Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр. Жил болгоны энэ өдөр тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд ухуулан таниулдаг болоод нэлээд хэдэн жил болж байна. Жилдээ ганц удаа ч болов ямар гээчийн хор хэрэглээд өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хордуулж байгаагаа эргэж нэг харахад буруудах зүйл гэж юу байхав. Тэр тусам энэ жил “Охид, эмэгтэйчvvдийг тамхины хор хөнөөлөөс сэргийлье” гэсэн уриатай явагдаж байгаа болохоор тамхины хор хөнөөлийн асуудалд бүр ч нухацтай хандах хэрэгтэй.