Давсагны салст бүрхүүл -ийн үрэвслийг цистит гэж нэрлэдэг. Цистит нь шээс бэлгийн замын хамгийн их тархсан үрэвсэлт өвчнүүдийн нэг юм. Эмэгтэйчүүдийн 20-25 орчим хувь нь давсагны циститын аль нэгэн хэлбэрээр өвдсөн байдаг бол 10% нь давсагны архаг үрэвсэлтэй гэсэн статистик судалгаа байдаг.