Зүрхний хэм алдагдал

Зүрхний нэг цохилт нь зүрхний тосгуур, ховдлуудын тодорхой дараалалтай агшилтаас бүрддэг тухай хүн бүр л биологийн хичээл дээрээс үзэж байсан. Агшилтууд нь тогтсон хугацааны дараа ар араасаа даган хийгдэж байдаг.

Ерөнхий

Зүрхний нэг цохилт нь зүрхний тосгуур, ховдол -уудын тодорхой дараалалтай агшилтаас бүрддэг тухай хүн бүр л биологийн хичээл дээрээс үзэж байсан. Агшилтууд нь тогтсон хугацааны дараа ар араасаа даган хийгдэж байдаг.

Зүрхний хэмийн алдагдал буюу аритми гэдэг нь зүрхний хэсгүүдийн агшилтын дараалал, хэмнэл, давтамж алдагдахыг хэлдэг. Үхэлд хүргэдэг зүрхний эмгэгийн дотроос зүрхний хэм алдагдах буюу аритми нь 10-15% эзэлдэг ажээ.

Шалтгаан
Эрүүл хүн ихээр идэх, өтгөн хатах, бариу хувцас өмсөх, шавьж хорхойнд хазуулах, зарим эм бэлдмэл хэрэглэх, сэтгэл санааны дарамтанд орох зэргээс үүдэн аритми үүсэх нь бий. Мөн түүнчлэн чихрийн шижин өвчний үед, ялангуяа таргалалт, даралт ихэсэх өвчинтэй хосолсон үед үүсэх эрсдэл ихтэй байдаг.

Гэхдээ сарын тэмдгийн өмнөх хам шинж зэрэг бусад шалтгаанаас үүдэлтэй байх нь бий.
Эдгээрээс гадна удамшлын хүчин зүйлийн нөлөөгөөри аритмигээр өвдөх магадлал өндөртэй болох нь ч бий. Мөн зүрхний мэс заслын дараах хүндрэл ч байж болно. Ингээд ч зогсохгүй дараахь эмгэгийн үед шинж тэмдэг байдлаар илэрдэг, үүнд:
• Даралт ихсэх өвчин
• Зүрхний гажиг, зүрхний дутагдал, зүрхний цусан хангамж хомсдох өвчин
• Хоёр хавтаст хавхлагын унжилт
• Бамбай булчирхай н өвчин ба бусад дааврын алдагдалтай өвчнүүд.

Явц

Зүрх нь өөрийн тусгай дамжуулагч системийн тусламжтайгаар үйл ажиллагааныхаа хэвийн байдлыг хангаж байдаг. Энэхүү тусгай дамжуулагч систем нь зүрхний булчинг хоорондоо нягт зохицолдолгоотойгоор агших ажлыг удирдаж байдаг цахилгаан импульсийг боловсруулан дамжуулдаг тусгай эсүүдээс бүрдэнэ.

Зүрхний агшуулж эхлүүлдэг дохио нь зүрхний баруун тосгуурт байх синусын зангилаа наас (хэм жолоодогч) үүснэ. Зүрхийг хэвийн үед минутанд 60-90 удаагийн давтамжтайгаар цохилохыг эсэхийг энэ зангилаа хариуцаж байдаг. Дараа нь энэ дохио нь бусад тосгуурт хүрч агшилт үүсгээд ховдлуудад хүрнэ. Энэ системийн алдагдал зүрхний хэмнэлийн алдагдлыг үүсгэнэ.

