Posts Tagged ‘нойр булчирхай’

Дорно дахины анагаах ухааны сурвалж зохиолд элэгний өвчний ангиллыг тусгасан тухайд

Дорно дахины анагаах ухааны сурвалж зохиолд элэгний өвчний ангиллыг тусгасан тухайд

Элэгний өвчний тухай бичиж үлдээсэн ном судрыг мөшгөж үзвэл олон зуун жилийн түүхтэй. Орчин үеийн анагаах ухаанд элэгний эмгэгийг олон улсын 10-р ангилалд К70-К77 хамаарууланг ангилсан байдаг бөгөөд олон улсын шинжээчдын бүлгээс 1994 онд хуралдсан Дэлхийн гастраэнтерологчдын  хуралд архаг гепатитын ангилалд оруулсан ангилал, архаг гепатитын идвэхжлийн илтгэх бүтэц зүйн ангилал (R.J.Knodell 1981, V.Desmet 1994) зэрэг байнга шинэчлэгдэж байна. Гэтэл…

Хоол боловсруулах систем

Хоол боловсруулах систем

Өнөөдөр ходоод, элэг, цөс, нойр булчирхай гээд хоол боловсруулах системийн өвчин эмгэг манайхны дунд толгой цохиж байгаа нь гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Гуч гарсан таван хүнээс асуусахад багаар бодож хоёр нь цээж хорсдог, эсвэл ходоод өвдлөө, цөс өвдөөд гэсэн зовиуртай явдаг.

(more…)

Цусны биохимийн шинжилгээ. Холинэстераз. Сийвэнгийн холинэстераз

Холинэстераз  /ХЭ/ нь элгэн үүсдэг фермент юм. Холинэстераз эд, ясны булчинд агуулагддаг. Сийвэнгийн гэгддэг холинэстераз нь элэг, нойр булчирхайнд байдаг бөгөөд элгээр цусанд ордог.

(more…)

Цусны биохимийн шинжилгээ. ГГТ. Гамма ГТ (глутамилтранспептидаз)

ГГТ буюу гамма глутамилтранспептидаза (гамма ГТ)  нь амин хүчлийн солилцоонд оролцдог фермент юм. Гол төлөв элэг, бөөр, нойр булчирхайнд агуулагддаг.

(more…)

Ходоодны үрэвсэл буюу гастрит

Ходоодны үрэвсэл нь ихэвчлэн хавар намрын улиралд ажиглагддаг. Ходоод төөнөж  байгаа мэт өвдөн, заримдаа дотор муухайрдаг. Гастрит нь ходоодны ханын салст бүрхүүлийн үрэвсэл юм. Үрэвсэл нь арван хоёр хуруу гэдэс рүү дамжсаныг гастродуоденит гэнэ. Эдгээр үрэвслийг хоёр ангилдаг, үүнд: ходоодны хүчиллэг ихэссэн ба багассан гэж.

(more…)

Хөхний булчирхайн өвчин

Судалгаанаас үзэхэд эрэгтэйчүүдийн  34% нь  эмэгтэй хүний хамгийн их сэтгэл татдаг зүйл нь хөх гэсэн байна. Гэтэл үүний зэрэгцээ  эмэгтэйчүүдийн 87% нь  биеийн энэ хэсэгтээ сэтгэл дундуур явдаг байна. Нэг хэсэг нь түүнийгээ томсгох, нөгөө хэсэг  нь багасгах, гурав дахь хэсэг нь бүр хэлбэрийг нь өөрчлөх хүсэлтэй байдаг.

(more…)

Архи ба амин дэмийн дутагдал.

Архичин хүнд голдуу А, В, Га, Br амин дэмийн дутагдал үүсдэг. Циррозоор өвчлөгсдөд карнитин ба цайрын дутагдал үүсэх бөгөөд тухай бүр тодорхой шинж тэмдгээр илэрч байдаг. Антидиурэтик дааврын урвалаас үүдэн бие махбодоос магни болон фосфор ихээр илэрч удалгүй энэ хоёр бодисын дутагдал үүсдэг.

(more…)

Цөс чулуужих

Цөсний хүүдийнд буюу цөсний цоргонд  чулуу үүсэхийг цөс чулуужих өвчин гэдэг. Нэлээд  элбэг тохиолддог. Ихэнхдээ дунд насны хүмүүс, нас ахиж яваа буй тарган эмэгтэйчүүд өвчилдөг. Европ ба Америкт 50 наснаас дээшхи гурван эмэгтэйн нэг нь, дөрвөн эрэгтэйн нэгд нь тохиолддог ажээ.

(more…)

Нойр булчирхайн үрэвсэл буюу Панкреатит

Эртний грекийн  эмч нар ходоодны доор байдаг нойр булчирхайг “pancreas” буюу “цул махан” гэж нэрлэж байжээ. Биемахбодид түүний гvйцэтгэх үүрэг маш их бөгөөд хоол боловсруулалт, энергийн тогтмол солилцоо гээд олон чухал vйл явцад оролцдог.

(more…)

Чихрийн шижин буюу сахарын диабет

Чихрийн шижин буюу сахарын диабетийг хүн төрөлхтөн олон мянган жилийн тэртээгээс таньж мэдэн оношилсоор иржээ. Эртний Грекийн эмч нар өвчтөнийхөө шээсийг амсаж үзээд чихэрлэг бол шижинтэй гэсэн онош тавьдаг байсан бол Эртний Хятадын эмч нар өвчтөний шээсийг аяганд хийж тавиад ялаа суувал чихэртэй, улмаар чихрийн шижинтэй байна гэж оношилдог байсан байдаг.

(more…)