Амьсгалын цочмог халдвар (ханиад шуухина)

Хот суурингийн хүүхдүүд жилдээ 5-8 удаа, хөдөөний хүүхдүүд 3-5 удаа ханиад хүрдэг. Хүйтэн сэрүүний улиралд хүмүүсийн бөөгнөрөл ихэсч, гэр орон, өрөө тасалгааны агаарын сэлгэцэл багасч, хот суурингийн агаарын бохирдол нэмэгдэн өвчин үүсгэгч вирусийн орчил ихэсдэгтэй холбоотойгоор ханиад шуухинаа намрын сүүлч, өвөл, хаврын дунд үе хүртэл элбэг тохиолддог.

Амьсгалын цочмог халдвар (ханиад шуухинаа) насанд хүрэгчдэд ханиах, найтаах, нус гоожих, хамар битүүрэх зэрэг шинжээр хөнгөн тусдаг тул гэр бүлийнхэн, хүүхдийн орчинд халдвар тараадаг. Харин хүүхдийн нас бага байх тусам хүнд өвчлөх ба заримдаа ч аминд аюултай байдаг.

Хүүхдийг ханиадаар өвчлүүлэхгүй байх найдвартай сэргийлэх нөхцөл бага, харин өвчилсөн хүүхдийг хүндрүүлэхгүй байх арга илүү их байна.

Хүүхдэд мэдэгдэх шинж

Хүүхэд ханиах, халуурах, хоолондоо дургүй болох, уцаар, ороомхой болж уйлагнана. Хамар битүүрч нус гоожих, хоолой хөндүүрлэн өвдөх, амьсгаадах зэрэг шинж гардаг. Ханиадыг эмчийн зааврын дагуу эцэг эх гэрээр эмчилнэ. Үүнд:

  • – Өвчин хүнд, хөнгөнийг үл харгалзан хүүхэд халуурч байгаа болон халуун буурсны дараах 2-3 хоногт хэвтрийн дэглэм сахиулна.

  • Хүүхдийн амьдарч буй орон байрны дулаан, агааржилт өвчний явцад их нөлөөтэй учраас хүүхдийг дааруулахгүй, бас хэт бэгнэж халууцуулахгүй байх.

  • Гэр орноо тогтмол агааржуул. Хүүхдийн өрөөнд тамхи татаж агаар бохирдуулахыг хатуу цээрлэ.

  • Ханиадтай хүүхдийг сайн хооллож, зөв асарч гэрээр эмчлэхдээ хөхийг аль болохоор олон удаа хөхүүл.

  • Хөхөх, хооллохын өмнө хамрыг заавал цэвэрлэж амьсгалд чөлөөтэй болго. Буцалсан ус буюу сулхан давстай ус хамарт нь дусааж цэвэрлээрэй.

  • Хоолонд орсон хүүхдэд аль болохоор дуртай хоолыг нь хийж өгч, ойр ойрхон хооллох ба ханиад эдгэрсний дараа 7 хоногийн турш өдөрт нэг удаа нэмэлт хоол өгнө. Хүүхэд заримдаа бөгшүүлж ханиаснаас болж бөөлждөг, тэгвэл бөөлжсөний дараа дахин хоолло.

  • Ханиадтай хүүхэд амьсгал болон арьсаар шингэн их алдсанаас бие нь суларч өвчин хүндэрдэг учраас шингэн их уулгах, хөхийг байнга хөхүүлбэл шингэн алдалтаас сэргийлдэг. Ялангуяа хүүхэд халуунтай үедээ ердийнхөөсөө илүү их шингэн зарцуулдаг тул

    хөхний сүү, цэвэр ус, малын сүү, жимс жимсгэний шүүс, цай зэргийг аль болохоор нэмүү өгвөл сайн.

  • Ханиадтай хүүхдэд гич наах, халуун усанд суулгах, ороолт хийх, бумба тавих, хөлийг халуун усанд дүрэх зэрэг займруулах эмчилгээ сайн байдаг.

Хүүхдэд содтой сүү, аньсны ханд, зөгийн балтай сүү уулгах, хоолойг амидопирин, царвангаар зайлах нь эмчилгээний үр дүн сайтай байдаг.

Харин хүүхдийн халууныг үзэлгүй эм өгч болохгүй. Суганд үзэхэд 38.5 хэмээс доош халуун тийм ч аюултай биш, хүүхдийн биеийн хамгаалах урвал гэдгийг сана. Харин ханиаданд пенициллин, септирин, ампициллин, ампиокс зэрэг антибиотик өгч болохгүй. Антибиотик ханиадны үед хүндрэлээс сэргийлэхгүй, уушгины хатгалгаанаас сэргийлэхгүй, ханиадны үргэлжлэх хугацааг богиносгохгүй учраас та мөнгөө дэмий үрэх, тэгэх тусмаа хүүхдээ хордуулж үрэх хэрэггүй.

5 thoughts on “Амьсгалын цочмог халдвар (ханиад шуухина)

  1. javhaa

    manai huuhed 6 sar garantai oir oirhon haniad hureed bh yum emchid uzuuleed antibotik 5 honog ogson dahiad haniad hurchlee dahiad antibotik ogch boloh boluu

  2. duuya

    Манай хүүхэд антбиотек их ууж байгаа ггайглй л юм бнё

  3. duuya

    Манай хүүхэд антбиотек их ууж байгаа ггайглй л юм бна

  4. Zochin

    Haniad chin viruseer uusgegddeg tegehed iun antibiotik uuh??? Antibiotik chin bakteriin esreg uilchilgeetei shde

  5. siileg

    mnai hvv odoo 9sarta suulgaltaar emnelegt hewted garsan tgsen butsaad hatgaata bn ged hewtsen tgse shunduu amicgaln n shirvvn 1min 60 bn. suwilagchid nlher tohk yum yah estoi we

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *