Мэдрэлийн ёзоорын үрэвсэл нь хүнд мэдэгдэхгүйгээр гэтэж ирдэг. Ямар ч эвгүй мэдрэмж байхгүй байснаа гэнэт эв дүйгүй хөдөлгөөн хийх үед нуруугаар огцом хатгуулдаг. Нүднээс нулимас гарч тонгойж ч чадахгүй болно. Энэ бол мэдрэлийн ёзоорын үрэвсэл буюу манайхны хэлж заншсанаар радикулит юм.
радикулит
Нуруугаар өвдүүлэх
Судалгаанаас үзвэл ажлын чадвартай насанд хүрэгчдийн тэн хагас нь нуруугаар өвдүүлэх зовиураар шаналж байдаг ч ерпөө 15% нь эмчид үзүүлдэг ажээ.