Чихрийн шижинтэй болсон эсвэл болсон байж магадгүй үед заавал хийх ёстой шинжилгээнүүд

 

 Сүүлийн жилүүдэд манай улсад чихрийн шижин буюу хар яриагаар сахарын өвчин гэгддэг эмгэгийг тохиолдлын тоо огцом нэмэгдсэн. Үүнийг дагаад чихрийн шижин эмгэгийг дагасан олон луйвар гарах болов. Зарим хүн хүнийг сахарын өвчтэй байна гэх, зарим өвдөөгүй байна гэх. Зарим нь бүр эмчилгээ нь гарч ирээгүй байгаа чихрийн шижин өвчнийг эдгээнэ гэж өвдөж зовсон хүмүүсээс таван цаас саах юм. Иймд юуны өмнө энэ таагүй эмгэгийг туссан эсэхийг эхлээд баттайгаар тодорхойлох хэрэгтэй.

Read moreЧихрийн шижинтэй болсон эсвэл болсон байж магадгүй үед заавал хийх ёстой шинжилгээнүүд

Линз болон хиймэл сормуусны сөрөг тал

Нүдний линз

  • Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүд улайлт үүсч болно
  • Зааснаас удаан хугацаагаар линзийг зүүвэл нүдний торлог бүрхэвчинд хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрч болно. Мөн линзнээс болж торлог бүрхэвч гэмтэж, зурагдаж болох талтай.

    Read moreЛинз болон хиймэл сормуусны сөрөг тал

Баянгол дүүргийн нүдний эмнэлгүүд

Эмнэлгийн нэр: Ариун мэлмий

Эмнэлгийн эрхлэгч: Нарантуяа
Үйлчилгээний чиглэл: Нүд
Бусад үйлчилгээ: Нүдний
Холбогдох хаяг: БГД-ийн 19-р хороо 4-р хороолол 59-73 тоот
Утас: 95150306

Эмнэлгийн нэр: Гоёмсог-Оптик ХХК-ний эмнэлэг

Эмнэлгийн эрхлэгч: А.Энхтүвшин
Үйлчилгээний чиглэл: Нүд
Бусад үйлчилгээ: Хараа зүйн тусламж үйлчилгээ
Холбогдох хаяг: БГД 15-р хороо Хасбаатарын гудамж, Билэг их дулгүүрийн 1-р давхарт, 48м2
Утас: 96651115, 99132044

Read moreБаянгол дүүргийн нүдний эмнэлгүүд

Амрах агшин буюу стерео зураг №3

Ажлын ачаалал, стрессээ тайлахад тань бага ч болов тус болно гэдэгт найдан “Амрах агшин” булангаараа стерео зургуудын гурав дахь цувралыг хүргэж байна. Зурганд тайлбар хийх хэрэггүй гэсэн шүүмжлэл олон ирсэн тул энэ удаад ямар нэг тайлбаргүй орууллаа. Сэтгэгдэл дээрээ юу олж харснаа бичээрэй. Мөн хараанд муу биш байгаа гэсэн асуулт олон ирсэн. Хараанд муу нөлөө огт байхгүй, харин ч нүдний булчинд сайнаар нөлөөлдөг тухай мэргэжлийн хүмүүс бичсэн байна. Гол нь стерео зургийг холоос хардаг дадалтай болох хэрэгтэй.

Read moreАмрах агшин буюу стерео зураг №3

Өвдөг. Өвдөг гарах

Ерөнхий

Өвдөг нь сормуусны уутанцар, эсвэл сормуусны уутанцарын ойролцоо байрладаг Цейсын тосны булчирхайн хурц идээт үрэвсэл юм. Ийм үрэвслийг гаднах өвдөг ч гэж нэрлэдэг. Харин зовхины ард байдаг Мейбомын булчирхайн хэсгийн үрэвслийн үед аньсагын булчирхайтас буюу дотуур өвдөг гэгч үүсдэг. Дотуур өвдөгийн үрэвсэл нь тийм ч хурц биш.

Read moreӨвдөг. Өвдөг гарах

Нүдний гэмтэл

Хүний мэдээллийн 70% хангаж байдаг болохоор нүд нь маш чухал эрхтэн юм. Маш чухлын дээр маш эмзэг эрхтэн болохоор өчүүхэн төдий гэмтэл ч хараа муутгах, бүр сохроход хүргэж болзошгүй байдаг.

Read moreНүдний гэмтэл

Компьтерийн ард суудаг хүмүүсийн хийх нүдний дасгал

Статистик судалгаанаас үзвэл өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэгнийх нь хараа муу байдаг аж. Энд компьютерийн үүрэг нэлээд байгаа гэвэл хэтрүүлэг болохгүй байх. Гэвч муутгахгүй гээд компьютерээ гаргаад хаячихаж болохгүй. Иймд нүдийг хамгаалах, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог комплекс дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг, зохистой шийдэл болно.

Read moreКомпьтерийн ард суудаг хүмүүсийн хийх нүдний дасгал

Нүд ба компьютер

Зурагт их үзэх, явж байгаа тээврийн хэрэгсэл дотор, эсвэл гэрэл муутай газар юм унших нь хараанд муугаар нөлөөлдөг байсан цаг нэгэнт өнгөрчээ. Орчин үед хараанд эдгээрээс дутахааргүй муу нөлөө үзүүлдэг бас нэг хүчин зүйл гарч ирсэн нь компьютер юм.

Read moreНүд ба компьютер

Нүдний шил ба контакт линз

Хараа муудсан үед шил линз хоёрын аль нь дээр вэ? Хүн болгон энэ талаар өөрийн гэсэн бодолтой байдаг ч харьцуулан зөв сонголт хийхэд тус болох нэгэн хүснэгтийг сонирхуулъя.

Read moreНүдний шил ба контакт линз

Нүдний болор цайх

Хүнийг ямар нэг юм руу харах үед тэр биетээс ойсон гэрэл нүд рүү  орохдоо тунгалаг болроор дамждаг. Энэ болор нь гэрлийг хувиргаж  нүдний арын ханан дээр байгаа торлог эд дээр дүрс болгон буулгана. Торлог  эдээс мэдээлэл нь мэдрэлийн ширхэгээр дамжин тархинд хүрснээр бид юу харж байгаагаа төсөөлдөг юм.

Read moreНүдний болор цайх