Гоо сайхандаа анхаардаг эмэгтэйчүүдийн санааг зовоодог нэг нь зүйл хөл, гар дээрх илүүдэл үс юм. Энэ үсийг арилган хөл, гараа цэвэрхэн харагдуулах гэж эмэгтэйчүүд бүр хоёр мянга гаруй жилийн тэртээгээс элдэв арга сэдэж эхэлжээ. Түүхчдийн нотолж буйгаар манай тооллын өмнөх 1-р зуун Египетийн домогт хатан хаан Клеопатра нь хөлийнхөө үсийг арилгах гэж лав түрхэдэг байсан аж.