11 сарын 02 Дэлхийн уушигны хатгаатай тэмцэх өдөр, Хүүхдийн үзлэг зохион байгуулна

 Дэлхийн уушгины хатгаатай тэмцэх өдрийг тохиолдуулан нийслэлийн дүүргүүдэд хүүхдийн уушгины нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийхээр боллоо.

Read more11 сарын 02 Дэлхийн уушигны хатгаатай тэмцэх өдөр, Хүүхдийн үзлэг зохион байгуулна

Хүний био цаг. Био цагаа дагаж чадвал урт насална

Цаг хугацаа гэдэг хүнээс үл хамааран тасралтгүй урссаар байдаг гэдгийг бүгд мэддэг. Харин амьд амьтан болгонд өөрийн гэсэн мөчлөг, хэмнэлтэй био цаг байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Уул шугамандаа бол хүн гадаад ертөнцийн цагаас гадна энэхүү өөрийн био цагийн хэмнэл, мөчлөгийг эвдэлгүйгээр дагаж чаддаг байсан бол эмнэлэгийн босгыг элээж цаг, мөнгөө үрэх хэрэг тун ч цөөн гарах байсан нь гарцаагүй.

Read moreХүний био цаг. Био цагаа дагаж чадвал урт насална

Хэлний өнгө, өнгөр, хэлбэрээр оношлохуй

Өвчин эмгэгийг оношлохдоо цус, шээс, эд эсийн шинжилгээ авахаас гадна хумс, хэлний байдлыг хүртэл давхар ажиглан бүртгэдэг. Өмнөх нийтлэл дээр манай сайт хумсны өнгөний талаар өгүүлж байсан. Энэ удаад хэлний өнгө, өнгөр, зураасаар бие махбодийн төлө байдлыг хэрхэн шинжилж болох талаар сонирхуулж байна.

Read moreХэлний өнгө, өнгөр, хэлбэрээр оношлохуй

Уушигны өмөн буюу уушигны хорт хавдар

Тамхины хор уршгийн талаар хангалттай их мэдээлэл байдаг тул олон зүйл нурших нь илүүц биз. Хамгийн наад зах нь өдөрт хоёр ба түүнээс дээш хайрцаг татах тохиолдолд уушгины өмөн буюу хорт хавдраар өвдөх магадлал 25-125 дахин ихэсдэг гэдгийг л тогтоогоод авчихад илүүдэхгүй байх.

Read moreУушигны өмөн буюу уушигны хорт хавдар

Гуурсан хоолойн багтраа буюу астм

Ерөнхий

Гуурсан хоолойн багтраа нь амьсгалын замын үрэвсэлийн архаг хэлбэр бөгөөд амьсгаадах, ханиалгах, амьсгалахадисгэрэх чимээ гарах зэрэг шинж тэмдгээр илэрнэ.  энэ нь цаашлан хоолой боогдох хүртэл аюултай болдог. Зарим хүн багтрааг “астма” гэж хэлээд сурчихсан байдаг. Тэгвэл энэ нь грекээр мөн л амьсгаадах, боогдох гэсэн адилутгатай үг юм.

Read moreГуурсан хоолойн багтраа буюу астм

Сүрьеэ

Хүн төрөлхтөн энэ өвчнийг мэддэг болоод олон мянган жил болж байгаа. Наад захын жишээ татахад л нийтийн тооллоос өмнөх 2 мянган жилийн тэртээ эртний Вавилон хотноо эрэгтэйчүүдэд сүрьеэтэй эхнэрээс салахыг зөвшөөрсөн хууль гаргасан байсан нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг.

Read moreСүрьеэ

Уушиг хийгээр тэлэгдэх өвчин буюу эмфизем

Ерөнхий
Уушиг, хийгээр тэлэгдэх өвчин буюу эмфизем гэдэг нь уушгины эдийн хөдөлгөөнт чадвар буурч, агаараар дүүрэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл амьсгаа гаргасны дараа уушгинд зохих хэмжээнээсээ хавьгүй их агаар үлддэг.

Read moreУушиг хийгээр тэлэгдэх өвчин буюу эмфизем

Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит

Ерөнхий

Гуурсан хоолой буюу бронх нь сорогдож байгаа агаарыг уушиг руу дамжуулах үүрэгтэй янз бүрийн диаметр бүхий хоолойнуудын сүлжээ бөгөөд үүнийг өөрөөр гуурсан хоолойн мөчирлөл ч гэж нэрлэдэг. Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит гэдэг нь гуурсан хоолойн салст бүрхүүлийн үрэвсэл юм.

Read moreГуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит