Фенитоин

25, 50, 100 мг шахмал, бүрээстэй, 50 мг|мл – 5 мл туншил хэлбэртэй  байдаг. Таталт болон зүрхний хэмнэл алдагдлын эсрэг үйлчлэлтэй. Гар хөл  салганах, тэнцвэр алдагдах, хэл дультраа болох, огиулах, бөөлжих, цочромтгой  болох, цусны даралт буурах, эпидермонекроз, бусад тууралт гарах, хордлогот  гепатит, агранулоцитоз, лейкопени, тромбоцитопени үүсэх зэрэг гаж нөлөө гарч  болзошгүй.

Элэг, бөөрний дутмагшил, зүрхний хоригийн үед болон жирэмсэн,  хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно. Манай улсын эмийн бүртгэлд оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *