Posts Tagged ‘жирэмсэн’

Илэрч болох бусад шинж тэмдгүүд

Эдгээр шинжийн илрэх эсэх нь таны бие махбодийн онцлогоос ихээхэн хамаарах бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд харилцан адилгүй илэрдэг. Зарим тохиолдолд аль ч шинж илрэхгүй байж болно.

(more…)

Жирэмслэлт ба бэлгийн харьцаа

Жирэмсэн үед анхаарвал зохих асуудлын нэг нь бэлгийн харилцаа юм. Эмэгтэй хүн жирэмсэн үедээ өмнөх шигээ эр нөхөртөө хандаж чаддаггуй тохиолдол байдаг бөгөөд магадгүй үүндээ эхнэр тань санаа зовж яваа байх.

(more…)

Хувцаслалт

Би л жирэмсэн гээд хаа хамаагүй, уут сав мэт хувцас өмсөх нь зохимжгүй. Харин ч өөрийн хэв маягаа өөрчлөх сайхан боломж гарсанд олзуурхах нь зөв. Жирэмсэн үед биеэр эргэлдэх цусны хэмжээ ихэссэнээс хөлрөх, үтрээний ялгадас нэмэгдэх ба үүнийг дагаж та өөртөө тавих эрүүл ахуйн дэглэмээ сайжруулах ёстой.

(more…)

Өвчилсөн тохиолдолд эм ууж болох уу

Та жирэмсэн үед ажил амралт, хоолны дэглэмийг сайтар сахиж өөрийгөө өвчин эмгэгээс хамгаалах нь чухал. Жирэмсний хугацаанд хэрэглэсэн ихэнх эмүүд нь эхийн цусаар дамжин урагт нөлөөлдөг учраас өвчилсөн тохиолдолд та заавал эмчид зевхвн эмчийн эм, тариа үзүүлж, зааврын дагуу хэрэглээрэй.

(more…)

Жирэмсэн үеийн дэглэм

Жирэмсний үед таны бие махбодь их ачааллыг үүрнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Харин та өөрөө эрүүл байж, хүүхдээ эрүүл төрүүлэхэд амьдралын хэв маяг, хооллолт, ажил, амралтын дэглэмд ихээхэн өөрчлөлт оруулах хэрэгтэй болно.

(more…)

Та хүүхэдтэй болохоор шийдлээ

Эмэгтэй хүний нөхөн үржихүйн насанд хүүхэдтэй болоход зөв болон буруу цаг үе гэж үгүй. Бие махбод үүнд байнга бэлэн байдаг. Харин амьдралын нөхцөл байдал, гишүүдийн санаа бодлоос  үүдэн ийм асуудал гарч ирдэг. Хүүхдийг хэзээ ч захиалж болдоггүй, бид төлөвлөх хэрэгтэй юм.

(more…)

Төрөлтөнд бэлтгэх

Төрөлт гэдэг бол эмэгтэй хүн бүрийн айж, хүлээж байдаг зүйл юм. Ялангуяа төрөлт анхных бол. Эмэгтэй хүн бүрийн хувьд маш чухал энэ өдөрт ойртох тусам мэдээлэл дутуу үед түгшүүр төрөх нь зүйн хэрэг. Ийм үед эртнээс эмч мэргэжилтнүүдээс төрөлтийн талаар мэдээ, мэдээлэл авахаас өөр гарах гарч үгүй.

(more…)

Жирэмсний үеийн амьдралын хэв маяг

Жирэмсэн эмэгтэй өөрийн болон хэвлий дэх хүүхдийнхээ сайн сайхны төлөө эрүүл амьдралын хэв маягийг хамгийн чанд сахих ёстой гэдгийг бүгд мэддэг. Гэсэн атлаа эрүүл саруул амьдралын хэв маяг гэхээр юу хэлээд байгааг нь тэр нарийн мэддэггүй. Ямар ч л байсан жирэмсэн эмэгтэй хүн тамхи татах, согтууруулах болон мансууруулах зүйл хэрэглэх, цацраг идэвит нөхцөлд ажиллах, хүнд ажил хийх, өндөр өсгийтэй гутал байнга өмсөх зэрэг жирийн үед ч эмэгтэй хүний зайлсхийвэл…

Жирэмсний хяналт

Жирэмсэн эмэгтэй хүн бүр заавал эмчийн хяналтанд байх ёстой. Эмч жирэмсний явц, өвдөж байсан өвчний талаар мэдээлэл авч эх барих эмэгтэйчүүдийн эмч болон бусад мэргэжилтнүүдэд үзүүлэх чиглэл гаргаж өгнө. Жишээлэхэд, харшилтай бол харшлын эмчид, архаг голомтыг оношлох эмчлүүлэхээр чих хамар хоолой болон шүдний эмчид үзүүлэх чиглэл өгөх гэх мэтээр.

(more…)