Хөхүүл эхчүүдийн хэвийн жинг барих хоол, хүнс

Та хүүхдээ төрүүлсэн ч хөхөөрөө хооллож байгаа бол түүний эрүүл мэнд, өсөлт хөгжил хөхний сүүгээр дамжин танаас бүрэн хамааралтай байна гэсэн үг.

Тиймээс хөхүүл атлаа бяцхан үрээ уураг, амин дэмээр хангахын зэрэгцээ бүсгүй та өөрийн биеийн гоо галбир, хэвийн жинг эргүүлэн олоход тань ямар хоол хүнсний сонголт туслах бол гэдгийг мэдэж аваарай.

1. Хөхүүл эхийн өдөр тутмын хоол хүнсэндээ зайлшгүй хэрэглэх хүнс бол бүхэл үрийн бүтээгдэхүүн юм. Энэ нь таныг огтхон ч таргалуулахгүй бөгөөд хөхөнд сүү оруулах хамгийн сайн хүнс юм. Үүнд: бор будаа, хөц, будаа, гурвалжин будаа, арвайн гурил буудай – бор гурил, бор гурилан талх, нарийн боов, жигнэмэг, бор гурилтай хуурга, овьёос гэх мэт орно.

2. Махны төрлөөс яргай загасны мах, тахиан махыг илүү их хэрэглэж заншаарай. Эдгээр мах нь өөх тос бага учраас таныг таргалуулахгүй ч эх болон сүүний бүтцэд тэжээл өгч тэтгэж байдаг. Мэдээж сайтар боловсруулсан үхэр, хонины махыг хэрэглэж болно. Ямаа, адуу, түүхий загасны мах, хиам, гахайн шарсан махнаас татгалзаарай.

3. Ногоон өнгийн жимс жимсгэнэ, хүнсний ногоог ихээхэн хэрэглэж заншаарай. Энэ нь таныг жирэмсэн байх хугацаанд урагт дамжуулан алдсан олон төрлийн эрдэс бодисыг нөхөж таныг биеийг богино хугацаанд сэргээж, эрүүл чийрэг, эрч хүчтэй болгоход туслана. Үүнд: брокколи, бүх төрлийн ногоон байцаа, ногоон сонгино, өргөст хэмх, хулуу, майлз, шош, вандуй, бууцай, яншуй зэрэг хүнсний ногооноос гадна киви, ногоон алим, усан үзэм зэрэг бүх төрлийн ногоон өнгөтэй жимс жимсгэнэ орно.

4. Улаан өнгийн жимс жимсгэнэ нь таны цусыг сэлбэж сэргээж өгдөг. Жирэмсэн хугацаанд сарын тэмдэг ирдэггүйн улмаас эмэгтэй хүний цус төрсний дараа сэлгэгдэж, шинэ эрчим хүч авах хэрэгтэй болдог. Тиймээс таны цусны эргэлтэнд нэн сайн бөгөөд цусны эргэлт сайн байснаас хөхний сүүний тэжээл, гаралт сайжирдаг. Үүнд: алим, тарвас, тоор, гүзээлзгэнэ, усан үзэм болон улаан лооль орно.

5. Ус – та 9 сар ураг тээж төрүүлснээс гадна хөхөөрөө хооллоход эхийн бие маш их шингэнээр дутагддаг. Тиймээс цэвэр усыг хажуудаа байнга авч явж заншаарай. Тогтмол ус ууж заншсанаар хөхүүл үедээ хамгийн хурдан, эрүүл аргаар турж өмнөх гоо сайхандаа очих арга юм.

6. Лууван, гадил жимс – Жимс, ногоонууд дундаас энэхүү хоёрыг онцлох нь учиртай юм. Та өдөр тутмын хоол, хүнсэндээ лууванг чанаж болгож хэрэглэхээс гадна угааж хальслаад түүхийгээр нь идэх хамгийн үр дүнтэй. Учир нь лууван болон гадил жимс төрсний дараах биеийг эсд нь хүртэл нөхөн сэргээгээд зогсохгүй шаардлагатай амин дэмээр хангаж илүүдэл жин хуримтлагдахаас сэргийлдэг байна.

2 thoughts on “Хөхүүл эхчүүдийн хэвийн жинг барих хоол, хүнс

  1. Enhhuush

    Sn bnu zowlogoo ogj bga yu
    Minii yum harlaad ih sonin ongotei bolchij yunaas boldiin boloo tsaipuulah arga bdg bolowuu?

  2. american racing 3 unblocked

    whoah this blog is wonderful i like reading your articles.
    Keep up the good work! You already know, lots of individuals are searching round for this info, you can aid them greatly.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *