Резус фактор, резус зөрчилдөөн

Цусны улаан эсүүдийн гадаргуй дээрх байрладаг уургийг резус фактор гэдэг. Дэлхийн хүн амын 85% нь энэхүү резус факторыг агуулдаг бөгөөд резус эерэг байхад 15% орчим резус факторгүй, өөрөөр хэлбэр резус сөрөг байдаг. Резус нь сөрөг байлаа гээд хүнд ямар нэг таагүй зүйл учрахгүй ч жирэмсэн резус сөрөг эмэгтэйчүүдэд онцгой анхаарал, халамж шаардлагатай байдгийг анхаарах хэрэгтэй.

Ерөнхий

Ирээдүйн ээж резус сөрөг харин ирээдүйн аав резус эерэг бол резус зөрчилдөөн / резус зєрчилдєєн / үүсэх аюултай. Гэхдээ зөвхөн хүүхэд нь аавынхаа резусын өвлөн авсан үед л ийм зөрчилдөөний аюул бий болдог. Ингэсэн нөхцөлд хүүхдийн цус нь ээжийнхээ цустай таарахаа байдаг.

Шалтгаан

Ургийн резус фактор нь ихэсийн хоригийг даван гарч эхийн цусанд ордог. Ингэмэгц эхийн бие нь ургийг аюултай байж болзошгүй гадна биет гэж хүлээж аваад өөрийгөө хамгаалахын тулд сөрөг биетүүдийг ялгаруулж эхэлнэ. Эхийг хамгаалах үүрэгтэй эдгээр сөрөг биетүүд нь ургийг маш ноцтой байдалд оруулдаг. Хүнд хэлбэрийн резус зөрчилдөөний үед ураг хэвлийдээ үхэх, зулбах зэрэг үр дагаварт хүргэх аюултай.

Эхийн сөрөг биетүүд нь ихэс ээр дамжин ороод хүүхдийн эритроцитууд буюу цусны улаан эсүүдийг устгаж эхэлнэ. Улмаар хүүхдийн цусанд билирубин гэж нэрлэгддэг бодис их хэмжээгээр бий болно. Энэ бодис нь хүүхдийн арьсыг шар өнгөтэй болгодог. Ургийн эритроцитууд нь тасралтгүй устгагдаж эхлэхэд ургийн элэг, дэлүү нь шинэ эритроцитүүд үйлдвэрлэхээр илүү өндөр ачаалалтай ажиллаж эхэлдэг тул хэмжээгээр томорч эхэлнэ. Яваандаа элэг, дэлүү нь эритроцитийн дутагдлыг нөхөж дийлэхгүй болно. Ингээд цусан дахь эритроцит, гемоглобиний түвшин буурч цус багадалт үүснэ. Улмаар резус зөрчилдөөн нь тархийг гэмтээх, сонсгол, хэл ярианы үйл ажиллагааг хямрахын шалтгаан болох аюултай. Хүнд тохиолдолд резус зөрчилдөөн нь ургийг үхэлд хүргэж болзошгүй төрөлхийн усан хаван байдлаар илэрнэ.

Эмчилгээ

Хүнд тохиолдолд нярай хүүхдэд цус орлуулах сэлгэх эмчилгээ тус болж болно. Хүүхдэд нэг бүлгийн резус сөрөг цус юүлж, сэхээн амьдруулах эмчилгээ хийнэ. Энэ эмчилгээг төрсний дараах 36 цагийн дотор хийвэл үр дүн нь хамгийн өндөр байдаг.

Урьдчилан сэргийлэх

Хүүхдийг ийм асуудлаас сэргийлэхийн өмнө жирэмслэлтээ төлөвлөх үеэсээ л зарим арга хэмжээ авах хэрэгтэй. Юуны өмнө өөрийн цусны бүлэг, резус факторыг тодорхойлуулан мэдэж авах хэрэгтэй. Резус фактоороос гадна, эхийн цусны бүлэг нь хүүхдийнхээсээ өөр байх тохиолдолд мөн адил зөрчил үүсч болзошгүй. Жишээлэхэд, ээж нь нэгдүгээр бүлгийн цустай, харин хүүхэд нь хоёр, эсвэл гуравдугаар бүлгийн цустай үед бүлгийн бүлгийн зөрчилдөөн үүснэ.

Ингээд хүүхэдтэй болохыг хүсвэл та эхлээд резус фактороо тодорхойлуулахаар цусаа шинжилгээнд өг. Зөвхөн ирээдүйн ээж нь төдийгүй аав нь бас цусаа өгөх хэрэгтэй. Хэрэв хоёул хасах резустай гарсан бол ямар ч асуудал гарахгүй. Учир нь хоёул сөрөг резустай тул хүүхэд ч сөрөг резустай байх тул зөрчилдөөн үүсэхгүй. Харин аав нь эерэг резустай, ээж нь сөрөг бол ургийн резус ямар байх нь 50, 50 хувийн магадлалтай байна. Ийм нөхцөлд хосууд резус зөрчилдөөн үүсэхээс сэргийлж болох аргуудын талаар эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Хамгийн гол нь хосууд резус фактороороо ялгаатай байна гэдэг хүүхэдтэй болж болохгүй гэсэн үг биш гэдгийг мартаж болохгүй. Сөрөг резус фактортай байдаг тэдгээр 15% эмэгтэйчүүд нь эерэг резустай эмэгтэйчүүдийн адилаар эх хүний жаргалыг эдлэх бүрэн боломжтой юм. Зүгээр л тэд жирэмсний үедээ эрүүл мэнд, биеийн байдалдаа арай илүү анхаарал тавих л хэрэгтэй. Сөрөг резустай жирэмсэн эмэгтэйчүүд сөрөг биетүүд цусанд байгаа эсэхийг тогтоохын тулд харьцангуй олон удаа цусаа шинжилгээнд өгөх хэрэгтэй болно. Жирэмсний 32 дахь долоо хоногийг хүртэл ийм шинжилгээг сард нэг удаа, 32-35 дахь долоо хоногт сард хоёр удаа, дараа нь төрөх хүртлээ долоо хоног тутам өгнө. Цусаа ингэж олон удаа шинжилгээнд өгөх нь сайхан зүйл биш нь мэдээж ч гэлээ зайлшгүй шаардлагатай зүйл гэдгийг мартаж болохгүй. Жирэмсэн эмэгтэй цусан дахь сөрөг биетийн түвшингээр нь эмч хүүхдийн резус факторын талаарх дүгнэлтийг хийж, резус зөрчилдөөний эхлэлийг нь тодорхойлно.

Анхны жирэмслэлтийн үед гол төлөв резус зөрчилдөөн тэр бүр үүсээд байдаггүй. Учир нь эхийн дархлалын систем нь өөр хүний эртроцит буюу цусны улаан эстэй анх удаагаа таарч байгаа болохоор урагт хор хүргэх сөрөг биетүүд нь цусанд харьцангуй бага хэмжээгээ ялгардаг. Харин дахин жирэмслэх үед резус зөрчилдөөн үүсэх магадлал нь ихэснэ. Яагаад гэвэл төрж байсан эмэгтэйн цусанд нь өмнөх жирэмслэлтээс нь үлдсэн хамгаалах сөрөг биетүүд хадгалагдсан хэвээр байдаг. Тэд нь ихэсийг хоригийг давж, төрөөгүй хүүхдийн эритроцитуудыг устгаж эхэлдэг.

Зөв эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөвхөн мэргэжлийн эмч л зааж чадна. Зарим тохиолдолд хугацаанаас нь өмнө төрүүлэн дээр өгүүлсэн цус орлуулан сэлгэх арга хэмжээг авдаг. Орчин үед анти-резус-иммуноглобулин нэртэй тусгай вакциныг төрсний дараа, эсвэл төрөлтийг тасалсны дараа хийх замаар резус зөрчилдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой болсон. Энэ бэлдмэл нь эхийн цусанд үүссэн сөрөг биетүүдтэй нэгдэж, тэднийг эхийн бие махбодиос гадагшлуулдаг. Хэрэв резус сөрөг биетүүдийг урьдчилан сэргийлэх байдлаар хийж байгаагүй бол жирэмснийх нь үед хийх боломжтой. Сөрөг резустай эмэгтэйчүүд төрж, ихэсийг салсны дараа, аборт, савны гадуур жирэмсний дараа, цус хийлгэсний дараа, зулбалтын дараа 72 цагийн дотор иммуноглобулин хийлгэж резус зөрчилдөөн үүсэхээс урьдчилан сэргийлж байх ёстой.

