Нас ахих тусам ямар ч амьд бие махбодид тийм ч таатай бус өөрчлөлтүүд гарна. Бодисын солилцоо удаашрах, эсийн шинэчлэлт саатах зэрэг залуу хүний зүүдэнд ч ордоггүй янз бүрийн асуудал ба өвчин эмгэг үүсдэг. Жишээлэхэд, эмэгтэй хүнд 50 наснаас хойш цэвэршилт явагддаг.
эмэгтэйчүүдийн цэвэршилт
Эмэгтэйчүүдийн цэвэршилт
Менопауз гэдэг үг нь men буюу сар, pauses буюу зогсолт, саатал гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Дунджаар 3 эмэгтэйн 1-д цэвэршилт гэнэт явагддаг ба ихэнх тохиолдолд сарын тэмдгийн мөчлөг алдагдах, хэмжээ нь тогтворгүй болох зэргээр эхэлж, улмаар сарын тэмдэг бүрмөсөн зогсдог.