Цусны биохимийн шинжилгээ. Холинэстераз. Сийвэнгийн холинэстераз

Холинэстераз  /ХЭ/ нь элгэн үүсдэг фермент юм. Холинэстераз эд, ясны булчинд агуулагддаг. Сийвэнгийн гэгддэг холинэстераз нь элэг, нойр булчирхайнд байдаг бөгөөд элгээр цусанд ордог.

Шавьжны хоронд хордсон байж болзошгүй тохиолдол болон элэгний үйл ажиллагааг тодорхойлоход холинэстеразын түвшинг тогтоох шинжилгээ хийдэг. Мөн мэс ажилбарын үед хүндрэл үүсч болзошгүй эрсдлийг тодорхойлоход цусан дахь холинэстеразын түвшин тогтоох биохимийн шинжилгээ хийдэг.

Холинэстеразын хэвийн хэмжээ  нь 5300 – 12900 Ед/л

Холинэстеразын цусан дахь хэмжээ нь элэгний архаг өвчний үед огцом буурч эхэлдэг.

Цусан дахь холинэстеразын хэмжээ бага байх нь дараах эмгэгийн шинж тэмдэг байж болзошгүй, үүнд:

– элэгний өвчин /цирроз, гепатит, өмөн/

– зүрхний шигдээс

– хавдрын өвчин

Мөн жирэмсний сүүлээр, мэс заслын дараа, зарим төрлийн эм бэлдмэл хэрэглэсний дараа холинэстеразын түвшин буурдаг.

Цусан дахь холинэстеразын түвшин өндөр байх нь дараах эмгэгийн шинж тэмдэг байж болзошгүй, үүнд:

– артерийн даралт ихсэх

– нефроз /бөөрний шаналгаа/

– хөхний булчирхайн өмөн

– таргалалт

– чихрийн шижин

– татран

– хэлбэлзэлт солио

– сэтгэл гутралтай невроз

Мөн жирэмсний эхэн үед цусан дахь холинэстеразын түвшин нэмэгддэг.

Энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаараарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *