Posts Tagged ‘ханиах’

Амьсгалын цочмог халдвар (ханиад шуухина)

Хот суурингийн хүүхдүүд жилдээ 5-8 удаа, хөдөөний хүүхдүүд 3-5 удаа ханиад хүрдэг. Хүйтэн сэрүүний улиралд хүмүүсийн бөөгнөрөл ихэсч, гэр орон, өрөө тасалгааны агаарын сэлгэцэл багасч, хот суурингийн агаарын бохирдол нэмэгдэн өвчин үүсгэгч вирусийн орчил ихэсдэгтэй холбоотойгоор ханиад шуухинаа намрын сүүлч, өвөл, хаврын дунд үе хүртэл элбэг тохиолддог.

(more…)

Ивэрхий

Ерөнхий

Ивэрхий гэдэг нь хэвлийн хөндийн эрхтэн, эсвэл өөх нь хэвлийн хананы согогоор дамжин арьсан дор орохыг хэлнэ. Гарсан эрхтэн нь ивэрхийн уутанд байрлах бөгөөд бүрхүүл нь хэвлийн хананы дотор бүрхүүлээс үүсдэг (хэвлийн гялтан хальс). Хэвлийн хананы ивэрхий нь нэлээд түгээмэл өвчин бөгөөд манай дэлхийн хүн амын 2-4% нь өвчилдөг.

(more…)

Амьсгалын замын цочмог өвчлөл

Хэрэв гэнэт хоолой хөндүүрлэн хамраас нус гоожиж, яс янгинан, халуурч эхлэвэл ханиад буюу шинжлэх ухааны  хэллэгээр амьсгалын замын цочмог өчвин туссаны шинж юм. Энэ нь хамгийн их тархсан өвчлөлүүдийн нэг юм.

(more…)

Ханиалгалт, ханиах

Ерөнхий

Ханиалгах нь амьсгалын замыг чөлөөлөхөд чиглэсэн рефлекс юм. Өөрөөр хэлбэл ханиалгалт нь амьсгалын замаас тоос, гадны жижиг биет, гуурсан хоолойн өөрийнх нь шүүрэл зэргийг гаргахад чиглэсэн хамгаалах урвал юм.

(more…)

Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит

Ерөнхий

Гуурсан хоолой буюу бронх нь сорогдож байгаа агаарыг уушиг руу дамжуулах үүрэгтэй янз бүрийн диаметр бүхий хоолойнуудын сүлжээ бөгөөд үүнийг өөрөөр гуурсан хоолойн мөчирлөл ч гэж нэрлэдэг. Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит гэдэг нь гуурсан хоолойн салст бүрхүүлийн үрэвсэл юм.

(more…)