Амьдралынхаа хугацаанд ядаж ганц ч удаа ч болов ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж байгаагүй хүн гэж огт байдаггүй нь судалгаагаар тогтоодсон. Энд мэдээж олон зүйлийн эмгэг байгаагаас хүмүүсийн тэр бүр анзаараад байдаггүй ч хүний биеийг дотроос сэм нураах ноцтой нөлөө бүхий нэг зүйл нь бухимдал, буюу стресс юм. Ажил дээрээ, гадаа гудамжинд, тээврийн хэрэгслээр зорчихдоо, гэр орондоо үргэлж биш ч гэсэн бухимдах үе зөндөө гардаг.