Хорт хавдар /өмөнгийн маркерууд ба хорт хавдрын оношилгоон дахь тэдгээрийн гүйцэтгэдэг үүрэг

Хорт хавдар/өмөнгийн маркерууд гэдэг нь аль нэгэн ганц, эсвэл олон төрлийн хавдрын үед өвчтөний цус, шээс, эсвэл эдээс хэвийн хэмжээнээс илүүгээр илэрдэг бодисууд юм. Гормон буюу даавар, фермент, сөрөг биет зэрэг олон янзын бодисууд нь хавдрын маркерийн үүрэг гүйцэтгэж байж болно.


Хавдрын маркерийн хэмжээ, агуулгыг нь тодорхойлсноор хавдрыг эрт оношлох боломж олгодог. Мөн хавдрыг эсрэг янз бүрийн эмчилгээний үр дүнг үнэлэхэд ашигладаг. Ингэж эмчилгээний үр дүнг тодорхойлох явцад анхандаа өндөр байсан маркерийн хэмжээ нь буурах нь нааштай үзүүлэлт гэж үздэг. Одоогоор эрдэмтэд зуу орчим хавдрын маркеруудыг илрүүлээд байгаа ч бодит практик дээр цөөн хэдийг нь ашиглаж байдаг. Иймд аль нэгэн маркерийн хэмжээ буурсан, эсэн нэмэгдсэн нь ямар зүйлийг өгүүлээд байгааг зөвхөн нарийн мэргэжлийн эмч л үнэн зөв тодорхойлж чадна гэдгийг анхаарах хэрэгтэй.

Маркерийн судалгааг хийхдээ хураагур судас буюу венийн судаснаас цус авдаг.

Доорх хүснэгтэнд хамгийн өргөн ашигладаг хавдрын маркеруудын нэр, байвал зохих хэвийн хэмжээг харуулав.

Товч нэр

Маркер

Хэвийн хэмжээ

Маркерийн хэмжээг байнга нэмэгдүүлдэг хавдар

Маркерийн хэмжээг байнга бус нэмэгдүүлдэг хавдар

PSA

Prostat specific antigen-

Түрүү булчирхайн онцог антиген

< 4 ng/ml

Түрүү булчирхайн хорт хавдар

CA125

Өндгөвчний салсархаг хорт хавдар

< 35U/ml

Өндгөвчний илдэсийн хорт хавдар

Хөхний булчирхайн хорт хавдар

Шулуун гэдэс, бүдүүн гэдэсний хорт хавдар

CA 15-3

< 32 U/ml

Хөхний булчирхайн хорт хавдар

CA 19-9

< 33 U/ml

Нойр булчирхайн хорт хавдар

Бүдүүн гэдэс, шулуун гэдэсний хорт хавдар

AFP

Alfa phetoprotein

Альфа фетопротеин

<40 ng/ml

Элэгний өмөн

Өндөгөвчний хорт хавдар

CEA

Cancer embrional antigen

Карцино эмбриональ антиген

< 2.5 ng/ml

Бүдүүн гэдэсний хорт хавдар

Уушигны хорт хавдар

Хөхний булчирхайн хорт хавдар

Өндөгөвчний хорт хавдар

FDP

Fibrinogen degradation products

Фибриногений бодисын солилцооны бүтээгдэхүүн

< 4microg/ml

Олон эрхтэний хорт хавдар

ROM’s

Fre  radicals

Reactive Oxygen Metabolites

Свободные радикалы

300-320 U.Carr

Олон эрхтэний хорт хавдар

Үрэвслийн эрчимтэй үйл явц бүхий өвчин эмгэг

Маркерийн хэмжээ тодорхойлох аргын ач холбогдол ба ашиглагдах хүрээ

PSA
Түрүү булчирхайн онцлог антиген нь түрүүн булчирхайн хорт хавдар туссан байж болзошгүй гэгдсэн эрэгтэйчүүдэд үзэх явцад өргөн ашиглагддаг. Энэ антигений хэмжээ нэмэгдэх нь түрүү булчирхайн өмөнг илрүүлэх, өмөнгийн эмчилгээний үр дүнг үнэлэхэд ашигладаг хамгийн мэдрэмтгий маркер гэж үздэг.

