Орчиндоо тамхи татуулахгүй байх
Тамхины утаатай орчинд орохгүй байх
Үр хүүхэд, хань ижлийнхээ дэргэд ар араас нь тамхи угзрах дуртай хүмүүс цөөнгүй байдаг. Гэртээ битгий тат гэхээр хар гэртээ хаан, бор гэртээ богд гээд тоодоггүй. Гэтэл өөрсдөө татаагүй ч дам тамхидалт гээч зүйлд өртсөн хүмүүст ямар хор нөлөө учруулдаг тухай сонирхуулж байна.
Тамхинд 4000 гаруй химийн нэгдэл агуулагддагаас 40 орчим нь хорт хавдар үүсгэдэг болох нь нэгэнт батлагджээ
Тамхины утаа -тай өрөөнд 1 цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалдаг байна.
Дам тамхидалт гэдэг нь тамхи татаж буй хүмүүсийн тамхины утаагаар тамхи татдаггүй хүмүүс амьсгалахыг хэлнэ. Тамхи үйлдвэрлэгчид үүнийг орчны тамхидалт ч гэж нэрлэдэг.