Төрөх огноог тооцох

Эмэгтэйчүүд үр тогтсон тодорхой огноог ихэнхдээ мэддэггүй ч гэлээ сүүлийн сарын тэмдэгийн мөчлөг эхэлсэн өдрөө мэдэж байдаг. Тийм болохоор жирэмсний хугацаагаа энэ өдрөөс эхлэн тоолдог. Дийлэнх эмэгтэйчүүд үр тогтох хамгийн өндөр магадлалтай үе буюу овуляц нь сарын тэмдэгийн мөчлөгийн дунд үед таардаг. Өөрөөр хэлбэл дараагийн мөчлөг эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө.

40 долоо хоногтой маамуу
40 долоо хоногтой маамуу

Read moreТөрөх огноог тооцох

Хүний биеийн суурь халуун ба жирэмсний төлөвлөлт, хүүхдийн хүйс төлөвлөт

Ерөнхий
Энд товч толилуулж байгаа биеийн суурь дулаан буюу базаль температурыг хэмжих аргыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь үр тогтох чадварыг судлах үндсэн хоёр аргын нэг нь гэж хүлээн зөвшөөрсөн байдгийг хэлэх хэрэгтэй. Хүний биеийн базаль температур буюу суурь дулаан нь сарын тэмдэгийн мөчлөгийн туршид эмэгтэй хүний янз бүрийн гормоны нөлөөгөөр өөрчлөгдөж байдаг. Тухайлбал, өндөгөн эсийг гадагшлах үед ялгардаг гормоны нөлөөгөөр өөрчлөгдөнө. Харин жирэмсэн болохын тулд өндөгөн эс гадагшлах үйл явц хэвийн байх ёстой гэдгийг охид, бүсгүйчүүд маань мэдэж байгаа биз.

Read moreХүний биеийн суурь халуун ба жирэмсний төлөвлөлт, хүүхдийн хүйс төлөвлөт

Жирэмсний үед хийх хэт авианы шинжилгээ буюу эхо

Ерөнхий
Өнөөдөр хөл хүнд болсон эмэгтэй хүн болгоны заавал шахуу ордог шинжилгээ бол хэт авианы буюу бидний хэлж заншснаар эхо шинжилгээ юм.

Гэхдээ удахгүй ээж болох хүн маань эмч л тусгайлан зааж хэлэхгүй бол дэлгэцэн дээр юу гараад, шинжилгээ дууссаны дараа өгдөг бичиг дээрх бөөн тоог юуг заагаад байгааг мэддэггүй. Иймд энэ талаар зарим зүйлийг тодруулъя.

Read moreЖирэмсний үед хийх хэт авианы шинжилгээ буюу эхо

Экстракорпораль үр тогтоолт. Хуруу шилэнд үр тогтоох

Хүн яаж ч зовж, яаж ч шаналж байсан үр удмаа үлдээх гэдэг төрөлхийн араншинтай. Хэрэв байгаль дэлхий ингэж зохицуулаагүйсэн бол хүн төрөлхтөн аль хэдийн устаж үгүй болох байсан биз. Гэвч орчин үед экологи, өвчин эмгэг, нийгмийн байдал г.м. олон хүчин зүйлийн нөлөөгөөр энэхүү төрөлхийн араншингаа хэрэгжүүлэх боломжгүй хүмүүсийн тоо нэмэгдсэн.

Read moreЭкстракорпораль үр тогтоолт. Хуруу шилэнд үр тогтоох

Үр тогтолт

Эр бэлгийн эс нь нарийн сүүлтэй байх агаад маш өчүүхэн нүдтэй байдаг. Сүүлнийхээ тусламжтай үтрээний хүчиллэг орчноос зугтан умайн хүзүүгээр дамжин умайд орж цаашаа умайн хоолойгоор  явсаар өндгөн эстэй нэгддэг.

Read moreҮр тогтолт

Эмэгтэй хүний бие махбодын бүтцийн онцлог

Эмэгтэй хүний аарцаг яс эрэгтэй хүнийхийг бодвол нимгэн, багтаамж сайтай байдаг. Хавчиг аарцагтай эмэгтэй төрөхөд өөрт нь бөгөөд хүүхдэд нь хүндрэл тохиолдох нь элбэг байдаг. Энэ нь эхийн биеийн ерөнхий өсөлт ялангуяа ясны хөгжилтэй холбоотой.

Read moreЭмэгтэй хүний бие махбодын бүтцийн онцлог

Умайн гаднах жирэмслэлт

Умайн хөндийгөөс бусад газарт үр тогтеон өндгөн эс бэхлэгдэхийг умайн гаднах жирэмслэлт гэдэг.

Read moreУмайн гаднах жирэмслэлт

Өндгөвчний уулинхай буюу киста

Өндгөвч нь эмэгтэй хүний бэлгийн тогтолцооны онцгой чухал эрхтэн юм. Өндгөвчинд эр бэлгийн эстэй нэгдэж үр тогтоодог өндгөн  эс боловсордог. Өндгөвчний эмгэгүүдээс хамгийн элбэг тохиолддог нь уулинхай буюу киста юм.

Read moreӨндгөвчний уулинхай буюу киста