40-с дээш насны эрчүүдийн цусан дахь PSA-ийн хэмжээ өндөрсөхийг цаашид хэт авиа, булчирхайн эдийн дээж авах зэрэг илүү нарийвчилсан шинжилгээ хийх дохио байх ёстой гэж үздэг. Гэхдээ үүнтэй зэрэгцэн булчирхайн хоргүй хавдар, түрүүн булчирхайн архаг үрэвсэл бүхий өвчтөнүүдийн 30-50% нь PSA-ийн хэмжээ дунд зэрэг ихэссэн байж болдог гэдгийг анхаарах хэрэгтэй байдаг ажээ.

CA-125
Өндөгөвчний ийлдэсийн хорт хавдрын үед энэ маркерийн хэмжээ ихэсдэг болохоор ач холбогдолтой байдаг бол өндөгөвчний салстлаг өмөнгийн үед хэмжээ нь нэмэгдэггүй байна. Хөхний хорт хавдар болон бүдүүн гэдэсний хангалттай том хэмжээний хавдрын үед хэмжээ нь мөн нэмэгддэг. Үүнээс гадна эндометриоз, бүдүүн гэдэсний үрэвслийн өвчин, элэгний цирроз, нойр булчирхайн архаг үрэвслийн үед маркерийн агуулга дунд зэргээр нэмэгддэг.

CA-15.3
Энэ маркерийн хэмжээ нь хөхний хорт хавдрын үед ач холбогдолтой байдаг. Гэхдээ үүнтэй зэрэгцэн хөхний булчирхайн хоргүй эмгэгийн үед агуулга нь өндөрсөж болно.

CA-19-9
Энэ маркерийн хэмжээ нь шулуун гэдэс ба бүдүүн гэдэсний өмөн, нойр булчирхайн өмөнгийн үед гол төлөв нэмэгддэг. Гэхдээ нойр булчирхайн архаг үрэвсэл, шулуун гэдэсний шархлаат үрэвсэлтэй өвчтөнүүдийн CA-19-9 маркерийн хэмжээ дунд зэргээр нэмэгдэг.

Ca-72-4
Энэ маркерийн хэмжээ нь дийлэнхдэ ходоодны өмөнгийн үед нэмэгддэг.

AFP
AFP буюу альфа-фетопротеиний хэмжээ нэмэгдэхийг элэгний хорт хавдрын найдвартай маркер болж өгдөг. Гэвч үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүд, элэгний цирроз, идэвхтэй архаг гепатит, элэгний хорт бодисын гэмтэл зэргийн үед альфа-фетопротеинийн хэмжээ нь нэмэгдсэн байж болдог.

CEA
Бүдүүн гэдэсний өмөн, уушигны өмөнг танихад CEA маркерийн хэмжээ тодорхойлдог. Цөөн хувьд нь хөхний хорт хавдар, өндөгөвчний хорт хавдартай өвчтөнүүдийн CEA маркерийн хэмжээ нэмэгддэг. Үүнээс гадна нойр булчирхайн архаг үрэвсэл, архаг гепатит, хатгаа, механик шар зэрэг өвчний үед CEA-ийн хэмжээ нэмэгддэг аж.

FDP
Уушиг, хөхний булчирхай, ходоод, шулуун гэдэс, элэг, өндөгөвч, бамбай булчирхай, нойр булчирхай, давсаг зэргийн хорт хавдар, лейкоз, лимфомын үед FDP буюу фибриногений бодисын солилцооны бүтээгдэхүүний хэмжээ нэмэгддэг.

ROM’s (Fre radicals)
Цусан дахь хүчилтөрөгчийн чөлөөт радикалуудын тоо нэмэгдэх нь бие махбодид гэмтлийн процесс байгааг илтгэдэг. Ийм үзэгдэл нь маш осолтой ч удаан хугацаанд илрэлгүй явагддаг г.м. олон өвчний үед ажиглагддаг. Тухайлбал, судасны хатуурал, архаг гепатит, бөөрний өвчин, чихрийн шижин, уушигны архаг өвчин, ходоод бологн гэдэсний өвчин, янз бүрийн эрхтэний хорт хавдар зэрэг.

