Жирэмсний шинж тэмдэг

Өвдсөн үед бие таагүйтэх, халуурах, хавагнах гэх мэтээр олон шинж илэрдэг болохоор нэг л биш юм болоод байгааг хүн түвэггүй тааж мэддэг. Харин хөл хүнд болсон гэдгээ мэдэх нь тийм ч хялбар зүйл биш. Үр тогтолт явагдасны маргаашнаас нь юм нь өвдөх, хавагнах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэггүй болохоор арга ч үгүй.

Жирэмсний шинж тэмдэг

Жирэсмний шинж тэмдгүүдийг ерөнхийд нь эргэлзээтэй, магадлалтай, баттай гэж хувааж болно.  Эргэлзээтэй шинж нь дөрөв байна, эдгээрт:

  1. Хоолны дуршил өөрчлөгдөх. Дуртай байсан хоолондоо дургүй болж, давсалсан, шарсан зүйлс, заримдаа бүр шохой, шавар гэх мэт хачин зүйл дурладаг болно. Түүнээс гадна өглөөгүүр дотор муухайрна.
  2. Үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх. Урд огт тоодоггүй, эсвэл дуртай байсан тамхины утаа, үнэртэй ус, сүрчиг зэргийн үнэрт дургүй болно.
  3. Эмэгтэйн сэтгэл санаа тогтворгүй болох. Хөгжилтэй сэргэлэн байснаа гэнэт уцаарлангуй болж уйлах гэх мэтээр солонгосын цуврал киноны баатрууд шиг зан ааш нь үе үе огцом өөрчлөгдөг болно.  Мөн өөрт хайртай эсэхийг өдөр хэдэн зуун удаа асууж хань ижлээ уурлуулахаас гадна нойр нь байнга хүрдэг болно.
  4. Нүүрээр нөсөөт толбо гарах, хөхний толгой борлох,  хүйснээс умдаг хүртэлх зураас нь цавь хүртэлх  зураас борлоно.

Магадлалтай шинж нь мөн дөрөв байна. Эдгээрт:

  1. Сарын тэмдэг ирэхгүй удах.
  2. Хөхөөөр хөндүүрлэх, шахахад  цавуурхаг шингэн гарах.
  3. Үзлэгээр умайн хүзүү болон үтрээний салст хөхөрсөн, умайн хэмжээ, хэлбэр, байдал өөрчлөгдсөн нь харагдана.
  4. Жирэмсний тестээр шалгаж үзэхэд эерэг хариу гарна.

Баттай шинж нь гурав байна:

  1. Эхо шинжилгээгээр умайд үр тогтсон өндөгөн эс харагдана.
  2. Үр хөврөл, ургийн биеийн хэсэг харагдана.
  3. Хүүхдийн хөдөлгөөн, зүрхний цохилтийг ялган таньж, зүрхнийх нь цохилтыг сонсож болно.

Шалтгаан

Жирэмслэх шалтгаан нь өндгөн эс эр бэлгийн эстэй нийлэх гэдгийг бүгд мэдэж байгаа болохоор олон зүйл нурших нь илүүц биз.

Шинж тэмдэг

Сарын тэмдэг саатах нь заавал жирэмсэлсний шинж байх албагүй. Иймд долоо хоног саатасны дараа ирэх тохиодол ч байдаг. Хэрэв биений юм хугацаандаа буюу ирэх ёстой өдрөө ирээгүй бол маргаашнаас эхлээд шулуун гэдэснийхээ дулааны хэмжих замаар жирэмсэн эсэхээ мэдэх боломжтой. Халууны шил /шулуун гэдэсний халууныг хэмжэх зориулалтыг шилийг эмийн сангуудад зардаг/ шулуун гэдсэнд 2 см орчим гүн хийгээд 5-7 минут орчим байлгана. Ингэхэд хэдэн өдөр дараалан шулуун гэдэсний халуун 37 градусаас их байвал гол төлөв жирэмсэлсэн байдаг. Биеийн юм ирэхгүй 1-2 долоо хоног болсон бол эмийн сангаас жирэмсний тест буюу сорилыг худалдан авч үз. Жирэмслэсэн эсэхийг баттай тогтоохын тулд 2-3 өдөр дараалан үзэх хэрэгтэй.

