Posts Tagged ‘өвдөх’

Ясны хэмийн үрэвсэл буюу Остеомиелит

Хүний ясанд хугарахаас илүү таагүй зүйл байхгүй мэт санагддаг. Гэвч харамсалтай нь  ясны хэмийн үрэвсэл  буюу остеомелит бол илүү ноцтой бєгєєд аюултай өвчин юм. Остеомелитийн нян ясанд нэвтрэн орж, нэг   ёсондоо хорлон сүйтгэх эжиллагаа явуулан үрэвслийн голомтыг үүсгэнэ. Энэ нь улмаар ясыг гэмтээдэг байна.

(more…)

Нүдний гэмтэл

Хүний мэдээллийн 70% хангаж байдаг болохоор нүд нь маш чухал эрхтэн юм. Маш чухлын дээр маш эмзэг эрхтэн болохоор өчүүхэн төдий гэмтэл ч хараа муутгах, бүр сохроход хүргэж болзошгүй байдаг. (more…)

Цөсний хүүдийн үрэвсэл буюу холецистит

Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр мэт хэлбэртэй хоол боловсруулах эрхтэн юм. Элэгний чанх дор байрлаж, цөсний цорго болох олон тооны гуурсаар элэгтэй холбогддог.  Цөсний хүүдийд цөс хуримтлагдан өтгөрч байдаг. Цөсний хүүдийн үрэвслийг эмч нар “холецистит” гэх бөгөөд хурц ба архаг явцтай байдаг. Хурц үрэвсэл нь архагт шилжиж болно.

(more…)

Зүрхний шигдээс буюу миокардын инфаркт

Зүрхний шигдээс буюу инфакт нь зүрхний цусан хангамж хомсдох өвчний хамгийн хүнд хэлбэр нь юм. Харамсалтай нь зүрхний цусан хангамж хомсдох эмгэг нь маш өргөн тархсан эмгэг бөгөөд эрэгтэйчүүдийн 50%, эмэгтэйчүүдийн 30% нь энэ өвчинд ямар нэг байдлаар нэрвэгдсэн байдаг. Зүрхний шигдээсийг миокардын инфаркт гэдэг.

(more…)

Зүрхний ишеми өвчин

Зүрхний титэм судсаар эргэлдэх цусны хэмжээ, зүрхний булчингийн  хүчилтөрөгчийн хэрэгцээ хоёрын хоорондын тэнцвэрт байдал алдагдаж  хүчилтөрөгчийн хангамж буурснаас зүрхний булчинд бодисын солилцооны  хямрал үүсэхийг зүрхний ишеми өвчин (ЗИӨ) гэнэ.

(more…)

Айдас түгшүүр буюу фоби

Энэ тєрлийн сэтгэцийн єєрчлєлтийн vед  бодит аюул заналхийлээгvй тодорхой хvчин зvйл болон нєхцєл байдлаас айх тvгших айдас тєрдєг байна. Үүнийг анагаах ухаанд фоби гэдэг. Фоби нь ихэвчлэн сэтгэл гутралтай хавсарна. Нийгмийн фобигоос бусад тєрлийн фобигийн хямралууд нь гол тєлєв эмэгтэйчvvдэд тохиолддог байна.

(more…)

Цөсний үйл ажиллагааны хямрал

Цөс нь элгэнд боловсордог өвөрмөц шингэн бөгөөд өөх тосны шингэцийг сайжруулах, гэдсээр хоол дамжин өнгөрөх явцыг идэвжүүлэх үүрэгтэй.  Цөс нь гэдсэнд орохын өмнө нэлээд ээдрээтэй зам туулдаг. Эхлээд элэгнээс элэгний цоргонд ялгаран, тэндээсээ цөсний ерөнхий цоргонд орж тэндээсээ цөсний хүүдий рүү хүүдийт цоргоор дамжин ордог.

(more…)

Тулай өвчин

Ерөнхий

Тулай өвчин гэдэг нь шээсний хүчлийн давс (урат) үеэнд хуримтлагддаг үений өвчин юм. Тулай өвчнөөр 1000 хүний 3 нь өвчилдгөөс дийлэнх нь эрчүүд байдаг. Өвчнөөр ихэвчлэн 40-өөс дээш насны эрчүүд ба цэвэршсэн эмэгтэйчүүд өвчилдөг. Тулай өвчин нь хуруу, сарвуу, тохой, өвдөг, шагай ба тавхай гээд ямар ч үеийг гэмтээж болно. Ихэвчлэн тулай нь хөлийн хурууны үеүүдийг гэмтээдэг.

(more…)

Чонон хөрвөс

Ерөнхий

Чонон хөрвөс гэдэг нь хүний дархлалын систем өөрийнхөө жинхэнэ эсийг харийн гадны эс шиг мэдрэн хүлээн авч түүнтэй тэмцдэг хүнд өвчин юм. Энэ үед бие махбодод өвөрмөц бодис боловсорч, дараах дарааллаар гэмтээнэ: судас, арьс, үе, дотор эрхтэн (бөөр, уушиг, зүрх, элэг ба бусад).

(more…)