Давуу тал
Хөхний сүү нь хүүхдэд шаардлагатай бүх тэжээлийн бодисыг нярайн хоол боловсруулах системийн онцлогт тохирсон найрлагатайгаар агуулж байдаг . Мөн хөхний сүү нь хүүхдийн дархлалын системийг бүрэлдэн тогтох хүртэл нь элдэв өвчнөөс, тэдгээрийн дотор харшлаас хамгаалдаг бодисыг агуулдаг юм.