Оношлогоо

Жирэмсний сорил эерэг гарвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч нь жирэмсний магадлалтай шинжүүдээс 3-4 байгаа эсэхийг тодруулна. Мөн шаардлагатай гэж үзвэл цусан дахь жирэмсний дааврын түвшинг тодорхойлох шинжилгээг хийнэ. Энэ нь жирэмснийг тогтоох хамгийн найдвартай арга юм. Мөн бага аарцгийн эрхтэний эхо шинжилгээ хийлгэнэ.

Савны гадуурх жирэмслэлт гэгч аюултай эмгэг эрт үедээ жирэмсэнтэй адилхан шинжээр илэрдэг нь харамсалтай. Жирэмсний сорилд ч эерэг гарна. Үүссэн жирэмсэн нь умай дотор байгааг эсэхийг эхо шинжилгээгээр тодорхойлох боломжтой юм.

33 thoughts on “Жирэмсний шинж тэмдэг

  1. erka

    bi yahuu nadaa zaaval helj ogoorei jiremsnii testiig yaj hereglej yaj medeh ve bas unegui zovolgoo shinjilgee ogdog gazar bn uu

  2. Бабу

    jiremsnii testiig ashiglahdaa jijig sawand eswel tsaanaas irsen uutand sheesniihee dundaas awch terendee MAX gesen bichig hurtel 1-2min durj uzne herew 1 zuraas bol surug 2 zuraas bol eyreg buyu jiremsen bolson bna gej oilgooroi.

  3. uka

    bi jiremsen bolood sar garan bolj bn odoohondoo hyanaltan org amjaagvi bgaa tgtel haya dooshoo hatgaj uwduud baih ym urid ni 2 sartai bhdaa zulbachihaj bsan yma odoo yah we nadad tuslaach

  4. бэбэ

    миний сарын тэмдэг ирэхгүй 3 сар боллоо.тестээр үзэхээр сөрөг гараад байна.өөр шалтгаан байдаг уу.би жинг ихтэй болохоор түүнээс болох уу.туслаарай

  5. туслаач!!!!!!

    Би хамгаалалтгүй бэлгийн харьцаанд хамгийн сүүлд бараг 2 долоон хоногын өмнө орсон гэтэл сарын тэмдэг ирэхгүй 10 хонож байна. Уг нь бол тогтмол өдрөө ирдэг юм.
    Бас найз залуу маань дотор тавиагүй байхад жирэмслэх боломжтой болов уу???

  6. ganaa

    тестээр үзэхэд нэг тод зураас нэг бүтэг зураас гарч ирсэн дахиж үзэхээс айгаад үзэж чадаагүй энэ ямар шинж тэмдэг вэ?

  7. bolor

    bi jiremsen 4 doloo honogtoi zarim ved minii doodohoos hvren bor ch ym shg ongotei zvil garsan bdag ene n yaj bgan bol ayultai vzegdel vvv hariulaach

  8. Ану

    Би өчигдөр найз залуутайгаа унтаж байхад бэлгэвч нь урагдчихсан тэгээд.бас миний биений юм дөэнгөж л дууссан байсан энэ тохиолдолд жирэмсэн болох болов уу ? Яаж мэдэх вэ ?

  9. aku

    sain bnuu? ta zaawal xapuilj ogopei minii mail puu ywuullaaapai minii biyniii ym barag 4 sar ipeegui tged tester shalgaxad 1 zupas garad bxin tged oip oipxon shees gapad bxin bi jipemsen bologui bizdee odoo yax we

  10. Зочин

    2 zuraas garsan l bol jiremsen gedeg yum bnle budeg ch bai tod ch bai . ogloo olon deeree uzvel iluu sain zaah bhaa

  11. Заяа

    Би саяхан 5 сарын сүүлээр анх удаа хүнтэй унтсан. Хэрэв биений юм ирсэн л бол айх зүйлгүй биздээ?

