Posts Tagged ‘үе’

Рейтерийн хам шинж

Ерөнхий

Рейтерийн хам шинж нь үений үрэвсэл, шээсний сүвний үрэвсэл, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл гэсэн гурван шинж тэмдэгтэй байдаг. Эдгээрээс гол төлөв давамгайлдаг шинж тэмдэг нь үений үрэвсэл юм. Ингэхдээ үе, шээсний сүв, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл нь бүгд нэг өвчин үүсгэгчээр үүсгэгдсэн байдгаараа бусад хам шинжүүдээс ялгаатай байдаг. Энэхүү хам шинж нь гол төлөв залуу эмэгтэйчүүдэд ажиглагддаг.  (more…)

Хавтгай тавхай

Чулуутай замаар, бүрхэвч резингүй дугуйтай, амортизатор, нумгүй машин унаад явж байна гэж төсөөлөөд үзье. Ямаршуу мэдрэмж төрөх бол? Юуны өмнө замд таарсан хамгийн жижигхэн чулууг хүртэл мэдэрч, гар хөл, толгой салаганан, үг яриа сайн ойлгохгүй чичигнэх нь мэдээж. Тэгвэл энэ бүх дутагдаж байгаа бүгдийг хийгээд давхивал тэр бүр донсолгоо, дэрчигнүүрийг мэдрээд байхгүй.

(more…)

Үений үрэвсэл буюу артрит

Үений үрэвсэл нь хүн төрөлхтнийг олон мянган жилийн тэртээгээс зовоосоор ирсэн өвчин. Хүй нэгдлийн үеийн зэрлэг хүмүүсээс эхлээд Эртний Египетийн хаад хүртэл энэ өвчнөөр шаналж байсныг нь археологичид илрүүлэн тогтоосон байдаг.  Үений бүх өрөвслийн шинжтэй бүх өвчнийг артрит гэнэ.

(more…)

Тулай өвчин

Ерөнхий

Тулай өвчин гэдэг нь шээсний хүчлийн давс (урат) үеэнд хуримтлагддаг үений өвчин юм. Тулай өвчнөөр 1000 хүний 3 нь өвчилдгөөс дийлэнх нь эрчүүд байдаг. Өвчнөөр ихэвчлэн 40-өөс дээш насны эрчүүд ба цэвэршсэн эмэгтэйчүүд өвчилдөг. Тулай өвчин нь хуруу, сарвуу, тохой, өвдөг, шагай ба тавхай гээд ямар ч үеийг гэмтээж болно. Ихэвчлэн тулай нь хөлийн хурууны үеүүдийг гэмтээдэг.

(more…)

Чонон хөрвөс

Ерөнхий

Чонон хөрвөс гэдэг нь хүний дархлалын систем өөрийнхөө жинхэнэ эсийг харийн гадны эс шиг мэдрэн хүлээн авч түүнтэй тэмцдэг хүнд өвчин юм. Энэ үед бие махбодод өвөрмөц бодис боловсорч, дараах дарааллаар гэмтээнэ: судас, арьс, үе, дотор эрхтэн (бөөр, уушиг, зүрх, элэг ба бусад).

(more…)

Хэрлэг өвчин

Ерөнхий

Хэрлэг, хэрэх өвчин буюу ревматизм гэдэг өвчин нь дээхэнэ үед гол төлөв нас дээр гарсан хүмүүс л мэддэг байсан. Гэвч орчин үед дунд сургуулийн сурагч, оютнуудын дунд ч цөөнгүй ажиглагдах болсон нь харамсалтай.

(more…)

Бехтеревын өвчин

Ерөнхий

Энэ өвчний нэрийг грекээс орчуулбал “ankylos” нь “бөгтийх, бөгтөр болгох”, “spondylos” нь “нугалам” гэсэн үг болно. Ийм маягаар үеэр хөдөлгөөнгүй болсон үений үрэвсэл гэдэг нь нугалам бөгтөр болдог өвчин юм.

(more…)