52 thoughts on “Резус фактор, резус зөрчилдөөн

  1. sumak

    yunii umnu bayrallaa,
    eireg surug rezusiig yaj tohiruulah ve?
    hariu gaj urvalaas yaj hamgaalah ve?

  2. anha

    иммуноглобулин гэж тариаг Отгонболд эмч зарж байсан,хамгийн муухай нь өөрөө герман хэлтэй тэгээд эмч хүн байж ядаж зарж байгаа эмнийхээ зааврыг мэддэг л баймаар тэгэхэд 72 цагийн дотор хүүхдэд нь тарих ёстой гэж хэлээд өгч байсан. дөнгөж төрсөн нялх хүүхдэд ш дээ. хүүхнүүд минь битгий тэр хүний үгэнд итгээрэй. тэр лав эмч хүн биш.манай нөхөр дөнгөж төрсөн хүүхдэд юу гэж иим хүнд тариа хийж байдгийн гээд герман хэлтэй хүнээр орчуулуулж байж би хийлгэсэн. гэхдээ яаг ямар учиртай тариа хийлгэсэнээ ч мэдээгүйв одоо л энэ тухай уншиж ойлголт авч байна. ямартай ч энэ тариаг яаралтай хийлгэхгүй бол хүүхэд чинь амьдрах магадлал муутай гэхээр нь маш их айж хайсаар тэр хүнээс авсан.650 еврогоор шүү. тэгэхэд хүүхдэд 72 цагийн дотор хийдэг шүү гээд өгсөн. төрөхийн эмч нар ч эмэгтэйчүүдийн эмч нар ч тэр бүр мэддэггүй юм байна лээ. эхэд нь үү хүүхдэд нь үү, бас эхэд хийлээ гэхэд булчинд уу бугуйнд уу мэддэг хүн олдохгүй байсан. сүүлд сонсоход жирэмсэн үедээ эрт мэдвэл эх нь өөртөө тариулж бас хамгаалж болдог гэсэн. ийм сөрөг цустай бол эрт мэдээд хамгаалахгүй бол төрөхийг нь тэсэж ядаж байгаа хүүхдээ алдаж магадгүй гэж сонссон хүнд аймаар юм байна лээ. би хүмүүсийг сэрэмжлээсэй гээд өөртөө тохиолдсоноо бичлээ.

  3. ана

    Би ч бас сөрөг резустай нөхөр эерэг , бид 2 хүүхэдтэй. Анхных нь төрсний дараа шарлаад билирубин нь ихсээд ЭНЭШТ нярай эмгэгт хэвтэж эмчлүүлсэн. Дараагийнхт нь иммунглобулин жирэмсний 28 неделтейд  нэг тариулаад, төрсний дараа 72 цагийн дотор нэг тариулсан бага хүүхэд минь гайгүй бага зэрэг шаралсан гэхдээ эмнэлэгт хэвтэх шаардлага байгаагүй. Тэр тариаг Австриаас эгч явуулсан 2 тариа нийлээд жинхэнэ үнэ нь 150 долларын үнэтэй юм байна лээ. би бас эхлээд Отгонболд эмчид үзүүлсэн чинь намайг аймар сэтгэлээр унагаасан бараг хүүхэд та 2 хоуулаа эндэнэ ухааны юм яриаад байсан, тэгээд тэр үед тариагаа 500 доллараар надаас авж болно гэж байсан. Отгонболдын толгойнд яаж хүний амийг аврах биш харин яаж  хүнээс мөнгө салгах бодлоос өөр юм алга  

  4. City girl

    Hi, Та нарт энэ өдрийн мэнд хүрье.

    Би та нартай өөрт тохиолдсон түүхээ хуваалции гэж шийдлээ. Би 30 настай сөрөг цустай. Минии нөхөр эерэг. Би сөрөг гэдгээ бага байхийн мэддэг байсан. (Гадаадад шинжилгээ өгөөд эмч яаах болон ямар эрэсдэлтэй ямар үед аюултай байж болох, яаж сэргийлэх тухай хэлж өгсөн.)
    Хамгийн гол нь манай эмч нар энэ талаар тун бага мэдэгдхүүнтэй байдаг нь анзаарагдсан. өрхийн эмч нар бүр ч мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
    Хэрвээ эмэгтэй та сөрөг байгаад таны нөхөр эерэг бол, та жирэмслэхээр бэлтгэж байгаа бол эсвэл анхаарал хандуулхаар томоохон хагалгаанд орох гэж байгаа бол миний зөвөлгөөг дуустал нь уншаарай. Сөрөг эмэгтэйд (ер нь сөрөг бүх хүнд) хандаж хэлэхд та интэрнэрээс хангатай ихээр энэ талын мэдээлэлийг хайж олж унших хэрэгтэй. Хэрэв интэрнэт хэрэглэж чадахгүй бөгөөд англи хэл мэдэхгүй бол жоохон хэцүү л юм. Гэвч сэтгэлээр унаад яах вэ. Ер нь таньд ямар ч нөхцөл байдал үүссэн бай та эммүнаблобулин (англаар immunoglobulin гэдэг ) гэхдээ би одоо ямар тунгаар яаж захиалж авч байснаа санахгүй байна. Энэ тариаг хаанаас олж авахаа мэдсэн байх ШААРДЛАГАТАЙ. Дээрх 103-н сайтьн зөвөлгөөнд бичсэнчлэн энэ тариа л таны болон ирээдүйн хүүхдийн чинь амийг аврах болно. Би энэ тарианы талаар нилээд судалсан. Энэ тариаг хаа 1 газраас аваад тариулдгүй юм билээ. Энэ тариа голдуу өөрийн тариуртайгаа ирдэг бөгөөд хадгалалтын болон тээвэрлэлтийн нарийн горимыг мөрдөхийг шаарддаг. Би энэ тариаг дүүдээ захиж германаас авсан. (дүүдээ талархдаг шоо). 1 ширхэгийг нь 75 еврогоор авсан. Тусгай темпратур баригч саванд хийж авж ирсэн. 5 хэмд барих ёстой. Хөлдөөж, халааж ер болохгүй. Хэрэв хадгалалтын горим алдагдвал үйлчилгээгүй болно гэж ойлгосон. Энэ тариаг бас хаа хамаагүй хүнээс болон улсаас авч болохгүй гэж анхааруулсан байсан. Хамгийн найдвартай нийлүүлэгч нь Швецар улс юм билээ. Хятадаас ердөө авж болохгүй. Оросоор хувь хүнээр захиулж авчруулдаг юм билээ. Зарим 1 энэ тариаг наашаа зөөж авч ирдэг эмч нар сургалвал олдох юм билээ. Тэд нарийн учрийг нь саий гадарлах болхоор халуун саванд хийж оруулж ирдэг гэсэн. Учир нь энэ тариаг хүний цуснаас гаргаж авдаг болхоор энэ маш найдвартай лаброторт хийгдсэн байх ёстой гэсэн. жирэмсний сүүлийн хагаст энэ тариаг өгзөг эсвэл булчиндаа тариулна. ЭНЭ ТАРИАГ ХҮҮХДЭД ХИЙЖ БОЛОХГҮЙ. (би эмч биш гэхдээ судалсан зүйлээ хуваалцаж байна шоо ойлгоорой). Мөн төрсний дараа 72 цагийн дотор мөн адил ӨӨРТӨӨ хийлгэх ёстой. Хэвээ сөрөг эмэгтэй та зулбах, үр хөндөлт хийлгэх бол мөн л энэ тариа таньд хэрэг болно. Ер нь хагалгаанд орох бол, цус алдах ямар 1 том үйл явдал болбол таньд мөн хэрэгтэй бөгөөд ер нь цусний төвд сөрөг цул захиалсан байх шаардлагатай. Таньд эерэг цус нөхөөд нэмэр боно гэж би бодохгүй байна. Би анхны хүүхдээ эсэн мэнд хүлээж авсан. Хүүхдээ төрснийх нь дараа хөхөөрөө хооллохоо түр азнаж байгаад (биеийн шарлалтыг нь анзаарж байсан) 7 хоногийн дараа бага багар хөхүүлж үзсэн. Одоо хүүхэд маань сайн бойжиж миний биед ямар 1 асуудал алгаа. Энэ бүхийг даван туулахд маань тус болж байсан нөхөр, аав ээж эмч Ариумаадаа талархалаа илэрхийлмээр байна. Би Ариумаа эмчийн хяналтанд төрсөн. Ариумаа эмчээс энэ талаар асууж судлаарай. Тэр их туршлагатай. Утас нь 9917 7849, 685606. Та нарт амжилт хүсье. Асуух юм байвал хариу бичээрэй би мэдсэн судалснаа хуваалции.