  12. гэрэл

    Anx uda xuntei untad jiremslexu xedines shinj temdeg n ilreh we hedid testeer uzehu

  13. tsetseg

    ym asuh gsen ymaa mini sarin temdeg ireh hugatsa hol hol zaitai bolchlo. belgin haritsan orohdoo eregte n dotor tawihgv bol jiremsen bolku bizdee tuslaach

  14. egshig

    Minii sarin temdeg iregu sar bolj bna testeer uzeher orog garaad bas holni durshil muudsan bnga dotor muuhai orgiod tuslaaj

  15. erka

    Zarim ved tester battai garch iregu tohioldol bdag tiim bol ehod haruulsan ni dr bha

  16. erka

    Utasniihaa play stors sarin temdegee hynaj bolohoor app tatad awchihaa mash amar yum bnlee bs jiremseh jiremslehgui udruudiig jini hurtel zaagad ugchinu tiim bolohr sanaa zowoh yumgui amar yum bnlee busguichuudee!!!

  17. Гэрэлээ

    Uichlrai meddeg hvn ni zaawal hariulj uguutei guij bna. Jiremsen blson bol her hugatsani dra tester mdegdeh vv? Bs shuluun gedeseer jiremsen vgvige mdj bldg gsn. Tegeed shulun gedesrvge gradustai shil.hgd vzdg gsen. Ter ni yamr ved hd honogin hugatsaatai mdegddg yum bol? Helj ugch tuslaach

  18. Tsomo

    Хүмүүсээ миний биений юм ирэхгүй сар гаран болоод хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн чинь эхогоор юм харагдахгүй байна цусанд ХГ үзүүл гэхээр нь хажуу талын Бүлтэн эмчийн гээд байгаа эмнэлгийн дор байрлалтай лаброторт шинжилгээ өгөхөд 33,2 жирэмсэн, үзүүлсэн эмч нь савны гадуурх гэж оношлогдоод шоконд ороод унтаж чадалгүй маргааш өглөө нь Интермед эмнэлэг орлоо. Шижигнэсэн сайхан үйлчилгээ гэж Монгол тэнд л байгаа харагдсан. 3 төрлийн шинжилгээ өглөө: үтрээний эхо, шээсэнд тест харах, цусанд ХГ дахин. Бүгд сөрөг байна. Сайййн л лабороторид очоорой бурхан мин. Шууд Метотрексат гэдэг тариа тариулахын байлээ шүү буруу оношлоод. Үнэ өртөгөөс илүү эрүүл мэнд чухал учраас найдвартай газар л үзүүлээрэй. Баярлаж үхэхнээ бүр :))) 

  19. Tsomo

    Би өмнө Сингад эмэгтэйчүүдийн сайн гэх эмнэлэгт Тайланд Солонгос  гээд гадагшаа эмнэлгүүдээр үзүүлж байхад Интермед Сингагийн тэр эмнэлгээс хавьгүй илүү санагдсан. Рекламдаагүй шүү. Яг л үнэнээ баярлаад бичиж байна. Ямар ч жирэмсэн биш хүнийг савны гадуурх жирэмсэн гээд ганц шинжилгээгээр шийдкэж байж ш дээ. Сайн өөр өөр лабороторид зэрэг өгч оношоо баталгаажуулж байж шийдэх нь дээр юм байна шүү охидоо.
     

