Жирэмсэний эрт хугацаанд урагт төрөлхийн хөгжлийн гажигийг илрүүлэх шинжилгээ

“Гранд Мед” эмнэлгийн “Нөхөн үржихүй-Эмэгтэйчүүд”- ийн кабинетаас Пренаталь оношлогооны хүрээнд Монголд анх удаа жирэмсэний эрт хугацаанд буюу /11,12,13 долоо хоногтойд нь / эхийн хэвлий дэхь урагт төрөлхийн хөгжлийн гажиг болон хромосомийн эмгэгийн эрсдлийг илрүүлэх оношлогооны өндөр ач холбогдолтой “Хам шинжилгээ” хийж эхэллээ.

Пренаталь тусламж гэдэг нь – төрөхөөс өмнөх жирэмсэний хугацаанд ургийн төрөлхийн хөгжлийн гажиг согог, дутуу хөгжил, хромосомийн болон генийн эмгэг, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны хямралыг эрт илрүүлж, оношлох эмчлэх аргуудын нэгдэл юм.

Read moreЖирэмсэний эрт хугацаанд урагт төрөлхийн хөгжлийн гажигийг илрүүлэх шинжилгээ

Жирэмсний шинж тэмдэгүүд

Жирэмсэн болсныг илтгэх хамгийн анхны шинж тэмдэгүүдийн талаар товч танилцуулж байна.

Жирэмсний анхны долоо хоногт  ургийн хэмжээ вандуйны чинээ байдаг ч гэлээ бүх эрхтэнүүд нь бүрэлдээд эхэлчихсэн байдаг болохоор өдийд хүчтэй эм тариа хэрэглэх, тамхи, архи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Гэвч жирэмсний өдий үед эмч нар хүртэл тусгай шинжилгээ хийлгүйгээр жирэмсэн болсон эсэхийг баттай хэлж чаддагүй болохоор бие даан хөл хүнд болсон гэдгээ тодорхойлоход нэлээд бэрхшээлтэй байдаг.

Read moreЖирэмсний шинж тэмдэгүүд

Тамхи ургийн хөгжлийг удаашруулдаг

Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр. Жил болгоны энэ өдөр тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд  ухуулан таниулдаг болоод нэлээд хэдэн жил болж байна. Жилдээ ганц удаа ч болов ямар гээчийн хор хэрэглээд өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хордуулж байгаагаа эргэж нэг харахад буруудах зүйл гэж юу байхав. Тэр тусам энэ жил  “Охид, эмэгтэйчvvдийг тамхины хор хөнөөлөөс t1-tmhiсэргийлье” гэсэн уриатай явагдаж байгаа болохоор тамхины хор хөнөөлийн асуудалд бүр ч нухацтай хандах хэрэгтэй.

Read moreТамхи ургийн хөгжлийг удаашруулдаг

Уруул ба тагнайн төрөлхийн завсрын тухай

Ерөнхий
Статистик мэдээнээс үзвэл дэлхий дээр 11 минут тутамд уруул, эсвэл тагнай төрөлхийн завсартай  хүүхэд төрж байдаг гэсэн тооцоо байдаг ажээ. Өөрөөр хэлбэл дунджаар 1000 нярай тутмын нэгд энэ эмгэг илэрдэг. Энэ эмгэгийг хүмүүс өдөр тутмын амьдар дээр “уруул нь сэтэрхий, тагнай нь цоорхой”  бүдүүлэгдүү нэрлэдэг нь тийм зөв биш байх. 

Read moreУруул ба тагнайн төрөлхийн завсрын тухай

Абортын тухай

Абортын тухай
Сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс, олон долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүмүүс энэ нийтлэлийг үзэх хэрэггүй шүү.

Read moreАбортын тухай

Жирэмсний 6-10 долоо хоног

Энэ хугацаанд та жирэмсний хяналтанд орж эмчид заавал үзүүлэх ёстой.

Таны жирэмсэн эсэхийг дараах аргаар нарийвчлан тогтоох болно.

Read moreЖирэмсний 6-10 долоо хоног

Үр тогтолт

Эр бэлгийн эс нь нарийн сүүлтэй байх агаад маш өчүүхэн нүдтэй байдаг. Сүүлнийхээ тусламжтай үтрээний хүчиллэг орчноос зугтан умайн хүзүүгээр дамжин умайд орж цаашаа умайн хоолойгоор  явсаар өндгөн эстэй нэгддэг.

Read moreҮр тогтолт

Цус багадалт

Жирэмсний үед төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг тул эхчүүдэд цус багадалт цөөнгүй тохиолдоно. Цус багадалт нь хоол тэжээлийн дутагдалтай, архаг хууч өвчтэй, олон төрсөн эсвэл үр хөндүүлсэн, урьд нь цус алдаж байсан эхчүүдэд илүүтэй илэрдэг.

Read moreЦус багадалт

Жирэмсний үед гарах өөрчлөлтүүд

Анх жирэмсэлснээ мэдмэгц надад урьд өмнө нь тохиолдож байгаагүй ер бусын уйл явдал болж байна гэж бодож билээ. Бусад хүмүүс, гэрийнхэн маань өдөр бүр тохиолддог ердийн зүйл мэт хулээж авсан ч миний хувьд үнэхээр том гайхамшиг байлаа.

Read moreЖирэмсний үед гарах өөрчлөлтүүд