  5. оок

    hi өдрийн мэнд би 25настай Дорнод аймгийнх сөрөг резустай одоо нэг охинтой охиноо төрүүлсэнийхээ дараа хоёр удаа зулбасан тэгээд дахин шинжилгээ хийж байж сөрөг резустай гэдгийг мэдсэн Одоо хотод байдаг Отгонболд эмч дээр очсон тэр вакцинийг заавал хийлгэ гэсэн тэр нь 330евро монгол мөнгөөр 600мянга орчим болж байна лээ би өөрөө оюутан хүн тэр их мөнгө олдох хэцүү бас ирээдүйгээ бодмоор байдаг би яавал дээр вэ надад туслаач тэр тариаг хямд найдвартай авах арга байна уу

  6. aagii

    сайн байцгаана уу ?би одоо 33 недильтэй саяхан өөрийгөө сөрөг цустай гэж мэдсэн, харин манай нөхөр эерэг. бид 2-ын анхны хүүхэд бөгөөд ийм сөрөг цустай жирэмсэн эмэгтэйчүүдэд төрөх үед ямар хүндрэлүүд гарж болзошгүй вэ? Бас тэр яриад байгаа иммуноглобулин гэж тариаг заавал хийлгэх шаардлагатай юу? гадаадаас хаанаас захиж авчруулбал зүгээр вэ? яг одоо хаана хэнд хандахаа сайн мэдэхгүй байна дүүргийн эмчээс зөвөлгөө авах гэсэн боловч хангалттай зөвөлгөө өгч чадахгүй байна, энэ талаар санаа бодлоо хуваалцаж тус болооч ,,,

  7. tulga

    hi sain bn uu. deerh medeeleliig unshlaa, humuusiin setgegdliig ch unshlaa, ih heregtei zuils bichij bayarlalaa. deerhees unshihad dandaa l ehner ni surug rezus tsustai nuhur ni eyreg rezus tsustai gesn bh yum. harin bi nemeh rezus, manai nz zaluu hasah rezus tsustai bol yana gsn ug uu?  bas deerhtei adilhan uu?

  8. hariulach

    harin nohor n sorog bn gj bdaguu. bi nemeh rezusta. odo jiremsen. omno n zulbaj bsan

  9. Bolor

    Eej ni nemeh aav ni hasah tohioldold eeriinhee meddegiig bichie .Bi gadaadad tersen ,miniih bolohoor nemeh , neher sereg bsan tegeed ohiniig min terenguut 24tsagiin dotor  tarih yostoi  geed vaccine hiisen, ohind tsusnii shinjilgeeg hiihed ohin min aaviigaa dagaad sereg bsan uchraas dahin baby-g min 6 sar hurtel hiih bolson, ene huuhded taridag vaccine-n uniin huvid 150$ yum bn lee bid daatgaltai bolohoor yamar telbergui hiilgej bgaa.

  10. lady

    Mash sonirholtoi bas hun buhen medej baih estoi medeelel ogsin saihan setgekt humuustee bayrlaj bna ehner nuhur 2laa eyereg bol yamar yum bol bi say 4sartai jiremsen baij bgaad zulbasan yumaa

  11. gerlee

    bi rezus sorog 2 huuhedtei 2-uulaa sorog odoo jiremsen 3 sartai huduu aimagt bdag emch xot yawax uu gexeer torox doxoxoor n yawuulna gex yum yax yostoi we? 

  12. Urnaa

    Bi mun surug tsustai, ene tariag 3 gal emneleg bolon hatagtai emneleg deer l hiideg um bn lee, 3 gal deer 500,000 tug, hatagtai deer 770 euro gesen. Humuusiig ailgaad yahav, gehdee taria hiilgesen ch gesen tsusand titer uusdeg um bn lee, titer gedeg ni ter tsusand uusch bgaaa esreg bietuud um. Herveee surug tsustai bol jiremsleheesee umnu ene talaar meddeg emchtei zaaval uulzaad zuvluguu avaarai, er ni bol urhiin, duurgiin emch nart naidaad hereggui de, ihenh emch uneheer medehgui duulsan tudii l bdag um bn lee. Ter deer bichsen bsan ariumaa emch, otgonbold emch 2 l ene talaar arai iluu medlegtei um bn gej bi bodson. Jiremsleheed ter tariag 12week bolohod ni 1udaa hiilgene, ene hugatsaand sar bur tsusnii tuv deer ochij tsusandaa titer uusch bgaa esehiig shinjluuleerei, titer ih uuseed bval tariag ahin hiideg um bn lee, er ni Bol 12, 28-d zaaval hiine, tegeed titer uuseegui Bol tursnii daraa hiine, er ni Heden udaa hezee tarihiig ter tsusand dahi titer chine yamar bgaagaas l bolno. Titer uuseh asuudal davtan jiremslej bgaa ued uusdeg gesen, anhnii jiremslelt Bol yamar ch asuudalgui, gehdee tursnii daraa zaaval tariulah estoi, za tegeed surug tsustai l Bol jiremslej uedee mash anhaaral bolgoomjtoi bj uchuuhen jaahan asuudal bval shuud emch deer ochooroi gaigui bh gej  ogt harj huleej bolohgui shu!!!!!! Nemeh tsustai huuhed teej bgaa ued zulbah, usultgui boloh, dutuu turuh ersdel mash undur bdag um. Tiimees mash anhaaral bolgoomjtoi bj shinjilgeeg tsagt ni ugch, tariagaa hiilgeed bolomjtoi Bol 7 honog bur exo-d haruulj bainga hyanaj bgaarai 🙂 

