Posts Tagged ‘зулбах’

Тамхи ургийн хөгжлийг удаашруулдаг

Тамхи ургийн хөгжлийг удаашруулдаг

Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр. Жил болгоны энэ өдөр тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд  ухуулан таниулдаг болоод нэлээд хэдэн жил болж байна. Жилдээ ганц удаа ч болов ямар гээчийн хор хэрэглээд өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хордуулж байгаагаа эргэж нэг харахад буруудах зүйл гэж юу байхав. Тэр тусам энэ жил  “Охид, эмэгтэйчvvдийг тамхины хор хөнөөлөөс сэргийлье” гэсэн уриатай явагдаж…

Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд

Ерөнхий

Жирэмслэлтийг зохиомол аргаар таслах буюу аборт, үр хөндөлт нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрүүл мэндэд тодорхой нөлөөг ямагт үзүүлж байдаг. Тиймээс үр хөндөлт нь цаашид жирэмслэх, жирэмсний явц зэрэгт нөлөөлөх нь гарцаагүй.

Аборт нь тэр болгон эмэгтэй хүний өөрийнх нь сонголт байдаггүй. Дотор эрхтэн, мэдрэлийн системийн хүнд өвчин зэргийг үед эмнэлгийн заалтын дагуу аборт хийлгэсэн байж болно. Гэсэн хэдий ч шалтгаанаасаа үл хамаараад үр хөндөлт нь таагүй үр дагаварт хүргэж…

Жирэмсэн эхчүүд ба архидалт

Жирэмсэн эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэхэд архи нь эхсээр дамжин үр хөврөлд хортой нөлөө үзүүлдэг болох нь батлагджээ. Архины шалтгаант хөврөлийн эмгэгтэй хүүхдүүдийн толгой жижиг, нүд солир, оюуны хомсдолтой бие бялдарын хөгжил нь саатанги, толгойн хэлбэр нь зөв биш, хөдөлгөөний хөгжилт нь муу байдаг байна.

(more…)

Согтуурал гэж юуг хэлэх вэ?

Бие хүн болон нийгэмд сэтгэл санаа, ёс суртахуун, эрх зүйн хэм эмжээ, эд материалын болон биологийн хохирол учруулах хэлбэрээр архийг хэтрүүлэн хэрэглэхийг согтуурал гэж үздэг.

(more…)

Жирэмсэн эхчүүд ба тамхины хор хөнөөл

2002 онд АДРА байгууллагаас хийгдсэн судалгаагаар, оюутнуудын 40 хувь, зөвхөн 12 настай хүүхдүүдийн 10-15 хувь нь тамхи татаж байна. Уушигны хорт хавдар -тай хүмүүсийн 87 хувь, зүрхний өвчин туссан хүмүүсийн 7 хувь, хөхний хавдар -тай хүмүүсийн 40 хувь нь тамхичид байна.

(more…)

Умайн хүзүү бүрэн хаагдахгүй байх

Хэвийн жирэмсэн үед умайн хүзүү хаалттай, хүүхэд үтрээгээр доошоо гарахааргүй хэвлий дотроо бойжих боломжтой байдаг.

(more…)

Хэвлий, хэвлийн доод хэсгээр базалж өвдөх

Жирэмсний 37 дахь долоо хоногоос өмнө хэвлий, хэвлийн доод хэсгээр базалж, ууц нуруугаар хөшиж өвдөх нь умайн гадуурх жирэмслэлт, зулбах, дутуу төрөх -өөр завдаж буйн шинж тэмдэг байж болно.

(more…)

Зулбалт, зулбах

Гадна орчинд амьдрах чадваргүй үр хөврөл гарахыг зулбалт гэж нэрлэнэ.

(more…)

Цус багадалт

Жирэмсний үед төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг тул эхчүүдэд цус багадалт цөөнгүй тохиолдоно. Цус багадалт нь хоол тэжээлийн дутагдалтай, архаг хууч өвчтэй, олон төрсөн эсвэл үр хөндүүлсэн, урьд нь цус алдаж байсан эхчүүдэд илүүтэй илэрдэг.

(more…)

Жирэмслэлт ба БЗДХ / ХДХВ / ДОХ

Хэдийгээр манай улсад ХДХВ/ДОХ (Хүний дархлал хомсдолын вирус/Дархлалын олдмол хомсдол)-ын тохиолдол цөөн бүртгэгдсэн боловч бэлгийн замаар дамжих халдварын тархалт буурахгүй байсаар байна. Ийм нөхцөлд ХДХВ/ДОХ-ын халдвар тархах эрсдэл өндөр байдаг.

(more…)