Ямар хэсэгт алдагдал үүсснээс хамаарч хэмнэлийн алдагдлыг тосгуурын ба ховдлын гэж хуваана. Хэрэв зүрхний цохилт минутанд 90-ээс дээш байвал зүрх дэлсэх буюу тахикарди гэнэ. Зүрхний агшилтын тоо биеийн хүчний болон сэтгэл санааны ачааллын үед (энэ бол зүрхний хэвийн хариу үйлдэл юм) ихсэнэ. Биеийн халуун ихсэх үед зүрх мөн л дэлсэнэ. Биеийн халуун 1 хэмээр нэмэгдэхэд зүрхний агшилтын тоо 10 цохилтоор нэмэгддэг. Зүрх дэлсэх нь зүрхний олон өвчний үед ажиглагддаг шинж ч гэлээ нөгөө талаас хүний хувийн онцлогтой холбоотой хэвийн үеийн шинж ч байж болно.

Хэрэв зүрхний цохилт минутанд 60-аас цөөн болбол түүнийг зүрхний цохилт удаашрах буюу брадикарди гэнэ. Зүрхний цохилт удаашрах нь цоо эрүүл хүмүүст  ажиглагддаг бөгөөд тэдгээр нь гол төлөв мэргэжлийн тамирчид байдаг.

Энд зүрхний цохилтын тоо удаашрахыг судасны лугшилтын тоо цөөрөх буюу брадисфигмитэй андуурах хэрэггүй юм. Брадисфигмитэй үед зүрхний цохилтын тоо хэвийн байвч судасны цохилтын тоо цөөрдөг.

Хэрэв зүрхний агшилтын зөв хэмнэлийн дундуур гэнэт агшилт өгвөл ээлжит бус агшилт буюу экстрасистоли үүснэ. Ээлжит бус агшилтын хамгийн олонтаа тохиолдох шалтгаан нь мэдрэл судасны тэнцвэр алдагдах, зүрхний булчингын үрэвсэл, цөсний хүүдийн өвчнүүд, тамхи таталт эсвэл сэтгэл санааны дарамт.

Мөн нэлээд их хэмжээгээр тархсан нэг хэм алдагдал бол чичэргээтэн хэм алдагдах буюу мерцательная аритмия юм. Ингэж хэмнэл алдагдах үед зүрхний мөчлөгийн нэг үе буюу тосгуурын агших үе нь алга болдог. Улмаар тосгуурын булчингын ширхгүүд нь зэрэг агших чадвараа алдаснаар зүрхний тосгуур эмх замбараагүй чичэргээтэж эхлэхийн даган зүрхний ховдлууд ч хэмнэлгүйгээр агшиж эхэлдэг.

Үүнээс гадна зүрхний хэмнэл огцом алдагдал гэж бас байдаг. Энэ үед гаднаас харахад элдэв эмгэгүй байтал зүрх нь огцом минутанд 150-200 удаа хүртэл олон цохилж эхэлнэ. Ингэж хэмнэл алдагдах нь гэнэт эхэлсэн шигээ гэнэт арилах нь олонтаа. Зүрхний цохил хэвийн болсны дараа давсгаа яаралтай суллах шаардлагатай байдаг. Зүрхний хэмнэл алдагдахыг аюулын дохио гэж үзвэл хэмнэл огцом алдагдахыг хамгийн ноцтой нь.

Хурхирах ба нойрон дунд амьсгал бөглөрөн амьсгалгүй болох хам шинжийн үеийн зүрхний хэм алдагдах өөрийн гэсэн тусгай онцлогтой. Амьсгал зогсох мөчид зүрхний хэмнэл цөөрч, харин амьсгал зогссоны дараах амьсгал авах үед зүрхний цохилтын тоо нэмэгдэнэ. Ингэсээр зарим тохиолдолд цохилтын тоо цөөрөх ба нэмэгдэх хоорондын хэлбэлзэл нь минутанд 30-40 хүрэх нь бий.

Зүрхний хэмнэл хүчтэй алдагдах үед зүрхний үйл ажиллагаа мэдэгдэхүйц алдагдаснаар гол судас руу орох цусны хэмжээ багасахад хүргэдэг. Үүний үр дүнд нь цусны дутагдалд хамгийн мэдрэмтгий эрхтэн болох тархины үйл ажиллагаа доголдон толгой гэнэт хүчтэй эргэх, ухаан алдахад ч хүргэх аюултай.