  13. Өнөрөө

    Эхэндээ энэ мэдээг сонсоод би нэг их цочирдснгүй. Харин нэт ухаж энэ яг юу гэсэн үг болохыг мэдээд маш их санаагаар унаж, дараа нь ахиад хүүхэдтэй болох хувьгүй бол яана гээд бүр уйлж ч үзлээ. Учир нь би жирэмслэхээр бэлдэж эхлэх санаатай байсан юм. Энэ бол 2012 оны 5-р сар. Үүнээс 2 жил хагасын өмнө тээсэн ураг минь өсөлтгүй болж цэвэрлүүлээд үүнээсээ болж маш их хямарч, мэдрэл туйлдаа хүрсэн тул харшил, өндгөвч, бөөр, санаа сэтгэл гээд юм юм айхтар хямарч арай гэж энэ тухайгаа мартагнаж, дахин жирэмслэхээр шийдээд байв. Гэтэл надаас л бусдад нь хамаатай, ямар нэг гадаад хүнд л тохиолддог юм шиг санаж явсан зүйл надаас яагаад ч салгаж болохгүй, надтай нягт барилдчихсан, түүнтэй насаараа хамт явснаа мэдэх үед, тэр нь тэгээд тээсэн ургийг минь намайг хүсээгүй байхад надаар өөрөөр минь устгуулж болох юм, өмнөх бүтэлгүйтэл үүнтэй холбоотой байсан ч байж магадгүй юм гэдгийг мэдэхэд яг л ном зохиол дээр гардаг үйлийн үртэй заяагүй эм гэдэг нь би болоотхов…
    Энд юун тухай яриад байгааг та өөрөө ийм нөхцөл байдалд орсон бол сайн мэдэрч байгаа байх. Энэ бол цусны сөрөг резус хүчин зүйл буюу Rh(-) negative гэж цусны шинжилгээгээр гардаг цусны бөөмөнд биеэр хүчилтөрөгч зөөвөрлөдөг нэг уураг огт заяагаагүй байх үзэгдэл юм. Бодоод байхад би дандаа л даарч явдаг мөртлөө ямагт бүгчимдэж байдаг нь үүнтэй ч холбоотой байж магадгүй. Тэгээд махбодь дутуугаа нөхөж дундуураа дүүргэхийн тулд өөрийнх нь биед нэмэх резустай бие ороод ирвэл, өөрөөр хэлбэл тээж буй ураг нэмэх резусын цустай бол түүнийг гадны аюултай биет буюу вирус гэж үзээд довтолж үгүй хийдэг ийм зохицолдолгоотой юмсанж. 
    Уг нь энэ бол манайхаас бусад оронд тийм ч сүржигнээд байхаар зүйл биш. Хэрвээ та энэ тухайгаа мэддэг, анхны төрөлт буюу үр хөндүүлсний дараа Анти-Д иммуноглобулин гээд вакцинийг хийлгэсэн бол дараагийн төрөлт дажгүй сайхан байж болох эд. ГЭВЧ манайд бол тийм биш байлаа. Би анх 2006 онд охиноо төрүүлэхэд хаана ч аль ч шатны эмнэлэгт Rhesus factor үзүүл гэж байсангүй. Дараа нь 2010 онд жирэмслэхэд ч, өсөлтгүй болж цэвэрлүүлэхэд ч тэр мөн л аль ч шатанд ийм шинжилгээ хийлгэхийг шаардаагүй. Ийм юм байдаггүй л юм шиг явж ирсэн байв. Гэтэл 2008, 2010 онуудад хийгдсэн цусны шинжилгээний хариун дээр Rh- гээд дурайтал байж байсныг 2012 онд харж байгаа юм. Аз болоход манай компани 2 жилд 1 удаа бүх ажилчдаа Сонгдо эмнэлгийн иж бүрэн шинжилгээнд хамруулдаг бөгөөд 2012 оны үзлэгийн хариуг уншихдаа эмч нь үүнийг надад анх удаа дуулгасан билээ. Тэндээс гарангуутаа би хажууханд нь байдаг цусны төвд очиж дахин шинжилгээ өгвөл Rh- гэдэг нь давхар батлагдав.
    Ингэж нуршаад байгаагийн учир бол надтай адил энэ тухайгаа мэдээгүй явж байгаа хүмүүст хэрэг болох байх гэж бодсоных юм. Учир нь манай эмнэлгийн системийнхэн энэ талаар нэг их мэдлэг мэдээлэлгүй байдаг нь, яг л миний бодож явсан шиг гадаадад л тийм юм байдаг гэнэ лээ гэж ханддаг нь ажиглагдсан билээ. Бүр дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нь хүртэл зөвлөгөө авах гээд очиход чамаас л анх удаа дуулж байна гэж хэлсэн удаатай. /Одоо өөр болсон байх гэж найдъя./ Эх нялхас бол энэ бол манайд төдийлэн байдаггүй тохиолдол, ЭМЯ-с батлагдсан эмийн жагсаалтанд ийм вакцин байдаггүй, гаднаас өөрөө авчруулаад хийлгэвэл хариуцлага манайх хүлээхгүй, та нар залуу улс, нэтээсээ сайн мэдээлэл ав гэж өөрөөсөө шууд л зайлуулж байна. Уг нь эх нялхсын эрдэм шинжилгээний байгууллагын хувьд би бол их сайн судлагдахуун, номноос л уншсан зүйлээ бодитоор хэрэгжүүлэх амьд туршлага болох хүн байсан ч тэдний хувьд эрсдлээс зайлсхийх нь судалгаанаасаа үнэ цэнэтэй байсан юм байлгүй. 
    Дорнын уламжлалт анагаах ухаанд энэ тухай юу гэснийг бас асууж сураглаж үзсэн. Сийрэг цус /айхтар нэртэй байгаа биз, санаа нь бол хүчилтөрөгч зөөвөрлөдөг уургаа хэлээд байгаа байх/ гэж байдаг, ийм цустай хүн тэвчээр муутай байдаг гэж дуулж байлаа. Бас цус их холилдохоор ийм юм болдог гэнэ. Тийм ч учраас европт түгээмэл байдаг гэсэн. Бас хамгийн сонирхолтой нь судас сайн барьдаг хүн мэдэж магадгүй юм билээ. 2009 онд би Энэтхэгт байдаг Түвдийн уламжлалт анагаахын эмнэлэгт судсаа бариулж тан авч уусан юм. Тэгэхэд намайг чиний цус биеэрээ сайн тардаггүй тул ийм ийм асуудлууд байдаг гэж хэлж байлаа. Тухайн үед би хөдөлгөөн сайн хийдэг, миний цус яахаараа тэгж тардаггүй байх юм гэж гайхаж, эргэлзэх шахуу юм бодож байсан юм. 
    …Хэсэг санаагаар унасны дараа яадаг ч байсан, болох болохгүйгээ үзнэ гэж шийдлээ. Нэт ухаж байхад нэг эрүүл мэндийн сайт дээр гарсан сөрөг резус хүчин зүйлийн тухай өгүүллийн дор нэг эмэгтэй (тэр эмэгтэй үүнийг уншиж байгаа бол МАШ ИХ БАЯРЛАЖ ЯВДАГ ШҮҮ) анхнаасаа Rh- гэдгээ мэддэг байсан, анхны хүүхдээ тээж төрүүлэхдээ эмчийн хяналтанд байгаад дажгүй сайхан төрсөн тухайгаа сэтгэл гаргаж маш дэлгэрэнгүй сэтгэгдэл үлдээсэн байв. Тэндээс би Отгонболд эмч вакцин оруулж ирдэг тухай, бас хамгийн гол нь АРИУМАА эмчийн утсыг олж мэдсэн юм. 
    Отгонболд эмчээс зөвлөгөө авахаар очлоо. 2006 онд хэвийн төрсөн, 2010 онд өсөлтгүй болсон, Rh- гэдгээ сая мэдсэн, одоо жирэмсэлмээр байгаагаа хэлбэл мань эр шууд л уурлаж эхэллээ. Тээр харж байна уу, энэ жирэмсний хяналтын картан дээр резус фактор гэж яах гэж байгаам, энийг албаар оруулсийн,  хэн ч энийг хардаггүй, би л ерэн хэдэн оноос хойш бахираад байдаг, жилд 800-гаад хүүхэд ийм шалтгаанаар энддэг, тэгээд эх баригч нь хананд саваад алцийм шиг зүв зүгээр хүүхэд байсан гэдэг, тэгээд би л муухай царайгаа харуулж, шүлсээ үсчүүлээд телевизээр яриад байдаг, тээр энэ сэтгүүл дээр бас гарсан, энийг унш, хэн ч энийг анхаардаггүй, танай хэсгийн их зантай хэдэн ангайсан эмч нарыг би мэднээ гэхчлэн загнаж гарлаа. Эхэндээ энэ одоо шизотой юмуу, системийхээ бүтэлгүй байдалд уурласнаа надад гаргаад байхдаа яадаг байна, цохиод авах вий гэж айх, уурлах зэрэгцэж суув. Хамгийн сүүлд мань эр уурлаж дууссан уу яасан, вакцин асуухад ийм үнэтэй, ийм хадгалалтын горимтой, онгоц ингэж явдаг тул 2 долоо хонож байж ирдэг гэж хэлж өгөв. Хожим энэ талаар хаа сайгүй маш муу ойлголттой байдаг, дээр нь мэдсэн ч вакцин олох боломж маш хязгаарлагдмал / уг вакцин нь цусан бүтээгдэхүүн тул МИАТ-д таньдаг хүнтэй байгаад ч германаас тэр вакциныг авч чадахгүй юм билээ. Би бас арай хямд авчих санаатай нэлээн үзсэн ч чадаагүй. Тэгээд Монос, Тавин ус зэрэг эмийн байгууллагуудад санал хүсэлт тавьж хүртэл үзсэн/, авах газраа олсон ч хүн бүр хийлгэх бүртээ 300 гаруй евро төлж чадах нь эргэлзээтэй, мөнгө нь байсан ч маш яаралтай тохиолдолд 2 долоо хоног хүлээдэг зэрэг олон бэрхшээл тулгарч байсан тул ядаад л вакцинаа оруулаад ирдэггүй байж эх хүүхдийн эрүүл мэнд, нялхсын эндэгдлийг бууруулна гэж тунхагладаг салбарт бухимдах болсон бөгөөд мань эрийг би одоо маш сайн ойлгож, хүний төлөө өвдөх зүрх сэтгэлтэй, зарцуулах нервтэйд нь талархаж сууна.
     Ингээд өөр уурладаггүй эмчийн хяналтанд орохоор шийдлээ.
    Тэр уурладаггүй эмч бол Ариумаа эмч байлаа. Ариумаа эмч бол одоо цагт ховорхон тааралдах хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй, маш хариуцлагатай, эх нялхсын төлөө бодит зүйл хийж байгаа хүн гэж би боддог. Өмнө нь надтай учирч байсан мөнгө үзээд шал худлаа наалинхайтдаг, нийтэд нэр алдар нь түгсэн эх барихын эмчтэй харьцуулашгүй өндөр ёс суртахуунтай, шулуун шударга, түс тас хэлчихдэг, наанаа ширүүн дүртэй ч асрахуйн нинжин сэтгэлтэй, үзүүлсэн хүн нь сайжирч болж бүтэж байвал сэтгэлээсээ баярладаг жинхэнэ эмч хүн. 
    1-р хороололын Цамбагаравын буудлаас хойхно, СХД-ийн эрүүл мэндийн төвийн эсрэг талд орон сууцны 1-р давхарт байдаг эмнэлгийг нэтээс олсон утас руу залгаж асуугаад очив. Ариумаа эмч эхлээд миний түүхийг сонсоод шууд л энэ бол бүтэхгүй санаа, чи ямар огт үр хүүхэдгүй хүн биш гэлээ. Хоолой зангираад нулимс ч гоожоод ирж байна аа. Маргааш нь дахиад очлоо. Үр дүн нь ямар ч бай, би үзээд алдана гэлээ. Тэгтэл за тэгвэл чи ч сайн судал, би ч юмаа эргүүлж уншья, түрүүчийн хяналтаас /нэт дээр сэтгэгдэл үлдээсэн эмэгтэйг хэлж байна/ хойш мартсан байна, тэгээд хамтдаа үзнэ дээ гэж байна. Тэгээд л эхэлсэн дээ. Баахан шинжилгээ хийлгэж, эм идэж, бас хажуугаар нь мөргөж залбирч байлаа. 
    Зун цаг байсан тул рашаан ус, хөдөө гадаа явж, бясалгал хийж, бурхны ном сонслоо. Тэгээд намар нь ажил ажил гэсээр Ариумаа эмчийгээ дотроо санахаас яваад очиж завдахгүй байсаар жирэмсэн болжээ. Эмчдээ очвол надаас дутуугүй баярлаж байна. Жирэмсний 8 долоо хоногтойд Отгонболд эмчийн эмнэлэгт очиж өнөөх вакцинаа хийлгэлээ. Мань хүн энэ удаад жигтэйхэн сайхан ааштай, энэ удаагийн вакцин бол өмнөх үйл явдлуудаас үүссэн нүглийг арилгаж байгаа юм гэж тайлбарлав. Эхний хэдэн 3-4 сард байнга айдастай, байнга эход харуулнаа, өнөө үр минь байна уу, зүгээр үү гээд л. Тэгээд эмчийн хэлсний дагуу үе үе цусны төвд очиж эсрэг биет буюу антитело/антибоди үүсч үү гээд л шинжилгээ хийлгэнэ. Хордлого гэж авах юмгүй тул бас эм идэж ууж…Тод дэлгэцэд бас харуулна, Онош мед рүү байн байн очиж шинжилгээ хийлгэнэ… Их л хариуцлагатай жирэмсэлсэн юмдаг. Аз болоход антитело буюу эсрэг биетийн таньц төрөх хүртэл үүссэнгүй. Өөрөөр хэлбэл махбодь тээсэн ургийг дайсан гэж бодоогүй байна гэсэн үг. Онол ёсоор бол над шиг түүхтэй хүнд энэ бол гайхамшиг. Магадлалын ашигтай тал миний төлөө байжээ. Хэрэв үүссэн бол нөгөө гайхал вакцинийг хийлгээд, итгэж найдах л үлдэх байсан биз. 
    Ингээд төрөх дөхлөө. Жирэмсний амралтаа аваад сүүлийн хэдэн недельтэйд хөдөө аавындаа очиж агаарт сайхан амарлаа. Одоо асуудал бол хаана төрөх вэ? Өмнөх төрөлт / охиноо гаргахдаа би тэнд аймаар зутарч төрсөн юм/ болон өөрөөсөө зайлуулсан хариултаас нь болоод эх нялхаст очмооргүй байдаг. Харъяа эмнэлэгт хасах резустай анхан  төрөгчийг эрсдэлтэй гэж үзээд хагалгаа хийсэн гэж дуулаад бас сүжиг муутай. Муугаа мэдэхгүй өөрөө төрчих санаатай байгаа хэрэг. Өмнө нь өөрөө төрсөн хүн чинь. Яаж яваад ч билээ Гурван гал эмнэлэгт нэг үзүүлье байз гээд ороод ерөөсөө л тэнд төрөхөөр шийдэв. Учир нь, нэгд орчин маш тохилог, хоёрт резус хасах гэхээр нүдээ томруулж гайхаад байхгүй, угаасаа гадныхан голдуу тийм улс манайд төрдөг, вакцин нь эндээ байдаг гэнэ. Харин монголчуудад элбэг биш тохиолддог юм, яг хасах резустай чинь үнэн үү гэж асууж байлаа.
    Ариумаа эмчийн зөвлөснөөр цусны төвд очиж /юмыг яаж мэдэх вэ/ хасах резустай цус захиалав. Наадмаар төрж таарах гээд байсан тул Гурван гал эмнэлгийн зөвлөх Үйлст эмч үзээд ажлын өдөр, ажлын цагаар төрүүлнэ гэв. Товлосон өдөр ирж, төрөлт маш сайн явагдлаа. Төрсний дараа эсрэг биет үүсэхээс сэргийлж вакцинаа хийлгэлээ. Нярайн цуснаас шинжилгээ авч цусны бүлэг болон резусыг тодруулахад нэмэх резустай байхад нь их баярлав. Бас нэг хүн ч гэсэн ийм асуудалгүй амьдарвал болж байна. Харин арьсны шарлалт нэлээн гүнзгий /нүднийх нь цагаан бүр шал ногоон төмс шиг/ байсан тул эмнэлэгт 7 хонож туяа эмчилгээ, дусал хийлгэв. Эмнэлгээс гараад ч шарлалт олигтой буурсангүй сар гаран боллоо. Дахин 3 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд, агаарт гарах сайн гэж дуулаад лагерьт хэд хоносон чинь харин шарлалт нь их хурдан арилсан. 
    Эцэст нь  хэлэхэд, төрөх насны эмэгтэйчүүд резус хүчин зүйлээ заавал мэдэж аваарай. Бас охидуудтай бол заавал үзүүл. Хэрвээ хасах резустай хүн анхны жирэмслэлтээ таслуулбал ахин хэзээ ч хүүхэдтэй болохгүй байх магадлал өндөр. Миний бодлоор олон удаа зулбаад лам хар, бөө удганаар яваад байгаа хүмүүс резус хасахтайгаа мэдэхгүй явж байж магадгүй.  Заавал жирэмсэн, төрөх ч гэлтгүй хүн бүр мэдэх ёстой зүйл юм уг нь. Жишээлбэл ямар нэг тохиолдлоор өөрт чинь цус сэлбэх боллоо гэвэл, танд өөр резустай цус сэлбэвэл шууд үхэлд хүргэх аюултай. Би анх энэ тухай уншаад нөгөө америк цэргүүдийн хүзүүндээ зүүдэг төмөр пайзтай болж авъя байз гэж бодсон билээ. Өөрөө энэ тухайгаа мэддэг ч, хэлж чадахгүй үе гарвал яахав. 
    Та өөрөө хасах резустай биш байсан ч энэ зүйлийг уншсан бол бусдад дамжуулж уншуулаарай. Хэн нэгэнд нь хэрэг болоосой гэж бодож цагаа гаргаж бичсэн юм шүү. Хэрвээ та эрүүл мэндийн яамны эм тарианы зөвшөөрөл өгдөг алба эрхэлдэг бол буян бодож тэр вакцинийг батлагдсан эмийн жагсаалтанд оруулж өгөхийг гуйя. Маш олон эмэгтэй танд талархах болно. 
    Монголын үрс маш олон болох болтугай. Энэ ертөнцийн бүх ээжүүд, бүх хүүхдүүд эрүүл энх, элэг бүтэн, эвтэй найртай, идэх хоолтой байх болтугай. 

