Циннаризин

25мг, 50мг, 75мг шахмал, бүрээс, 75мг|мл хөвмөл зэрэг хэлбэртэй,  тархины судасны кальцийн сувагт хориг үүсгэх, тархины, титэмийн болон захын  судасны эргэлтийг сайжруулах, тархины биоцахилгаан идэвхийн хямралыг засах, гистамины эсрэг зэрэг үйлчлэлтэй бэлдмэл бөгөөд түүнийг их төлөв тархины  эргэлтийн дутмагшил…

… судасны хатуурал, тархины гэмтлийн дараахь мэдрэхүйн ба  хөдөлгөөний өөрчлөлт, мигрень, Меньерийн өвчин, захын цусны эргэлтийн хямралын эмчилгээнд хэрэглэдэг. Нойрмоглох, ам хатах, ходоод гэдэс хямрах, бие  сульдах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд болон  эмэнд хэт мэдрэг хүмүүст хэрэглэж болохгүй. Улсын эмийн бүртгэлд Циннаризин, Стугерон нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *