Чихрийн шижинтэй болсон эсвэл болсон байж магадгүй үед заавал хийх ёстой шинжилгээнүүд

 

 Сүүлийн жилүүдэд манай улсад чихрийн шижин буюу хар яриагаар сахарын өвчин гэгддэг эмгэгийг тохиолдлын тоо огцом нэмэгдсэн. Үүнийг дагаад чихрийн шижин эмгэгийг дагасан олон луйвар гарах болов. Зарим хүн хүнийг сахарын өвчтэй байна гэх, зарим өвдөөгүй байна гэх. Зарим нь бүр эмчилгээ нь гарч ирээгүй байгаа чихрийн шижин өвчнийг эдгээнэ гэж өвдөж зовсон хүмүүсээс таван цаас саах юм. Иймд юуны өмнө энэ таагүй эмгэгийг туссан эсэхийг эхлээд баттайгаар тодорхойлох хэрэгтэй.

Read moreЧихрийн шижинтэй болсон эсвэл болсон байж магадгүй үед заавал хийх ёстой шинжилгээнүүд

Папаниколаугийн тест, Папаниколау мазок, PAP Smear

Ерөнхий
Папаниколаугийн мазок / ПАП-тест, PAP Smear/ гэдэг нь умайн хүзүүний хорт хавдрын эрт оношлох зориулалттай чухал шинжилгээ юм. Энэ шинжилгээ нь маш энгийн бөгөөд ямар чи өвдөлтгүй, бөгөөд түгээмэл бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын өмнөх төлөв байдлыг илрүүлж, эсвэл хорт хавдрын явцыг илрүүлэн эмчилгээг эрт үед нь илрүүлэн хүндрэхээс сэргийлэхэд тусладаг.

Read moreПапаниколаугийн тест, Папаниколау мазок, PAP Smear

Хан-Уул дүүргийн 59-р сургуулийн сурагчид гэрээсээ ундааны саванд ус хийж авчран гараа угаадаг

А вируст гепатит өвчинд нөлөөлж буй хүчин зүйлүүд:

2011 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд А вируст гепатит өвчний 7376 тохиолдол бүртгэгдсэн нь 10000 хүн амд 26.5 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4585 тохиолдол буюу 10000 хүн амд 16.3 промилиэр нэмэгдсэн. Улсын хэмжээнд бүртгэгдсэн А вируст гепатит өвчний 28%(2053 )Улаанбаатар хот, 72%(5323) нь аймгуудад бүртгэгдсэн байна. Сүүлийн 2 жилд А вируст гепатит өвчин өмнөх жилүүдээс нэмэгдэж байгаа нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой гэж үзэж байна.

Read moreХан-Уул дүүргийн 59-р сургуулийн сурагчид гэрээсээ ундааны саванд ус хийж авчран гараа угаадаг

Жирэмсэний эрт хугацаанд урагт төрөлхийн хөгжлийн гажигийг илрүүлэх шинжилгээ

“Гранд Мед” эмнэлгийн “Нөхөн үржихүй-Эмэгтэйчүүд”- ийн кабинетаас Пренаталь оношлогооны хүрээнд Монголд анх удаа жирэмсэний эрт хугацаанд буюу /11,12,13 долоо хоногтойд нь / эхийн хэвлий дэхь урагт төрөлхийн хөгжлийн гажиг болон хромосомийн эмгэгийн эрсдлийг илрүүлэх оношлогооны өндөр ач холбогдолтой “Хам шинжилгээ” хийж эхэллээ.

Пренаталь тусламж гэдэг нь – төрөхөөс өмнөх жирэмсэний хугацаанд ургийн төрөлхийн хөгжлийн гажиг согог, дутуу хөгжил, хромосомийн болон генийн эмгэг, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны хямралыг эрт илрүүлж, оношлох эмчлэх аргуудын нэгдэл юм.