  14. uyanga

    би энэ сайтын мэдээг байнга уншдаг. яагаад гэвэл би өөрөө сөрөг цустай гэдгээ 4 жилийн өмнө мэдсэн. тэр үеэс хойш байнга л судалж байна. энд цаг заваа гарган, хамгийн гол нь бусдын төлөө гэсэн сайхан сэтгэл гаргаж маш хэрэгтэй мэдээлэл түүхээсээ оруулсан сити гёрл, болон өнөрөө чамд маш их баярлалаа. адилхан зовлонтой /нэг бодлын зовлон гэж хэлж болох байх/ хүмүүс ингэж бие биедээ мэдээлэл өгч байгаад маш их баярлаж байна. өнөрөө мэйл хаягаа үлдээгээрэй боломжтой бол. сити гёрл ч бас хэрэв энэ сайтруу ордог бол мэйлээ үлдээгээрэй

  15. Nado

    Би бас сөрөг цустай гэдгээ анхны жирэмслэлт бүтэлгүйтэх үед мэдсэн. миний анхны жирэмслэлт яагаад ч юм өсөлтгүй болж бүтэлгүйтээд цусны төвд очиж цусны шинжилгээнд ороход сөрөг гэж гарсан. Өмнө сөрөг цусны талаар мэддэг байсан л даа. Даанч дээ ийм азгүй байх гэж гэж маш их гутарсан. Үүнээс хойш нөхөр бид 2 жирэмслэх тал дээр маш их хянамгай хандсан хэдий ч би хэдийнээ жирэмсэн болчихжээ. Одоо бараг 1 сар гарантай байх. сэтгэл минь маш их айдастай Гончигсүмдээ л залбирч байна даа…

  16. oya

    sain bn bi bas iim bulgiin tsustai.  say Solongost ireed jiremselsen ymaa. emch uzeed sorog tsustai bn geed urdchilan sergiil deerh tariag tarisan. tegeed 28 doloo honogtoidoo dahin hiilgeerei gesen. Bi harin odoo butsah bolood bgaa ym ene taria manaid odoo orj irsen uu.  Deer setgegdel bichsen humuus nad shig urdchilan sergiilj tariulj bsn uu esvel tsusand irlersen tohioldold l tarina gesen uu emch nar helj ogch tuslaach.  Mongold ochood ali emnelegt hyanaltand orvol zugeer ve?

