Калори ихтэй таргалуулдаг хоолнуудаас урган гарсан тод жишээг бид амьдаар нь харж байгаа тод жишээ бол Америкчууд билээ. Men’s Health сэтгүүлийн эрхлэгч Дэвид Зинченко саяхан “Eat This, Not That!” нэртэй номоо худалдаанд гаргасан нь бэстсэллер болж чаджээ.
калори
Таргалалт
20-21 зууныг хүртэлх хүн төрөлхтний түүхийг өлсгөлөнгийн түүх гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Дайн дажин, байгалийн гамшгийн дараа тэр үеийн хүмүүсийн зайлшгүй тулгардаг байсан нэг зүйл нь өлсгөлөн. Иймээс хүний бие олон зуун мянган жилийн хөгжлийн явцад хэзээ ч ирж болзошгүй өлсгөлөн ирэх үед ашиглахын тулд илүүдэл илчлэгийг өөхөн давхарга болгон хадгалж, нөөцөлдөг болжээ.