Жирэмсэний эрт хугацаанд урагт төрөлхийн хөгжлийн гажигийг илрүүлэх шинжилгээ

“Гранд Мед” эмнэлгийн “Нөхөн үржихүй-Эмэгтэйчүүд”- ийн кабинетаас Пренаталь оношлогооны хүрээнд Монголд анх удаа жирэмсэний эрт хугацаанд буюу /11,12,13 долоо хоногтойд нь / эхийн хэвлий дэхь урагт төрөлхийн хөгжлийн гажиг болон хромосомийн эмгэгийн эрсдлийг илрүүлэх оношлогооны өндөр ач холбогдолтой “Хам шинжилгээ” хийж эхэллээ.

Пренаталь тусламж гэдэг нь – төрөхөөс өмнөх жирэмсэний хугацаанд ургийн төрөлхийн хөгжлийн гажиг согог, дутуу хөгжил, хромосомийн болон генийн эмгэг, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны хямралыг эрт илрүүлж, оношлох эмчлэх аргуудын нэгдэл юм.

Read more