  17. Oyu

    Tsusnii buleg n hamaagui resus n + esvel – baihaa s hamaaraltai. Nohoriin resus + bval huuhed + bh magadlaltai shdee

  18. оюунаа

    сайн байна уу би бас сөрөг бүлгийн цустай. тариа хийлгээгүй төрсөн хүн байна уу заавал хийлгэх шаардлагатай юм уу зүгээр хөхүүлэхгүй байж болохгүй юм уу

  19. Nado

    Сөрөг резустай байлаа гээд 2 дахь жирэмслэлт бүтэлгүйтэнэ гэсэн үг биш юм шиг байна лээ. хамгийн гол нь жирэмсэн эхийнх нь цусад титр буюу эсрэг бие үүсэх юм бол хүүхдэд цусны ямар нэг өвчлөл үүсч болох эрсдэлтэй. тиймээс сөрөг резустай эмэгтэйчүүд 2 дахь жирэмслэлт дээрээ цусны төв дээр очиж титр үүсч байгаа эсэхийг шинжлүүлэх хэрэгтэй юм шиг байна лээ. Тэээд титр үүсээгүй бол айлтгүй. хэрэв титр үүсч байна гэвэл тэр тариаг хийлгэх хэрэгтэй гэж ойлгосон. цусны төв дээр титрийн шинжилгээг 25000-р хийдэг байна лээ. За тэгээд хамгийн гол нь сэтгэл санаа шүү эхчүүдээ. тайван сайхан байж эрүүл хөөрхөн хүүхдүүдтэй болцгоогоорой.

  20. Chimkaa

    sain baina uu Bi hasah 1 bulgiin tsustai 2 torson hoeulaa eruul saruul boijij bgaa Odoo dahiad jiremsen ene udaa titree uzuulsen odoogoor esreg biet uuseegui bna gej garsan gehdee sanaa zovj bna ene tariag ni hiilgeh sanaatai bna Mongold haanaas naidvartai bas ih ondor uneer bish oldoh talaar zovlogoo bval bichij tuslaarai

  21. khaliun

    Сайнуу.би бас сөрөг резустай гээд тариа авч хийлгэсэн. Тэгээд 1 тариа илүү байгаа тул зарна. Германаас захиж авчруулсан.хэрэгтэй хүн байвал холбогдоорой.99062397

  22. tseegii

    etseg togtooh shinjilgee haana hiilgedeg boloo nadad tuslaach utas dugaar haana  hentei ochij uulza we fb bnuu tuslaarai

  23. оюунаа

    Сайн байна уу би сөрөг цустай дээр бичсэн Оюунаа байна тариа хийлгээгүй төрсөн хүн байна уу гэж асуусан Тэгвэл би төрчихсөн хөөрхөн хүүтэй болсон анх энэ мэдээллийг уншаад тариа хийлгээгүй яанаа гэж бодож байсан. одоо бол эх нялхасын эмч нарт үнэхээр их баярлаж байна миний хүүд түргэн арга хэмжээ авсан хүү маань шарлалт нь өндөр бараг ногоорсон байсан. Одоо 3 сартай эрүүл саруул боожиж байна харин ерөөсөө хөхүүлээгүй угжиж байгаа мөнгөний боломжоос болоод тариаг хийлгэж чадахгүй хүн олон байгаа байх бич тэгсэн.

  24. amaraa

    Би саяхан резус сөрөг гэдгээ мэдээд их сэтгэлээр уналаа. Над шиг ийм эмэгтэйчүүд олон л байдаг юм шиг байна. Хэдүүлээ фэйсбүүк дээр RH(-) охид бүсгүйчүүдээ нэгтгэж group үүсгэх үү. Бие биедээ зөвлөгөө өгч байя.

  25. u

    Bi bas rezus surug oyutan bhdaa shinjilgee uguud surug gedgee medej bsan ter ved ni emch anhnii jiremslelt deeree sain anhaarch bh herwgtei gd helj baisnaas iim ayultai gj todorhoi helj uguugvi ter vedee aan zaza gd l tegshiiged martaad l ungursun say jiliin umnu tursun yag emnelegt hewtej turuh vedee l 1r emneleg der ochood hewteh getel tsusnii shilgeegee awchir gd bi uuruu medne surug tsustai gesen chin bvr sain lawlaj todorhoiluulchaad ir gd yawuulsan buun l yum bolson tgd tursun ter taria ntriig ni medeegv bolhoor hiilgvvlegvi tegsen hvv maani nadtai adilhan surug tsustai tursun hvvgee tursnii daraa l emch maani ene bvgdiig tailbarlaj uguud bi hichneeen auyltaig ni medsendee daraagiinhaa turultiig l mash sain sonor seremjtei beltgeltei bjiij turuh heregtein bnlee odoo ene talaar sain sudalj medlegtei boliidoo deer comment bichsen mash todorhoi goe tailbarlaj ugsun hvmvvstee mash ih bayarlalaa!! Uur medeelel ntr bwal busaddaa tuslah vvdnees oruulj bwal mash ih bayarlanaa helnii medleg tiim sain bish bolhoor gadaad site naas unshsan ch bvren dvvren oilgoj chadahgv berhesheeltei bn

  26. Urnaa

    Otgonbold emchiig yagaad tegtel muulj bichsen um bol oo??? Ter hedhen tariagaar mungu hiih tiim uchuuhen hun bish shu de!!!! Bi surug tsustai, uuniigee 3 zulbasnii daraa medsen, busad buh emch nar medehgui chadahgui geed hyanaltand avahaas aij bhad /deer bichsen ariumaa emch -chamaig turj chadah esehiig burhan l medeh bh gej helsen/ otgonbold emch bolno, chamaig yamar ch bsan turuulnu geed umnuh buh zulbasan medeellig 3 galaas avaad /bur uuriin bie-r dargatai ni uulzaj uvchnii tuuh hyanaltiin cardiig avaad emchilsen emchtei ni uulzsan/ uigaggui hyanaj emchilgee bainga hiij bj turuulsen. Eruul saruul huurhun huugedtei bolson turuud tariagaa hiilgeed shuud huhuulsen. Odoo bi ene emchiin buyanaar huu ohin 2toi jargaltai bn. Otgonbold emch hasah tsustai eejuudiin tuluu mash in zuiliig hiisen hun shu !!! Hamgiin anh eruul mendiin said bhdaa Mongold hasah tsus bdag gedgiig emch nar meddeggui bhad ene talaar yarij helj bj jiremsnii hyaltiin

  27. Urnaa

    card deer resus factor gej oruuluulj bsan hun. Hasah tsustai eej turuud tsus aldaad tsusnii tuvd hasah tsus gej bdaggui bhad erhuugees ongotsoor tsus avchruulj amiig ni avarch bsan hun shu. Turj chadahaa baigaad argaa barsan olon huniig uriin zulai unerluulsen achtai buyantai emch hun shu !!! Hedhen tariagaar mungu oloh uchuuhen amitan bish !!!! Hasah tsustai Hun 1udaa l turj chadna gej erguutdeg olon emch nar iin hajuud id shitgen shig hun !!!!! Bi ene emchiin hyaltand ahiad 2-3 udaa turj chadna gesen 100% itgeltei bgaa

  28. Zochin

    Sain bnuu
    Ariuma emchiin utas bnaa Otgonbold emchiin utas emnelegiig haanaas oloh bolomjtoi ym boloo

  29. urnaa

    ariumaa emch 99177849 tsamba garaviin buudal deer buugaad hoishoo yavaad emneleg ni bgaa, otgonbold emch 99112023 dashchoilon hiidiin hajuud hatagtai emneleg