Read moreЖирэмсэний эрт хугацаанд урагт төрөлхийн хөгжлийн гажигийг илрүүлэх шинжилгээ

Ясны хэмийн үрэвсэл буюу Остеомиелит

Хүний ясанд хугарахаас илүү таагүй зүйл байхгүй мэт санагддаг. Гэвч харамсалтай нь  ясны хэмийн үрэвсэл  буюу остеомелит бол илүү ноцтой бєгєєд аюултай өвчин юм. Остеомелитийн нян ясанд нэвтрэн орж, нэг   ёсондоо хорлон сүйтгэх эжиллагаа явуулан үрэвслийн голомтыг үүсгэнэ. Энэ нь улмаар ясыг гэмтээдэг байна.

Read moreЯсны хэмийн үрэвсэл буюу Остеомиелит

Үрийн хураагуурын өргөсөлт буюу варикоцеле

Ерөнхий

Үрийн хураагуурын өргөсөлт гэдэг нь үрийн гуурс ба төмсөгний хураагуурын судас өргөсөхийг хэлнэ. Варикоцеле гэдэг нь varix буюу хураагуурын зангилаа, kele буюу хавагнах, хавдах гэсэн утгатай хоёр үгнээс бүрддэг. Харамсалтай нь энэ эрэгтэйчүүдийн 10-15% нь тохиолддог нэлээд өргөн тархсан

зүүн тал нь хэвийн, баруун тал нь хавагнасан
зүүн тал судас хэвийн, баруун талын судас өргөссөн байна

эмгэг юм.

Read moreҮрийн хураагуурын өргөсөлт буюу варикоцеле

Хорт хавдар /өмөнгийн маркерууд ба хорт хавдрын оношилгоон дахь тэдгээрийн гүйцэтгэдэг үүрэг

Хорт хавдар/өмөнгийн маркерууд гэдэг нь аль нэгэн ганц, эсвэл олон төрлийн хавдрын үед өвчтөний цус, шээс, эсвэл эдээс хэвийн хэмжээнээс илүүгээр илэрдэг бодисууд юм. Гормон буюу даавар, фермент, сөрөг биет зэрэг олон янзын бодисууд нь хавдрын маркерийн үүрэг гүйцэтгэж байж болно.

Read moreХорт хавдар /өмөнгийн маркерууд ба хорт хавдрын оношилгоон дахь тэдгээрийн гүйцэтгэдэг үүрэг

Цусны биохимийн шинжилгээ. Альбумин. Альбумины биохимийн шинжилгээ

Альбумин нь цусны үндсэн уураг бөгөөд элгэнд бий болдог. Альбуминуудыг уургийн фракц гэж нэрлэгддэг уургийн тусгай бүлэг болгон ялгадаг. Шинжилгээгээр гарсан альбумины хэмжээг элэг, бөөр, хэрлэгийн гаралтай болон хавдрын өвчний оношлогооонд ашигладаг.

Read moreЦусны биохимийн шинжилгээ. Альбумин. Альбумины биохимийн шинжилгээ

ДНХ оношлогоо. PCR шинжилгээ

ДНХ оношлогоо нь өндөр технологи ашигласан хамгийн сүүлийн үеийн аргуудлын нэг юм. ДНХ шинжилгээ нь хүний биед орсон ганц ширхэг ч бичил биетийг илрүүлэх боломжтой болохоор халдварт өвчний оношлогоонд өргөнөөр ашиглагдаж байна.

Read moreДНХ оношлогоо. PCR шинжилгээ

Цусны биохимийн шинжилгээ

Цусны биохимийн шинжилгээ /ЦБШ/ нь элэг, бөөр, нойр булчирхай зэрэг олон дотор эрхтэний үйл ажиллагааг дүгнэх боломж олгодог лабораторийн шинжилгээний арга юм. Үүнээс гадна ЦБШ нь хүний биед ямар төрлийн бичил элементүүд дутагдаж байгааг харуулна.

Read moreЦусны биохимийн шинжилгээ