Posts Tagged ‘кофе’

Эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчин

Эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчин

Шээс нь хүрээгүй байхдаа шээвсний сүвээс өөрийн мэдрэлгүй гарахыг шээс задгайрах өвчин гэдэг. Гэхдээ энд шээс задгайрч сул гарах ба шээсээ барьж чадахгүй байх гэсэн хоёр өөр шинж тэмдгийг ялгаж ойлгох хэрэгтэй.

(more…)

Кофе ба кофеин

Их уувал зүрхний өвчтэй болдог гэх мэтчилэн энэ ундааг тойрсон үнэн худал нь мэдэгдэхгүй яриа олон. Зүрхний өвчин гэхээр та лав кофений талаар ярьж байгааг гадарласан байх. Иймд манай сайт кофе нэртэй энэ ундааны талаарх шинжлэх ухааны үүднээс батлагдсан зүйлсийг танилцуулахыг зорив. (more…)

Цээж хорсох

Улаан хоолойны дагуу эсвэл цээжний орчимд залгиур дээр хорсон эвгүй мэдрэмж төрөхийг хэлнэ. Нэг талаас энэ таагүй мэдрэмжээс салах тийм ч хэцvv биш. Үүний тулд аяга усанд нэг цайны халбага сод хийж уухад арван минутын дараа эвгүй мэдрэмж алга болно. (more…)

Ясны сийрэгжилт буюу остеопороз

Ерөнхий

Ясны эдийн сийрэгжин хэврэгшихийг анагаах ухаанд остеопороз гэдэг. ДЭМБ-ын гаргасан мэдээнээс vзвэл ясны сийрэгжилт буюу остеопороз нь халдварт бус өвчний тархалтаараа зvрх судасны өвчин, өмөн, чихрийн шижингийн дараа ордог аж.

(more…)

Шээс задгайрах

Ерөнхий

Шээс задгайрах гэдэг нь шээсээ барьж чадахгүй болохыг хэлнэ. Энэ нь ахмад  настанд нилээд их тохиолддог, ялангуяа эмэгтэйчүүдэд илүү тохиолддог байна.  Шээс задгайрах нь наслах үед гарах хэвийн өөрчлөлт биш.

(more…)

Нойргүйдэл

Нойр нь бие махбодь, тархийг амрааж, хүч сэлгэх, өдрийн турш гаднаас авсан мэдээллийг дахин боловсруулж хадгалах, дархлаа сэргээх гээд хүний амьдралд зайлшгүй хэрэгтэй маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм ч болохоор хүн эрүүл саруул явахын тулд хоногт 7 цаг унтдаг байх хэрэгтэй гэдэг. Гэтэл ийм чухал үүрэгтэй зүйл доголдол үүсэх эрүүл мэнд, сэтгэл санаанд сөрөг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.

(more…)

Даралт ихсэх өвчин

Даралт ихсэх өвчнийг анагаах ухаанд артерийн гипертони, артерийн гипертензи гэж нэрлэдэг. Гипертони нь тонус ихсэх, чангарах, гипертензи нь даралт ихсэх гэсэн утгатай. Гэхдээ яаж ч нэрлэлээ гэсэн энэ ойлголтын дор артерийн даралт нь хэвийн хэмжээнээс өсдөг төлөв байдал, эсвэл эмгэгийг ойлгодог. Ямар ч насанд 130/80 хүртэлх даралтыг хэвийн гэж үздэг бол 140/90-ээс эхлээд артерийн гипертензи буюу даралт ихсэх тухай яригдаж эхэлнэ.

(more…)