  30. nur

    Сайн байцгаана уу.би сөрөг цустай баян өлгий аймгийнх.би өөрийнхөө тухай бичихээр шийдлээ хэн нэгнийг буруудхах гэсэн биш түүхээ хуваалцья гэж бодлоо.нөхөр маань эерэг цустай бид үүнийг мэдээгүй анхны хүүхдээ 2005оны хавар 6сард төрүүлээд эндсэн өөрөө ч их зовж төрлөө тухайн үед эмч нар намайг буруутгаж дүлсэнгүй хүүхэд бүтчихлээ л гэсэн.надад ямар хэцүү байсныг үгээр хэлэхэд хэцүү.тэгээд дахиад намар 11сард жирэмсэлж 3сартайдаа зулбаж,дахиад жирэмсэлж дахиж зулбаж,тэгээд эмч нар хэдэн жил жирэмсэлж болохгүй гэв тэгээд 2жил шахуу явлаа зүгээр яваагүй бөө лам хар яваагүй газар байхгүй хот орлоо ховд орж эмэгтэйчүүдийн эмчтэй л үзүүлээд л явлаа бүгд л зүгээр гэж харин анхны төрөлтөөр урагдал байна гэж дотор урагдлаа оёуллаа үүнээс л болж зулбаж байн гэв за тэгээд дахиад жирэмслэв 4сартайдаа амьгүй өсөлтгүй байна гэж цэвэрлүүлэв ёоёо би авах юмгүй яс арьс болтлоо турж нөхртөө надаас салахыг гуйсан боловч тэр минь хаяж яваагүй.ингэж явсаар дахин жирэмслэхээр шийдэж хагалгаагаар төрөхөөр боллоо эсэн мэнд 9сар тээж хагалгаанд ч орж төрлөө хүү маань ч зүв зүгээр гэртээ очиж сар ч хүрээгүй нөгөө хүү маань таталт өгөөд эмнэлэгт хэвтэж онош нь гарахгүй хот явъя гэж байтал эндчихлээ.миний амьдрал там.ингэж байтал хадмынх нь шивэр авир хийж манай хүү ингэж үр хүүхэдгүй үлдэх ёсгүй өөр авгай авхуулах тухай ярьж байна шүү.хэн нэгнээс сонслоо эхнэр нөхрийн цус таарахгүй тохиолдол байдаг гэж.за тэгээд цусныхаа резус тодорхойлуулах гэхээр баян өлгийд тийм шинжилгээ авахгүй чадахгүй гэж байх юм.ганц л резусын төлөө улаанбаатар орлоо.миний цус сөрөг гэдгийг мэдлээ дээ нөхөр бид хоёр яахаа мэдэхгүй бие бие рүүгээ харан инээлдэв уншсан хүнд бол тэнэг л зүйл л дээ яахаа мэдэхгүй л тухайн үед тэгсэн байх даа.эх нялхас ортол удам судлаач оюунаа гэсэн хүнд 100 доллар өгч малайз очиж та нарын шинжилгээг гаргаж тус болно гэж бидний цусны шинжилгээг авч яваад 6сарын дараа нэг цаас явуулжээ/ би дүүдээ захисан/ мэддэг хүнээр үзүүлсэн чинь энгийн цусны шинжилгээ байсан шүү.өлгийн эмч нар анх удаа надаас сөрөг цусны тухай сонсож гайхаж байсан манай аймгийн эмч нар намайг жирэмслэхээр зэрэг айдаг болсон алдартай нэгэн байсан даа.ингээд сураглаж гадаад явахаар шийдэв орос казакстан улсад энэ бол проблем биш гэв за нөхөр бид хоёр очиж судлаад сөрөг цустай хүн зөндөө,төрөөд 5хүүхэдтэй хүнтэй ч уулзав.дараа жил би жирэмслээд унаж байсан машинаа зараад 7 сартайдаа очиж бүх зүйл төлбөртэй үзүүлж та бүхний хэлдэг цусны шинжилгээ антител долоо хоног болгон шалгуулж байж хагалгаагаар төрж эсэн мэнд хүүтэй болсон доо бурхны авралаар ямар ч антител гараагүй.ингээд эх орондоо буцсан даа.2жилиин дараа дахин жиримслэж казакстан очиж төрсөн охинтой болсон.сүүлд очиж карт нээлгэхдээ 7дахь жирэмслэлт байсан шүү эмч нар хүртэл надаас айж толгойгоо сэгсэрч байсан даа.охиныг маань 9 сар хүргэлгүй кесар хагалгаагаар авсан.учир нь бага зэрэг титр гараад байсан даралт ихсээд байсан хажуугаар нь.одоо хүү охинтой сайхан амьдарьч байна гэхдээ баян өлгийд биш казакстан улсад.учир нь охин маань бие нь шарлаж төрсөн удаан эмчийн хяналтанд сэхээнд сар гаран байсан.тэгээд хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож тэдний алс ирээдүйг бодож бүх юмаа зарж ажлаа хүртэл орхиж казакстан улсад нүүсэн дээ.үүнийг уншаад битгий айгаарай харин ч жирэмслэнгүүтээ резусаа үзүүлж миний гаргасан энэ л аймшгийн алдааг битгий давтаарай зөвөөр ойлгоорой та бүхэнд хэрэгтэй байх гэж өчүүхэнч болов тус болох болов уу миний энэ үзэж өнгөрүүлсэн зүйлүүд надаар дуусаасай хэнч битгий зовоосой гэсний үндсэн дээр бичлээ

  31. ganaa

    zuvluguu ugsun anhaarmaar uym bichsen ta buhend bugdeerend chin bayrllaa..huuhdiin tsusnii buleg aav eejtei ijil baidag bolovuu??uur baidag bolovuu??medeh hun bainauusonsson uym bnauu???huvaaltsaach……

  32. erka

    sain baitsgaana uu rezuz hasahiin vaktsiniin arai hyamdhan haanaas avch boloh be tuslaach hatagtsi emneleg 700minga geed bainaa

  33. bayarbileg

    би 2010 онд төрсөн төрөхийнхөө өмнө өөрийгөө резус сөрөг гэж мэдсэн охиноо

  34. bayarbileg

    2010 онд төрхийнхөө өмнөхөн л сөрөг резустай гэж мэдсэн ямар нэгэн вакцин хиилгээгүй охин маань бага зэрэгийг шарлалттай төрсөнийг эмчлүүлээд зүгээр болсон охины маань цусыг цусны төврүү явуулаад намайг хөхүүлж болно гэсэн одоо ахиад жирэмсэн анхны төрөж байрад ч надад ямар учиртайг хэлээгүй сая эндээс уншаад бүр санаа зовчихлоо

  35. Saihna

    Sain bnu ene talaar odoo l medej bn a bi 4r bulgiin RH (-) hun bn aa. Teged neg zuil asuh gesiin hervee eej n eyreg bgad urag n surug bol bas ene zurchilduun uuseh magadlaltai gesen ug u

  36. enkhtsatsral

    yunii umnu ene linkruu orj ene medeelliig unshij ta buhnii setgel gargan bichsen zuilsiig ug useg aldalgui bugdiig unshsandaa bayrtai bna heregtei medeelel ugsun huurhun eejuuddee bayrlalaa. minii huvid bi rh – gedgee joloonii unemleh avahaar bulgee todorhoiluulahdaa medsen. laborant emch n namaig duudaj irj bgad mash sn helj ugsun ter hund mash ih bayrlaj yvdag. surug tsustai l bol anhnii jiremsleltiig aldaj bolohgui zaaval togtooh estoig medej avsan. tgd l barag ter uyees uuriiguu beldej ehelsendee eruul hool sport hudulguun zov amrah gd l eruul menddee mash ih anhaarah bolson. odoo bi 27 nastai anhnii jiremslelt 9 nedeltei. minii bodloor jiremslelt gdg emegtei hunii hamgiin hariutslagatai uye bdg, zarim ehchuudiig harj bhad denduu hainga handdag bolohgui gj medseer bj idmeer bnaa gd l bolohgui ym idej uugaad yvdag. huuhed n tursnii daraa ternees n bolj yu bolsniig medehgui ideed l bsan zgr l bna gd bdg, getel ter buruu zurshlaas n bolj suuld n yu ch bolj magadguishuudee. manai surug tsustai eejuud ene tal dr iluu hariutslagatai zov handlagatai bdg ym bn gj anzaaraad bgaa. engiin hunuusees iluu anharal archilgaa shaarddag uchraas jiremslelt ymar chuhliig iluu mederdeg mundag humuus bh. gehdee bi ingej tursun azgui zayaguu gej bitgii gutraarai ene bol gunii gutrah zuil bish harin ch bidniig iluu mundag eejuud bolgoh huchin zuil gej l bodoj yvaarai. tsoo eruul 3-4 huuhed toruultsen eej nar zunduu bii. jiremsen ehchuudiin setgel sanaa tvan amgalan bh yu yunaas chuhal tonus ntr chin setgel sanaanii hymralaaas bs boldog genelee shuu. za tgd ene talaar anh sonsoj bgaa humuus bval fb groupd negdeerrei

