Тунг нь нарийн тааруулж, тусгай зааврын дагуу хэрэглэвэл өвчнийг эдгээдэг хорыг юу гэж нэрлэдэг вэ? Мэдээж эм гэж нэрлэдэг. Харамсалтай нь эмийг эмчийн жор, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хэрэглэж байдаг хүмүүс олон байдаг.
жирэмсний
Жирэмсний шинж тэмдэгүүд
Жирэмсэн болсныг илтгэх хамгийн анхны шинж тэмдэгүүдийн талаар товч танилцуулж байна.
Жирэмсний анхны долоо хоногт ургийн хэмжээ вандуйны чинээ байдаг ч гэлээ бүх эрхтэнүүд нь бүрэлдээд эхэлчихсэн байдаг болохоор өдийд хүчтэй эм тариа хэрэглэх, тамхи, архи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Гэвч жирэмсний өдий үед эмч нар хүртэл тусгай шинжилгээ хийлгүйгээр жирэмсэн болсон эсэхийг баттай хэлж чаддагүй болохоор бие даан хөл хүнд болсон гэдгээ тодорхойлоход нэлээд бэрхшээлтэй байдаг.
Төрөх огноог тооцох
Эмэгтэйчүүд үр тогтсон тодорхой огноог ихэнхдээ мэддэггүй ч гэлээ сүүлийн сарын тэмдэгийн мөчлөг эхэлсэн өдрөө мэдэж байдаг. Тийм болохоор жирэмсний хугацаагаа энэ өдрөөс эхлэн тоолдог. Дийлэнх эмэгтэйчүүд үр тогтох хамгийн өндөр магадлалтай үе буюу овуляц нь сарын тэмдэгийн мөчлөгийн дунд үед таардаг. Өөрөөр хэлбэл дараагийн мөчлөг эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө.

Кесар хагалгаа хийлгэсний дараах жирэмслэлт ба төрөлт
Кесар хагалгааны тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. /энэ талаар энд дараад уншиж болно/ Энэ удаад кесар хагалгаа хийлгэсний дараах дахин төрөх боломжийн тухай мэдээллийг хүргэж байна.
Read moreКесар хагалгаа хийлгэсний дараах жирэмслэлт ба төрөлт
Жирэмсний үеийн судасны өргөсөлт
Ерөнхий
Хамгийн хүнд тохиолдлуудыг нь эс тооцвол хураагуур судасны өргөсөлт өвчин нь жирэмслэлтийг хориглосон заалт болдоггүй. Тэгэхээр эмэгтэйчүүдийн венийн зангилааны өргөсөлт үүсэх шалтгааны нэг нь жирэмслэлт, төрөлт байдаг гэдгийг санаж, энэ өвчний шинж тэмдэг илрэх, өвдөх магадлал өндөртэй бол судасны эмгэг судлагч буюу флеболог эмчид хандах хэрэгтэй.
Жирэмсний 40 долоо хоног
Жирэмсний 36 долоо хоног
Өөрийн ажил, амралтын цагаа илүү нарийн төлөвлөх хэрэгтэй. Учир нь хүүхэд төрөхөд цаг маш үнэ цэнэтэй болно. Гэвч хэт их олон ажил төлөвлөх хэрэггүй. Бага зэргийн хөгжилтэй байдал, тоглоом наадмаар өөрийгөө зугаацуулахад илүүдэхгүй.