Posts Tagged ‘хэрлэг’

Хэрэх өвчний гаралтай зүрхний согог /ангин зүрхэнд орох

Хэрэх /хэрлэг/ буюу ревматизмыг мэргэжлийн биш хүмүүс зөвхөн үе мөчний үрэвслийн өвчин гэж ташаардаг. Үнэн хэрэг дээрээ ревматизм нь зүрх болон бусад эрхтэний холбогч эдийг хамарсан системийн өвчин юм. (more…)

Цусны биохимийн шинжилгээ. С-реактив уураг. С-реактив уургийн биохимийн шинжилгээ

С-реактив уураг буюу СРУ нь эдийн гэмтэлд бусдаасаа илүү хурдан хариу өгдөг цусны тун мэдрэмтгий элемент. Цусны сийвэнд реактив уураг байгаа нь үрэвслийн үйл явц, гэмтэл, биед бактери, шимэгч, мөөгөнцөр зэрэг гадны бичил биетүүд орсны шинж тэмдэг. С-реактив уураг нь хүний биеийн хамгаалах хариу үйлдлийг өдөөж, дархлааг идэвхжүүлдэг.

(more…)

Цусны эргэлтийн архаг дутагдал

Цусны эргэлтийн архаг дутагдал /ЦЭАД / – Тайван болон ачааллын үед эд эрхтэнд бодисын солилцоонд хэрэгцээтэй цусыг хүргэж чадахгүй болох зүрхний үйл ажиллагааны эмгэг физиологийн байдлыг хэлнэ.

(more…)

Үений үрэвсэл буюу артрит

Үений үрэвсэл нь хүн төрөлхтнийг олон мянган жилийн тэртээгээс зовоосоор ирсэн өвчин. Хүй нэгдлийн үеийн зэрлэг хүмүүсээс эхлээд Эртний Египетийн хаад хүртэл энэ өвчнөөр шаналж байсныг нь археологичид илрүүлэн тогтоосон байдаг.  Үений бүх өрөвслийн шинжтэй бүх өвчнийг артрит гэнэ.

(more…)

Хэрлэг өвчин

Ерөнхий

Хэрлэг, хэрэх өвчин буюу ревматизм гэдэг өвчин нь дээхэнэ үед гол төлөв нас дээр гарсан хүмүүс л мэддэг байсан. Гэвч орчин үед дунд сургуулийн сурагч, оютнуудын дунд ч цөөнгүй ажиглагдах болсон нь харамсалтай.

(more…)