Posts Tagged ‘тээрхийн арьсны нарийсал’

Тээрхийн арьсыг огтлох /хөвч таслах буюу хозлох/

Тээрхийн буюу эр бэлэг эрхтний толгойн арьсыг огтлохыг анагаах ухаанд циркумциз гэж нэрлэдэг. Энэ мэс ажилбар олон мянган жилийн настай гэж үздэг ч ерөнхийд нь тээрхийн арьсыг бүхлээр нь ба хэсэгчлэн огтлох гэж хуваадаг. Манайхан хөвч таслах гэж ярьдаг.

(more…)

Тээрхийн арьсны нарийсал буюу фимоз

Ерөнхий

Тээрхийн арьсны буюу эрхтний толгойн хэсгийг бүрхэж байдаг арьсны нарийслыг анагаах ухаанд Фимоз гэж нэрлэдэг. Энэ нь  янз бүрийн vе шаттайгаар илэрч болно. Хамгийн хөнгөн хэлбэрийн үед тээрхийн арьс хvндрэлтэйгээр шамарч хөвчрөлийн үед бэлэг эрхтний толгой дөнгөж ил гарах ч бэлэг эрхтэн тайван байдалд  байхад амархан ил гарч байдаг.

(more…)

Бэлэг эрхтэний хөгжлийн гажиг

Ерөнхий

Эр бэлиг эрхтэний хєгжлийн гажиг нь  эрхтэний хэвийн хэлбэр, хэмжээ, байрлалын төрөлхийн өөрчлєлт юм. Өөрөөр хэлбэл энэ бүх єєрчлєлт нь бvр эхийн хэвлийд дэх хөгжлийн явцад бий болсон өөрчлөлт.

(more…)

Давсагны салст бүрхүүлийн үрэвсэл буюу цистит

Давсагны салст бүрхүүл -ийн үрэвслийг цистит гэж нэрлэдэг. Цистит нь шээс бэлгийн замын хамгийн их тархсан үрэвсэлт өвчнүүдийн нэг юм. Эмэгтэйчүүдийн 20-25 орчим хувь нь давсагны циститын аль нэгэн хэлбэрээр өвдсөн байдаг бол 10% нь давсагны архаг үрэвсэлтэй гэсэн статистик судалгаа байдаг.

(more…)