25, 50, 75 мг бүрээстэй, 25 мг бүрхүүлтэй, 50 мг лаа, 25 мг|5 мл хөвмөл, 1 мг туншилтэй зэрэг хэлбэртэй, халуун бууруулах, өвчин намжаах, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй. Толгой эргэх, өвдөх, нойрмоглох, сэтгэл гутрах, гэрлээс зайлсхийх, аюулхай дээр өвдөх, огих, бөөлжих, хоолонд дургүй болох, ходоод гэдэс шархлан цус алдах, харшил үүсэх, цусны цагаан бөөм, ялтас цөөрөх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.