Оношлогоо

Зүрхний хэмнэл алдагдах нь бие даасан өвчин биш, харин өвчний шинж юм. Ер нь бол аажимдаа арилж болох ч хэдэн цагаар арилахгүй байх, огцом хүндрэл өгөх зэрэг тохиолдолд  эмнэлгийн тусламж яаралтай авах хэрэгтэй. Цаашилбал, аритми нь өөрөө аяндаа алга боллоо ч  цаг алдалгүйгээр зүрхний эмчид үзүүлэх хэрэгтэй.

Зүрхний хэмнэл алдагдах үед зүрхний цохилт гэнэт олдож, эсвэл алдагдаж байгаа мэт мэдрэмжийг дагалдан зүрх хэт хурдан, эсвэл хэт удаан цохилж эхэлдэг. Мөн бие сулрах, ядрах, амьсгаадах, царай цонхийх, зүрхээр өвдөх зэрэг шинж мэдрэгдэнэ.

Зүрхний хэмнэл алдагдлын шалтгааныг тогтоохын тулд аритмолог /зүрхний хэм алдагдлын/ эмч зүрхний цахилгаан бичлэгийн (ЗЦБ)+ атропинтой сорил хийнэ. Мөн фонокардиограмм хийж, зүрхний авиа болон шуугианыг шинжилнэ. Түүнээс гадна ердийн зүрхний цахилгаан бичлэг, ачааллын үеийн ЗЦБ, ЗЦБ-цахилгаан хяналтыг хоногийн туршид хийж зүрхний чанд авиан шинжилгээ хийнэ (эхокардиография).

Эмчилгээ

Аритмолог /зүрхний хэм алдагдал судлаач/ болон кардиолог /зүрх судасны эмч/эмчийг заалтыг дагуу улаан хоолойгоор дамжуулсан цахилгаан эрчимжүүлэлт хийнэ. Энэ аргыг мөн хэм алдагдлыг оношлоход ашигладаг. Хэрэв зүрхний хэм алдагдал нь байнгын шинжтэй, эмиийн аргаар эмчлэгдэхгүй байвал кардиостимулятор /зохиомлоор зүрхний хэмнэл удирдагч/ суулгана.

Зүрхний хэмнэл алдагдал үе үе ажиглагддаг бол нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч  хөдөлгөхгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч сурах хэрэгтэй.

14 thoughts on “Зүрхний хэм алдагдал

  1. bataa

    neg zuil asuumaar bna minii zurhnii zohilt 43 44 46 geh met bna deerh bichseneer bol tsoo eruul yum shig ene zureer uu bo odoo dasgal hiij ehlej bga bi 25 er hariu husie bayalalaa

  2. Chimgee

    Sain bna uu. Manai nuhur 31-tei zurhnii zohilt ni 48 baih yumaa, mun huzuugeer ni chinej huchuud baih yumaa. yaval deer boloo. Hariu husye

  3. muugii

    sain u. bi 23tai eregtei. bi zarimdaa shunu untaj bgaad biy maani yamarch hudulguungui hushchihdug. heseg hugatsaanii daraa zugeer boldog. mash sonin medremj turdug. tailbarlahiin argagui. amisgalj boldoggui. nud l hagas dutuu neegdene. tegeed biye hudulguh gej oroldoh tusam ulam hetsuu bolno. huluulchihsen yum shig.harin taivan baih yed zugeer boldog. bi odo bur surchihsan. nadad yamar ch aidas baidaggui. gaihaad l bn. ingeh n gehdee hovor. nadad yamar ch medeelel alga. tanai site-iig uzeed ih bayarlaj bn. ene talaar medeelel bval ugch tuslaach. bayarlaa