Тухайн хүнд байж болзошгүй гэж үзсэн хавдрын аль нэгэн маркерийн шинжилгээ авдаг. Харин урьдчилсан сэргийлэх үзлэгийн үед олон тооны маркерүүдийн цогц шинжилгээ хийдэг. Ингэснээр олон тооны хорт хавдруудыг эрт шатанд илрүүлэх боломжтой болдог тул их чухал юм. Харин хавдрыг эрт таньж оношилно гэдэг нь эмчилгээний үр дүнг илүүтэй үр дүнтэй болгож өгдөг.

Анхаарах зүйлс
Хавдрын маркеруудын агуулга болон агуулгын өөрчлөлтийг тодорхойлох явц нь шинжилгээний үр дүнд нөлөөлж, гажуудуулдаг хүчин зүйлсийн талаарх нарийн мэдлэгэтэй байхыг шаарддаг. Энэ нь шинжилгээний эмч нараас гадна өвчтөний эмчилгээг хариуцан хянаж байдаг эмч нарт ч хамааралтай.

Хавдрын маркерүүдийн хэмжээ нь түүний ялгарал, нийлэгжилт зэргээс гадна хавдрын масс, тархалт, цус авахы үеийн өвчтөний байрлал, маркерийн задрал зэрэг амьд бие махбодид явагдаж байгаа зүйлсээс хамаарна. Үүнээс гадна дээж болгон авч амьд биенээс салсны дараагаар дараах хүчин зүйлс нь шинжилгээний үр дүнд нөлөөлдөг, үүнд:

-хадгалах нөхцөл ( PAP)
-цус авалтаас хойш центрифуг дээрх эргүүлэх хүртэл өнгөрсөн хугацаа (NSE )
-гемолиз ба шар (PSA, NSE),
-авсан дээжийн арьстай шүргэлцсэн байдал (SCC)
-дээжийн шүлсээр бохирдсон байдал (SCC, CA19-9, CEA, TPS)
-эмийн бэлдмэлүүдийн нөлөө (PSA)
-шинжилгээг гүйцэтгэж байгаа тухайн аргын онцлог. Зарчмын хувьд төстэй ч өөр өөр үйлдвэрлэгчдийн сорьцууд нь нэг ийлдэс дээр огт өөр үр ялгаатай үр дүн үзүүлж, улмаар хуурамч сэдрэлт, эсвэл эдгэрэлтийг харууан эмчилгээтэй холбоотой буруу дүгнэлт гаргахад хүргэж болзошгүй.

Дийлэнх маркерүүд нь шинж тэмдэг илрээгүй байгаа өвчтөнүүдэд илрүүлэх шинжилгээ хийхэд тэр бүр тохиромжтой байдаггүй. Харин хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэл бүхий хүмүүс болон тодорхой шинж тэмдэг илрээд байгаа хүмүүст шинжилгээ хийхэд ихээхэн үр дүнтэй байдаг.

Иймд хорт хавдрын маркерийг өвчний явц ба эмчилгээний үр дүнд хяналт тавихад голчлон ашигладаг. Энэ үед маркерийн хэмжээг ганц удаа тогтоосон явдал бус харин маркерийн хэмжээний динамик өөрчлөлт /өөрөөр хэлбэл олон удаа авсан шинжилгээний үр дүнгийн өөрчлөлтийн явц/ нь хамгийн чухал ач холбогдолтой болж ирдэг. Хавдрын маркерийн динамикийг тодорхойлсноор зарим тохиолдолд хавдрын хортой, хоргүйг ялгах боломж олгодог. Ингээд ч зогсохгүй хэвийн хэмжээнээс хэтрээгүй ч агуулгынх нь хэмжээ өөрчлөгдөж байгаа байдал нь эмнэл зүйн хувьд чухал ач холбогдолтой байж болдог.
Зүй ёсны дагуу гүйцэтгэсэн үед хавдрын маркеруудын хэмжээг тогтоох нь хавдрын үйл явцад гарсан өөрчлөлтийг хүний биед тусгай багаж, төхөөрөмж оруулан оношлох бусад аргуудаас 1-6 сарын өмнө илрүүлэх боломж олгодог. Иймээс хавдрыг мэс заслын аргаар авсны дараа хавдрын маркерийн түвшинг тогтоох нь өвчний явцыг хянах чухал арга болж өгдөг.