  37. Жаргалмаа

    Сайн байцгаана уу бүсгүйчүүдээ би бас л 1р бүлгийн резус сөрөг. 2012 онд нэг хөөрхөн хүүтэй болсон. Тэр үедээ бас л тариа энэтэр хийлгэлгүй хүүхдээ хөхөөрөө хооллож хүн болгосон. Харин дараа дараагийнхаа төрөлтөд санаа минь их зовж байна. Бүгдээрээ фейсбүүкт групп үүсгэж нэг нэгэндээ зөвөлгөө өгч байя би нэг групп нээчихлээ уучлаарай. Резус сөрөг ээжүүдийн групп нэртэй нэгдэх хүмүүс нь нэгдээрэй нэрийг нь өөрөөр өгөх гэсэн санаа орж ирсэнгүй ээ.

  38. Итгэл

    Сайн байна уу.Би одоо 23-настай 4-сард жирэмсэн болсон гэтэл хүүхэд маань өсөлтгүй болсон байна гэсэн.Би 7-8 неделтэй байхдаа эмчийн хяналтанд орсон Тэр үед шинжилгээ өгөөд 1-р бүлгийн хасах байна гэсэн хяналтын маань эмч ийм аюултай гэж нарийн сайн тайлбарлаж хэлээгүй энэ тухай одоо л ойлголт авч байна(тухайн үедээ их ховор цус байна чи цусны төв явж шинжилгээ өгөөд ир гэж).Хэрвээ тэр эмч надад хариуцлагтай тайлбарлаж өгсөн бол би хүүхдээ аварч үлдэж чадах ч байсан байж магадгүй….Ингээд бодохоор үнхээр гомдолтой байна. Цаашдаа их сайн анхаарал хандуулах ёстой юм байна..Эдгээрийг уншаад санаа маань үнхээр их зовож байна…Надад зөвлөгөө өгөч туслаач (майл явуулаарай гуйж байна)

  39. Оюунчимэг

    Сайн байна уу face book хасах бүлгийн цустай хүмүүс гээд групп байналэй энэ дээр бичсэн сэтгэгдэл бүгдийг нь оруулсан байна та нар ороод үзэхгүй юу

  40. энэрэл

    сайн байна уу Итгэл чи байвал хасах бүлгийн цустай хүмүүс гэдэгрүү ороорой энэ зөндөө сөрөг бүлгийн цустай хүмүүс байгаа чиний асуух асуултанд хариулах хүн байгаа
    амжилт хүсэе

  41. thompson gary

    Та эрүүл мэндийн зардал, эсхүл төлөх өр буюу санхүүгийн задарсны байдалд бэлэн мөнгө босгох хэрэгтэй юу? Түр хүлээнэ үү! Уг тохируулгыг өөрийн бөөр зарж авч үзье. Хэрэв та өөрийн бөөр худалдах хүсэлтэй бол бидэнд immediately.A бөөрний $ 908,000.00US доллар нь хамгийн их хэмжээгээр худалдан авч байна today.Message. Үндэсний суурь одоогоор эрүүл бөөр худалдан авч байна. Миний нэр доктор colllins юм, бөөр Үндэсний эмнэлэгт Бөөрний эмч байна. Манай эмнэлэг Бөөрний мэс заслын мэргэшсэн бөгөөд бид ч бас нэг нь харгалзах хандивлагч амьдарч байгаа нь худалдан авах, бөөр шилжүүлэн шийдвэрлэх. doctorcollins3@gmail.com: Та худалдах, худалдан авах бөөрний-ийн И-мэйл-ээр бидэнтэй холбогдоорой байхгүй бол уу сонирхож байгаа бол бид Энэтхэг, Канад, Их Британи, Турк, АНУ, Малайз, Өмнөд Африк гэх мэт байрлаж байна
    Geniune Хандивлагчид хэрэгтэй
    Таны хариу хүлээж байна ….
    Шилдэг Regards ….
    Доктор Коллинз

  42. Урантогос

    Бүгдээрээ нийлээд Эрүүл Мэндийн яаманд хүсэлт гаргах уу? Миний FB хаяг Амгаланхишиг Урантогос груп нээгээд хүмүүсийн тоо тодорхой хэмжээнд хүрвэл ЭМЯ-нд хүсэлт гаргая нийлж байгаад миний бие бас Сөрөг (-) резус 2сар гарантай 2дахь жирэмслэлт бүхэл бүтэн 7жилийн дараа арай гэж жирэмслэж байна. Дээрхи сэтгэгдэлүүдийг уншаад үнэхээр их сэтгэл хөдөлж бас маш аймар айдаст автаж байна энэ бол зулбалт, сөрөг титэр үүсэхвийдээ гэх мэт

  43. Одко

    Сайн байцгаана уу? Хэрэгтэй мэдээлэл хуваалцсан та бүхэнд баярлалаа
    Манай гэр бүлд тохиолдсон зүйлийн талаар та бүхэнтэй хуваалцах гэсэн юмаа.
    Манайх ам бүл 5 лаа 4 эмэгтэй 1 эрэгтэй 4 эмэгтэй бүгд сөрөг резустай. Би ээжийнхээ анхны хүүхэд нь харин миний дараа ээж минь жирэмслээд төрөх хугацаа нь болоод өвдөөд эмнэлэг дээр ирээд төрсөн ч ураг бүтсэн. Эрэгтэй байсан. Өнгөрсөн жил ээж маань
    жирэмсэлээд төрөх хугацаа болоход 2 сар бараг дутуу байсан. Манайх сумын төвд амьдардаг юм л даа. Ээж аймаг орж нэг үзүүлье гээд явсан юм тэр үед би хотод оюутан байсан. Ээж эмнэлэгт үзүүлтэл ураг усгүй болж байна гээд маргааш өглөө нь хийсвэрт орох болсон. Хийсвэрт ороод хүү гарсан дутуу гарсан болохоор 1400 грамм байсан шууд л инкубаторт оруулж биеийн байдлыг ажигласан. Биеийн байдал нэг сэргээд муудаж эхэлсэн. Гол нь сумд ээжийн цусны бүлийг буруу тогтоож 2-р бүлгийн эерэг цустай гэж тогтоосон байсан тул аймгийн эмч нар анзаараагүй тэгээд байдал биш болоод ирэхээр цусны шинжилгээ хийхэд 4 -р бүлгийн сөрөг гарсан. Ингээл дүүгийн бие улам муудаж донор хайж эхэлсэн аймгийн төвийн өвчтөний түүхийг ухаж ухаж цөөхөн хэдхэн байдаг сөрөг хүмүүсийг олж цусны шинжилгээ хийлгэсний эцэст нэг эмэгтэй донор болсон ч нэмэр болоогүй. Дэндүү харамсалтай 😭 Тухайн үед би цусны бүлгээ мэддэггүй байсан юм. Тэгээд жолооны үнэмлэх авахаар болоод цусны шинжилгээ өгөөд мэдсэн. Энэ талаар ч нилээд судалсан. Манай доод талын эмэгтэй дүү бид 2 одоо төрөх насанд хэдийнээ хүрчихсэн. Би фэйсбүүк дээр резус сөрөг (Rh-) эмэгтэйчүүд гэсэг групп нээсэн байгаа та бүхэн нэгдэж мэдээлэл солилцож байгаарай. Цаашид би илүү ихийг судлах болноо. Хүүхэд эхийн сөрөг резус факторыг дагавал эрсдэл бага харин эцгийн буюу эерэг резус дагавал эрсдэл их байдаг юм байна гэдгийг энэ бүхнээс дүгнэж байгаа юм. Баярлалаа та бүхэнд

  44. MC

    Баярлалаа сэтгэгдэл хуваалцаж байгаа та бүхэндээ. Ялангуяа City girl, Өнөрөө, Нур нарт сэтгэл гарган маш их мэдээлэл хуваалцсан үнэхээр баярлалаа. Та нартаа эрүүл энхийг хүсье.

  45. Shuuder

    Сайн байна уу. титр тодорхойлуулаад анти-д эсрэгбие үүсээгүй бол вакцин тариулах шаардлагагүй юу. Хариулж тус болоорой 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *