жирэмслэх боломжгүй гэсэн яриа нэлээд түгээмэл байдаг. байдаг. Үнэн хэрэг дээрээ төрсний дараа хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэхийн тулд дөрвөн нөхцөлийг дагах хэрэгтэй байдаг юм. Үүнд:

1.Хүүхдээ нэмэлт тэжээлгүйгээр зөвхөн хөхөөрөө хооллох.

2. Хүүхэд өдөртөө гурван цаг тутам, шөнө 1 удаа хөхдөг байх. Шөнийн хөхүүлэлт хоорондын хугацаа нь 6 цагаас хэтрэхгүй байх. Хүүхдээ хэдий олон удаа хөхүүлнэ жирэмслэх магадлал нь төдий хэрээр бага байна.

3.Биеийн юм ирээгүй байх.

4.Төрснөөс хойш зургаагаас ихгүй сартай.

Read moreТөрсний дараа жирэмслэлтээс хамгаалах

Өнчин тархины өвчнүүд

Хүний дотор эрхтнүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллан хэвийн өсч, хөгжин улмаар үр удмаа үлдээхэд нь дотоод шүүрлийн эрхтэнүүд нь даавар нэртэй тусгай бодис ялгаруулж байдаг. Дотоод шүүрлийн эрхтэнүүд дотроос хамгийн чухал нь өнчин тархи нэртэй жижиг булчирхай юм. Энэ булчирхай нь тархины “турк эмээл” гэж нэрлэгддэг хэсэгт байрладаг.

Read moreӨнчин тархины өвчнүүд