  20. Oyunaa

    Sain bna uu nadaa zaval hariu ogch Tus bolooroi.bi yag sarin omon osoltgvi jiremsen geed tseverlvvlsen.ternees hoish yag sarin daraa bienii yum ireed duusvuu vgvi yu belegiin haritsaand orchoo jiremsen boltson bh magadlal Her ve.tegeed hervee bolson Bol gargamaar bna.bas osoltgvi zulbachih boluu gej aihiinmaa.hervee bolson Bol erthen eyes togtooh arga charaga yu baidgiin boloo ????hariu

  21. byambaa

    minii biynii yum yadarsan uyd mash olon honogoor tasalddag. bi ghdee belgiin haritsaan orsniihoo daraa 7 honogiin daraa hurdawchilsan testeer uzehed zugeer vsiin tgsen uchigdur yunii magad geed testeer uzsen chin ehleed neg bsnaa suuldee dood taliih ni aygui budeg zuraas garaad irehiin tgd sandarsandaa EHO-d haruulsan zugeer bna geed bhiin yamar uchirtai yum boloo nadad hariultiig helj ugj tus bolooch

  22. Maral

    Abortond orood sariin daraa biynii yum shg yum joohon ireed 2,3n 7honogiin daraahan n bas biynii yum irsen yumldaa. Ug n 25honogiin zaitai irdeg bsn yum. Muchlug n aldagdsan yum bolov uu? Esvel jiremsen bolson yum bolovuu? Testeer bish medeh arga bgaa bolovuu? Shees oir oirhon hured bga ch yum shg sanagdaad. Tgd bas yum irhiin umnu gardag shg tsagaan yum garj bgaa. Uur jiremsen bolson gsn shinj temdeg bhgu.

  23. uka

    Бас найз залуу маань дотор тавиагүй байхад жирэмслэх боломжтой болов уу??? nadad tuslaach

  24. maamii

    ene hvmvvs chin yatsan hvmvvs we hvvhdee gargahgvi ym bol ter dur hvslee tewchij suraach eswel haalt ene ter tawiulaach ymar haashaa archaagvi geheeree iim bdagiin abort hiilgew vv gvi yu dahiad hawitaj l bdag mal uu ta nar oorsdiinhoo ervvl mendiig bodohod yadgiin

  25. баагий

    Сайн бна уу биений юм ирсэн мөртлө маш багаар ирээд бх юм урьд нь ихэр ирдэг бсан юм бас 4 хоног ирдэг бсан юм сүүлийн 2 сар 2-3 хоног л ирээд бх юм тгд бс хөх хүндүүр бх юм заавал хариулад өгөөч !!! Бас тест тавиж үзвэл хэзээ тавих вэ ?

  26. Ecila

    Өнөөдөр ажил дээрээ ирээд байтал доошоо цус алдав. 2 удаа ойр ойрхон сарын тэмдгээс арай ихээрээ нөжтэй юм байсан. 2 сартай жирэмсэн юм. Маргааш эмч дээрээ цагтай. Битгий зулбалт байгаасай гэж хүсэж байна. Eр нь ингэж жирэмсэн үед цус гардагийн болов уу? Айж байна

  27. Anu

    Sain baina u? Svvln ved yum ideh dur hvselgv bld shees oir oirhon hvreed tgd tsagaan yum iheer garad bh yum ene jiremsni shinj temdeg monu?? Zaawal hariulj ogorei guij bn

  28. Amii

    Tus bolooroi testeer chalgasanchin 2 zuraas garj bsn tgd unudur bienii ym irtsen bn yu gj oilgohoo medhgv bn

  29. Зочин

    Сайн байнуу нэг юм асуух гэсиймаа заавал хариулж өгөөрэй
    Миний биений юм ирээгүй сар болжийнлдаа гэхдээ 3 удаа үзэгдээд өнгөрөөд жоохон бор юм гараал байхгүй болоол байхын тэгээд бас өглөө орой ер нь дотор муухайраал хоол идсэны дараа бөөлжмөөр ч юм шиг бүүр дотор муухайраад бас хүйснээс доош бор зураас доторцон бас хүнд юм өргөхөөр хэвлийгээр өвдөөд байхын жирэмсэн болсын болуу хэлж өгч туслаарай

  30. zayaa

    sain bnuu biynii ymaa ireed 2 honoj bhad naiz zaluutaigaa belgiin haritsaand orson ym iim tohioldold jiremsen boloh magadlaltai boluu hariulj tus blooch

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *