Цусны биохимийн шинжилгээ. Гемоглобин. Гликожсон гемоглобин. Цусан дахь гемаглабины агуулга

Цусны биохимийн шинжилгээ. Гемоглобин. Гликожсон гемоглобин. Цусан дахь гемаглабины агуулга

1951
4
ХУВААЛЦАХ

Гемоглобин нь эритроцитын бүрэлдэхүүнд ордог нийлэг уураг бөгөөд уураг /глобин/ ба төмрийн нэгдэл /гема/ гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Энэхүү төмрийн атомууд буюу гема нь цусыг улаан өнгөтэй болгож байдаг.

Гемоглобин нь хүчил төрөгч ба нүүрсхүчлийн хийг уушиг болон бусад эрхтэнүүдийн эсүүдийн хооронд тээвэрлэх үйл явцад оролцон, цусны хүчил шүлтийн тэнцвэр -ийг тогтоон барьж байдаг. Цусан дахь гемоглобины хэмжээ хангалтгүй үед хүчилтөрөгчийг эд эрхтэнд хүргэх явцад хүндрэл үүсч эсүүд хангалттай хүчил төрөгч авч чадахаа байснаас үүдэн бодисын солилцоо болон үйл ажиллагаа нь алдагддаг.

Гемоглобины хэлбэрүүд

Гемоглобины уурагт глюкоз нэгдэх үед гликожсон гемоглобин бий болно.

Чихрийн шижингийн үед цусанд глюкозын илүүдэл үүсэх үед ийм төрлийн уургийн түвшин нэмэгддэг.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу гликожсон гемоглобины түвшинг тогтоох шинжилгээ нь чихрийн шижинг оношлоход ашиглагддаг хамгийн үр дүнтэй бөгөөд зайлшгүй шаардлагатай арга юм. Чихрийн шижин -тэй хүмүүс ийм шинжилгээг улиралд нэгээс цөөнгүй удаа өгч байхыг зөвлөдөг.

Мөн феталь гемоглобин гэсэн бас нэгэн өөр хэлбэрийн гемоглобин байдаг. Энэ нь ердийн бүтэц болон чанарын хувьд ердийн гемоглобиноос ялгаатай. Энэ гемоглобин нь нярай хүүхдийнх бөгөөд тэдний цусан дахь агуулга нь 80% хүртэл байдаг. Гэвч нэг ой гэхэд феталь гемоглобин нь задарсаар бараг 100% насанд хүрэгчдийн гемоглобиноор солигддог. Феталь гемоглобин насанд хүрэгчдийн цусанд агуулагдаж байгаа тохиолдолд хүнд өвчний шинж тэмдэг болдог. Нярай хүүхдийн гемоглобины агуулгын тодорхойлох шинжилгээг цусны болон хавдрын өвчний үед хийдэг.

Гемоглобины хэвийн хэмжээ

Хүйс     Гемоглобины хэвийн хэмжээ г/л

Эрэгтэйчүүд   135-160

Эмэгтэйчүүд   120-140

Эрэгтэйчүүдийн цусан дахь гемоглобины хэмжээ нь эмэгтэйчүүдийнхээс өндөр байдаг. 1 ой хүртэлх насны хүүхлдийн гемоглобины хэмжээ нь бага байдаг.

Гликожсон гемоглобины хэвийн хэмжээ нь цусан дахь чөлөөт гемоглобины түвшингийн 4-6,5%. Ингэхдээ гликожсон гемоглобины түвшин нь цусан дахь гемоглобины хэмжээнээс хамаараагүй баж болно. Насанд хүрэгчдийн цусан дахь феталь гемоглобины хэвийн хэмжээ нь 1% хүртэл.

Гемоглобины хэмжээ өндөр байх нь дараах өвчний шинж тэмдэг байж болно, үүнд:

– эритроцитоз /цусан дахь эритроцитуудын хэмжээ ихэсдэг өвчин/

– цус өтгөрөх

– зүрхний төрөлхийн эмгэг

– гэдэсний түгжрэл

– түлэгдэлт

– уушиг зүрхний дутмагшил

Гликожсон гемоглобины хэмжээ өндөр байх нь чихрийн шижин, төмрийн дутагдлын шинж тэмдэг.

Мөн биеийн хүчний ачаалал авах, уулчид болон нисгэгчид өндөрт гарах, авирах. Уулархаг нутагт амьдардаг хүмүүсийн цусан дахь гемоглобины хэмжээ өндөр байдаг. Үүнээс гадна цэвэр агаарт гарсны дараа ч гэсэн цусан дахь гемоглобины хэмжээ нэмэгдэж болно.

Бие махбодид өөрчлөлт гарсны улмаас цусан дахь гемоглобины хэмжээ буурахыг анеми гэдэг /цус багадал/. Анеми цус алдах, эритроцитын задрал дагалдсан цусны өвчин зэргийн улмаас гемоглобин алдагдасны улмаас үүсч болно. Мөн цус сэлбэсний дараа гемоглобины түвшин буурдаг.

Гемоглабин болон эритроцитыг нийлэгжихэд шаардлагатай төмөр, эсвэл В12, фолийн хүчил зэрэг амин дэм дутагдаснаас гемоглобины түвин буурч болно.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн гемоглобины хэмжээ буурах нь цөөнгүй. Учир нь хэвийн үед хоногт 5-15 мг төмөр хангалттай байдаг байхад жирэмсэн үед энэ хэрэгцээ нь нэмэгдэж 15-18 мг болдог.

Энэ мэтээр гемоглобины хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж, бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

4 СЭТГЭГДЭЛ

  1. 35 nastai. Jiliin umnuus huliin ul usgii chinerch uvddug, 3 sariin umnuus udaan suuj bgaad bosohoor hul uvduj tur zuur dogoldog bson, hed honogiin umnuus minii huliin bulchin chinerch uvduud untaj chadahgui uvchin namdaah em uuj untdaad. emnelegt uzuulsen chini tsus utgursun gsn onosh taviad tos turheh em uuh zaavar ugsun. Odoo emee uuj tos turheed 3 dahi honog deeree bna, uvdsun heveer l bna. Uur bi hool und gd busad yamar deglem barih yostoi be.

  2. Хөлийн венийн судас нь өргөссөнөөс болж өвдөж байж болзошгүй. Хэрэв хөлийн венийн судсууд нүдэнд үзэгдэхээр тодорсон, хөхрөлт үүссэн бол дахин эмчид үзүүлээрэй. Хөл дороо өндөр дөр тавиад унтаж байгаарай.

  3. bie badairch иржигнээд сууж босохоор энгийн үед заримдаа бадайрах юмаа бас бие загатнаад улаан тууралт өгөөд байх юм

  4. Sain bnuu. Minii buil, nudnii dood tal mash tsagaan. Barag arhag tsus bagadslt bhaa. Uruul am yamar ch ungugui, gaduur joohon yavahaar tolgoi uvduj, am ih tsangadag. Tumriin beldmel uugaad nemer algaa. Hodood l ubddug bolloo.  Odoo joohon hurdan alhah, yum hiih zeregt zurh mash huchtei tsohilj amisgaadak bnaa. Yaj haana emchluulehuu, ? Yamaanii eleg dangaar ni zalgi geed bhiin. Eruul ahuin talaasaa boldgiimuu???

СЭТГЭГДЭЛ БИЧИХ