Химийн эмчилгээ хийсний дараагаар хавдрын маркерийн агуулга тогтвортой доошлох нь эмчилгээ үр дүнтэй болсныг илтгэдэг. Харин өөрчлөлт байхгүй, эсвэл хэмжээ нь нэмэгдвэл хийсэн эмчилгээн нь хавдрын өсөлтөнд нөлөөлж чадаагүйг харуулж, цаашид эмчилгээнийхээ арга барилыг солих хэрэгтэй байгааг заадаг. Гэхдээ цацраг туяа засал, хими засал хийж эхэлсний дараах эхний хэд хоног, ихээхэн мэс ажилбар хийсний дараах эхний хэд хоногт хавдрын бүтэц эвдэрсний үр дүнд яваандаа арилдаг маркерийн хэмжээний нэмэгдэлт ажиглагдаж болдог гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.

Дахин хэлэхэд маркерийн хэмжээ яг юуг илэрхийлж байгааг зөвхөн нарийн мэргэжлийн эмч л үнэн зөв тодорхойлж чадна.

6 thoughts on “Хорт хавдар /өмөнгийн маркерууд ба хорт хавдрын оношилгоон дахь тэдгээрийн гүйцэтгэдэг үүрэг

  1. Ariungooooo

    Havdriin esreg buh torliin hovor em tarianii zahialga avna. Gemqitabin, Eliguard, Melkapetopurit geh met.Togtmol zahialj avbal hongololttei.utas- 99316075,99703235

  2. jargalsaikhan

    shvlsnii bulchirxain xawdar gej yu we amind xvrexvv xariu irne gedegt naidaj bna 

  3. Солонгосын Хавдрын Төв Эмнэлэг

    Jargalsaikhan : Шүлсний булчирхайн хавдар нь хоргүй хортой гэж байдаг бөгөөд хувьчилж үзвэл нийт энэ төрлийн хавдрын 60 гаруй % нь хоргүй, 30 гаруй % нь хортой хавдар байдаг. Та манай 317981, 91821616 дугаар руу холбогдон өөрийн шинжилгээний хариу болон оношоо бидэнд авч ирж өгснөөр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм. 

  4. Дондовжамц

    Сайн байна уу
    Манай аав одоогоос 3 жилийн өмнө нь эрүүн доор нь юм томроод /өвчингүй, зовиургүй/ байрхаар нь аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн чинь булчирхайн сүрье байна гээд 2 жилийн турш сүрьегийн эм уусан. Хагалгаа хийж нөгөө булчирхайг нь авсан боловч гарсаар байсан. Нийт 4 удаа хагалгаанд орсон. Хамгийн сүүлд нь хагалж авсан булчирхайг шинжилгээнд өгснөөр хавдар байна гэж өөр онш гарсан. Ингээд 1 гаран хугацаанд хими эмчилгээ хийлгээд явж байтан сүүлийн үед бүгшүүлж ханиалгаад байхаар нь үзүүсэн чинь уушигний багтраа, хатгаа байна гээд сумын эмнэлэгтээ хэвтэж 10 хоног болсон боловч улам хүндрээд Улаанбаатарт ирж 1-р эмнэлэгт томографи зураг авхуулсан чинь нөгөө хавдар нь жижиг жижиг газруудаар үсэрхийлсэн байна. Одоо би яах талаар зөвлөгөө өгөөч? Булчирхайн хорт хавдрын мэдээлэл тун хомс юм байна.

  5. анхаа

    тархины хорт хавдар гэж таамаглаж байгаа тохиолдолд хавдрын маркер хийдэг үү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *