Умайн гаднах жирэмслэлт

Умайн хөндийгөөс бусад газарт үр тогтеон өндгөн эс бэхлэгдэхийг умайн гаднах жирэмслэлт гэдэг.

Read moreУмайн гаднах жирэмслэлт

Цус багадалт

Жирэмсний үед төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг тул эхчүүдэд цус багадалт цөөнгүй тохиолдоно. Цус багадалт нь хоол тэжээлийн дутагдалтай, архаг хууч өвчтэй, олон төрсөн эсвэл үр хөндүүлсэн, урьд нь цус алдаж байсан эхчүүдэд илүүтэй илэрдэг.

Read moreЦус багадалт

Жирэмсний хугацаанд тохиолдож болох хүндрэлүүд

Та өөрөө, таны гэр бүл, ойр дотныхон жирэмслэхэд эрсдэлтэй байдлууд, жирэмсний хүндрэлүүд -ийн талаар зохих мэдлэгтэй байвал жирэмсний, төрөх болон төрсний дараах үеийн хүндрэлээс сэргийлж чадна.

Read moreЖирэмсний хугацаанд тохиолдож болох хүндрэлүүд

Эм ба жирэмслэлт

Жирэмсэн үед умайд үр хөврөлийн эс идэвхтэй хуваагдах процесс явагдаж эмэгтэйн хүний  биед янз бүрийн өөрчлөлт гарч элэг, бөөр, дотоод шүүрлийн систем илүү ачаалалтай ажиллаж эхэлнэ. Иймд жирэмсний эм, эмийн бэлдмэлийн нөлөө эхийн биед төдийгүй хэвлий дэх үр хөврөл – ийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг тул эмчийн хяналтгүйгээр дураар хэрэглэх нь маш аюултай юм.

Read moreЭм ба жирэмслэлт

Төрөлтийн үеийн өвчин намдаалт

Төрөх үед эмэгтэй хүн бүр өвдөлт мэдэрдэг. Зарим нэг нь харьцангуй бага мэдэрдэг бол зарим маш хүчтэй мэдэрдэг. Ийм ч болохоор өвдөлт мэдрэхгүйн тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Төрөлтийн үед хүүхэд эхийнхээ хэвлийг орхих ёстой. Умай хүчтэй агшиж, хүүхэд нээгдсэн умайн хүзүү болон үтрээгээр гадагш гардаг. Төрөх үеийн өвдөлт нь умайн хүзүү үтрээний суналт ба зөөлөн эдийн дарагдлаас болж үүсдэг. Зарим төрөгч эмэгтэй зүрх судасны үйл ажиллагаа болон амьсгалд хямралт үүсдэг тул ихээр айдаг. Түүнээс гадна удаан хугацааны өвдөлт нь хугацаанаасаа өмнө ядрах, умайн агшилт зогсох, ургийн хүчил төрөгчийн дутагдалд хүргэнэ.

Read moreТөрөлтийн үеийн өвчин намдаалт

Жирэмсний үеийн амьдралын хэв маяг

Жирэмсэн эмэгтэй өөрийн болон хэвлий дэх хүүхдийнхээ сайн сайхны төлөө эрүүл амьдралын хэв маягийг хамгийн чанд сахих ёстой гэдгийг бүгд мэддэг. Гэсэн атлаа эрүүл саруул амьдралын хэв маяг гэхээр юу хэлээд байгааг нь тэр нарийн мэддэггүй. Ямар ч л байсан жирэмсэн эмэгтэй хүн тамхи татах, согтууруулах болон мансууруулах зүйл хэрэглэх, цацраг идэвит нөхцөлд ажиллах, хүнд ажил хийх, өндөр өсгийтэй гутал байнга өмсөх зэрэг жирийн үед ч эмэгтэй хүний зайлсхийвэл зохистой зүйлийг юуны түрүүнд хийж болохгүй гэдгийг ихэнх нь хар ухаанаараа гадарлаж байдаг.

Read moreЖирэмсний үеийн амьдралын хэв маяг

Жирэмсний шинж тэмдэг

Өвдсөн үед бие таагүйтэх, халуурах, хавагнах гэх мэтээр олон шинж илэрдэг болохоор нэг л биш юм болоод байгааг хүн түвэггүй тааж мэддэг. Харин хөл хүнд болсон гэдгээ мэдэх нь тийм ч хялбар зүйл биш. Үр тогтолт явагдасны маргаашнаас нь юм нь өвдөх, хавагнах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэггүй болохоор арга ч үгүй.

Read moreЖирэмсний шинж тэмдэг

Үрэвсэлт өвчин

Үрэвслийг яг өвчин гэж  хэлж болохгүй. Энэ нь бие махбодийн онцгой хариу урвал бөгөөд үүний тусламжтайгаар  гадны микроб болон өөрийн  гэмтсэн эсүүдээс хамгаалдаг. Үрэвсэлтэй хэсэг улайх, өвдөх, хавдах, халуун оргих зэргээр өөрчлөгдөн үйл ажиллагаа нь хязгаарлагддаг гэдгийг хүн болгон мэдэх боловч яагаад гэдгийг  мэдэх нь ховор.

Read moreҮрэвсэлт өвчин

Судасны өргөсөлт буюу варикоз

Варикоз буюу хураагуур судасны өргөсөлт нь (varix нь зангираа, дүүрэлт гэсэн латин үг юм) хураагуур судас буюу венийн судасны хана нимгэрч, хөндий нь тэлэгддэг өвчин юм. Өргөсөлт өвчин нь маш эртний түүхтэй бөгөөд бүр Эртний Египетийн муутуу цаасдээр хүртэл тэмлэгдсэн байдаг.

Read moreСудасны өргөсөлт буюу варикоз