Лифтний товчлуур 00-ийн суултруураас бохир

Лифтний товчлуур 00-ийн суултруураас бохир
Аризоны их сургуулийн судлаачид зочид буудал, зоогийн газар, банк, офис зэрэг газруудын лифтний товчлуурын гадаргуй дээрээс шинжилгээ хийгээд ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Тэдний тогтоосноор бол цахилгаан шат бүхий олон нийтийн байгууллагуудын лифтний товчлуурын 1 хавтгай дөрвөлжин см талбай дээр колони буюу бөөгнөрөл үүсгэдэг 313 нэгж нян “амар сайхан амьдарч байдаг” юм байна. Гэтэл америкийн нийтийн бие засах дундаж газрын жорлонгийн суултуур дээрх бөөгнөрөл үүсгэдэг нян дунджаар 8 байдаг гэнэ. Тэгэхээр лифтний товчлуур нь 00-ийн суултуураас хэд дахин бохир байгааг өөрөө тооцоод үзээрэй.
Эдгээр бөөгнөрөл үүсгэгч нянгуудын дотор гэдэсний бүлгийн өвчин үүсгэгч нян тун ч элбэг байдаг ажээ. Тэгэхээр олон хүн орж гарч байдаг газрын хаалга үүдийг онгойлгох, лифтээр зорчисныхоо дараа ядаж гараа чийгтэй салфеткаар арчиж байхад тун ч илүүдэхгүй байх.
Үүнээс өмнө судлаачид нь олон тооны судалгаагаараа  компьютерийн гар нь суултуураас 8 дахин бохир, гар утасны товчлуур ус татдаг даруулаас 18 дахин бохир байдгийг бас тогтоож байсан юм. Тэгэхээр өдөр тутам хэрэглэж байдаг эдгээр зүйлсээ долоо хоногтоо ядаж нэг удаа цэвэрлэж байгаарай.

Аризоны их сургуулийн судлаачид зочид буудал, зоогийн газар, банк, офис зэрэг газруудын лифтний liftтовчлуурын гадаргуй дээрээс шинжилгээ хийгээд ийм дүгнэлтэнд хүрсэн байна.

Read moreЛифтний товчлуур 00-ийн суултруураас бохир

Ясны хэмийн үрэвсэл буюу Остеомиелит

Хүний ясанд хугарахаас илүү таагүй зүйл байхгүй мэт санагддаг. Гэвч харамсалтай нь  ясны хэмийн үрэвсэл  буюу остеомелит бол илүү ноцтой бєгєєд аюултай өвчин юм. Остеомелитийн нян ясанд нэвтрэн орж, нэг   ёсондоо хорлон сүйтгэх эжиллагаа явуулан үрэвслийн голомтыг үүсгэнэ. Энэ нь улмаар ясыг гэмтээдэг байна.

Read moreЯсны хэмийн үрэвсэл буюу Остеомиелит

Компьютерийн гар 00-ийн суултуураас бохир

Английн хэсэг судлаачид Лондон хотын офисуудаас хоолны хордлого vvсгэдэг бактер илрэх эсэхийг шалгаж vзээд жинхэнэ шоконд орсон байна. Тэд нэгэн компаний офисыг сонгож аваад 33 гарыг нь шалгаж vзжээ.

Read moreКомпьютерийн гар 00-ийн суултуураас бохир

Менингококк, менингит

Ерөнхий

Өвөл хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, олон тооны архаг өвчин сэдэрдгээс гадна хурц халдварт өвчнүүдийг тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь менингококкын халдвар юм. Менингококкын халдварын хамгийн хүнд хэлбэрийг нь манайхан гол төлөв хар яриандаа цахилгаан менингит гэж яриад сурчихсан байдаг.

Read moreМенингококк, менингит

Дэлүү

Удаан хугацааны туршид орчин үеийн анагаах ухаан нь дэлүү гэгч эрхтэнийг ямар үүрэг гүйцэтгэдгийг нь мэдэхгүй явсаар иржээ. Хэдийгээр өнөөдөр дэлүүлийн функцийн талаарх олон шинэ зүйлийг нээж мэдсэн ч гэлээ гүйцэд судлаагүй зүйл нэлээд байдаг ажээ.

Read moreДэлүү

Гэдэсний халдвар

Ерөнхий

Нэн тэргүүнд хоол боловсруулах замыг гэмтээдэг халдварт өвчнүүдийг гэдэсний халдварт өвчний бүлэгт хамруулдаг. Одоогоор энэ төрөлд хамрах 30 гаруй өвчин мэдэгдээд байна. Эдний дотроос хамгийн хамгийн хор багатай гэж болох нь хоолны хордлого, хамгийн аюултай нь булчин задрах тахал буюу холер.

Read moreГэдэсний халдвар

Сүрьеэ

Хүн төрөлхтөн энэ өвчнийг мэддэг болоод олон мянган жил болж байгаа. Наад захын жишээ татахад л нийтийн тооллоос өмнөх 2 мянган жилийн тэртээ эртний Вавилон хотноо эрэгтэйчүүдэд сүрьеэтэй эхнэрээс салахыг зөвшөөрсөн хууль гаргасан байсан нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг.

Read moreСүрьеэ

Уушигны үрэвсэл буюу уушигны хатгаа

Уушгинд үрэвсэл үүсгэх замаар илэрдэг бүлэг өвчнийг уушигны үрэвсэл, уушигны хатгаа, хатгаа гэж нэрлэдэг.  Уушигны үрэвслийг пневмококк, стафилококк, стрептококк, идээрүүлэгч хөх савханцар зэрэг нян, А, В, С томууны вирус,   эргэх томууны вирус, аденовирус ба мөөгөнцөр -үүд үүсгэдэг.

Read moreУушигны үрэвсэл буюу уушигны хатгаа