  4. баасанжаргал

    sain bnuu minii zurh suuliin ued darj hevteheer honduut orgij hevtehed hundreltei bolson dandaa neg talaaraa darj hevteed bhaar tegdeg ym boluu ymach em uuj uzeegui zarimdaa neleen ovddog emchid handaj uzeegui
    nadad ene tal deer zovlogoo ogch tuslaach

  5. anya

    hi bi neg zvil asuuya.minii zvrx mash xovor buyu jild 1 2 ydaa zvgeer baij baital genet ogtsom xatgyyldag l daa.ter ved amisgaa avch boldoggvi ayagvi aimaar l daa.tegeed xesegxen xygatsaand amisgaagaa aajim avaxad zvgeer boldog.ene yu yum boloo.yag ter ved shyyd dooshoo atiigaad syychixdag.tegeed zvgeer bolchixdog yumaene yamar ychirtai boloxiig xelj zovlox bolomj bna yy.bayarlalaa

  6. зүрх судас

    зүрх судас буюу цусны эргэлтийн тогтолцооны эмгэгүүд даралт ихсэх, харвалт, хуян хөөрөх, зүрхний шигдээс, ишеми, судасны хатуурал зэрэг өвчтэй бол бидэнд хандана уу 96665038

  7. чимэгээ

    би 27 настай эмэгтэй. зүрх хатгаж өвдөөд зүүн тал тэр чигээрээ өвчин ороод байх юмаа. хүүхэд төрүүлэхэд зүгээр байсан. хүүхэд маань 7 настай

  8. batsukh

    bi zurhnii bulchingiin sulral hem aldalttai ymar emchilgee hiilgeh ve

  9. Пагма

    сайн байна уу?Би 23 настай. Зүрх заримдаа  зүрх хатгаж  , дэлсэж бие сулрах юм.Залуу хүн болохоор бусдад хэлэхэд хэцүү санагдаад , эмнэлэг гэж явсангүй ээ. Балидол заримдаа таллаж , уугаад зүгээр болчих шиг санагддаг.Заримдаа өглөө босоход толгой өвдсөн, ядруу босож ирдэг. Эмгүй эмчилгээ хэлж өгөөч

  10. soyombo

    nadad мерцательная аритмия гэдэг нь байх шиг байна. Өвдөлт байхгүй ч гэсэн, палхийгэд л зовиуртай байдгийн. ба с чинэрч хөндүүрлэнэ. ядарсан, нойргүй хоносон үед бүр их. зүрхний цохилтоо сонсохоор цохилж байснаа гэнэт чимээгүй болчино. тэрнийх нь араас палхийгээл явчина. тэгээд нэг их хүчтэй цохилно. эмчид үзүүлсэн чинь цоо эрүүл зүрх байна л гээд байх юм. гайхаад л байна.

  11. оюунаа

    Сайн байн уу би одоо 30 настай миний зүрэхний цохилт хэт их бгаад бна минутанд 89 90 заримдаа 90 дээш гардаг энэ муу юу 

  12. alimaa

    sain bnuu bi odoo 20toi minii zurh zarmdaa hatgaj owdood salgalh chichreh ywdal gardg manai eej emee bas zurh ni owddg yr ni bol udam gehuudee suuliin uyd zurhee darj unthgui bol untj chadhgui ym bas zarmdaa buur hewtj chadhgui bosj suuhr zugeer bold bhiin hariu bicheerei

  13. BTmedi

    Сайн байна уу? 
    Солонгост эмчлүүлэх талаар холбогдохыг хүсвэл дараах и-мейлээр холбогдоорой. 
    bt_medi@yahoo.com
    Бид үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, хурдан шуурхай, найдвартай үйлчилнэ.
    Монголд: 9916-9726
    Солонгост: 010-2449-3575

  14. otgoo

    Sain bnuu bi odoo 18 tai minii zuph hayadaa mash huchtei chichirj sawaldag hamag bie salgalaad bh yum uugn bol nadad ymap ng owchin zowiup bhgui ene ymap uchiptai yum boloo helj ogch tuslaach

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *