Нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг / остеохондроз /

Хэрэв танд “нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг” буву остеохондроз гэсэн онош тавигдсан бол  айх хэрэггүй. Энэ өвчнөөс болж хүн үхдэггүй. Энэ өвчний үед хүзүү, мөр, нуруу өвдөж гар хөл мэнрэх ээс гадна чих шуугиж толгой эргэнэ. Статистик мэдээгээр бол дэлхийн хүн амын хоёр хүний нэг нь өвдөж байна. Хамгийн их өртдөг хүмүүс нь 30-аас дээш насны эмэгтэйчүүд.

Ерөнхий

“Хондрос” гэдэг грекээр “мөгөөрс” гэсэн үг. Гэхдээ остеохондрозт бүх л мөгөөрст эдийн өөрчлөлт биш зөвхөн нурууны үе хоорондын нугаламын мөгөөрстэй холбоотой асуудлыг авч үздэг. Нуруууны нугаламуудын чөлөөтэй хөдлөх боломжоор хангаж байдаг хоорондынх нь зээрэнцэг буюу дискэнд өөрчлөлт гарахад остеохондроз үүсдэг. Харин остеохондроз ужиграх үед нугалам хоорондын зээрэнцэг төдийгүй нугаламын ясанд эргэн сэргээх боломжгүй өөрчлөлтүүд гардаг.

Шалтгаан

Остеохондрозын үндсэн шалтгаан нь нугаламд ирж байгаа ачааллын буруу хувиарлалт бөгөөд үр дүнд нь илүү ачаалал авч байгаа хэсгийн мөгөөрсөн эдэд өөрчлөлт гардаг. Нугалам хоорондын мөгөөрсөнд  өөрчлөлт гаргахад хүргэдэг нуруу -ны гэмтэл, нурууны булчин сулрах, бөхтийлт, нугаламын хажуу тийш S хэлбэртэй болсон мурийлт, хүнд зүйл өргөх, удаан хугацаагаар зөв бус байрлалд байх зэрэг хүчин зүйл нь остеохондрозт үүсэхэд нөлөөлдөг. Нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг нь мөн зөв бус бие цогцтой, оюуны ажил эрхлэдэг, тамирчин, ачигч зэрэг хүмүүст үүсдэг.

Цэвэр механик шалтгаанаас гадна нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг нь бодисын солилцооны хямрал (жишээ нь,калци ба фосфор), микроэлемент ба аминдэмийн дутагдал (магни, марганц, цайр,Д ба Ф аминдэм)зэргийн үед үүсдэг байна. Мөн удамшлын нөлөө байхыг үгүйсгэхгүй байгаа.

Явц

Хүнд юм өргөх, харайх, унах зэрэгт нугалам хоорондын дискэнд маш өндөр ачаалал ирдэг.Үүний үр дүнд эдгээр мөгөөрсөн диск байнга гэмтдэг. Мөгөөрсөн эд нь мэдрэлийн эд шиг бараг эргэж сэргэдэггүй. Гэмтсэн нугалам хоорондын диск нь уян чанараа алдаж, хавтгайрснаар нугалам хоорондын зай багасдаг. Харин энэ үед нугаснаас гарсан мэдрэлийн ёзоорууд хавчигдан өвдөлт өгдөг. Зарим хэсэгт хавчигдсан судас-мэдрэлийн багц нь хавагнан улам хавчигдсанаар өвдөлт бүр ихэсдэг. Хэрэв нугалам хоорондын диск эвдрээд эхэлчихсэн бол амортизаторын үүргээ алдаж улам гэмтэснээр нуруу уян хатан чанараа алдана. Бүсэлхий – ууцны мэдрэлийн ёзоорын үрэвсэл буюу радикулитийн 95% остеохондрозоос үүдэлтэй байдаг.

Шинж тэмдэг

Нугалам хоорондын зээрэнцгийн эмгэгийн үндсэн шинж нь өвдөлт юм. Нугалам хоорондын диск хаана гэмтсэнээс хамаарч өвдөлт нь хүзүү, мөр, нуруу, цээжээр өвдөнө. Заримдаа хүмүүс миний зүрх өвдөөд байна гэж боддог ч үнэндээ нугалам хоорондын зээрэнцгийн эмгэгээс болж дарагдан хавчуулагпсан мэдрэлийн өвдөлт байх нь цөөнгүй. Булчин нь вдөлтөөс болж зангирч мэнэрдэг. Хэрэв тархийг тэжээж буй судас дарагдсан бол толгой өвдөж, эргэх, чих шуугих, юм хоёр харагдан дотор муухайрч огиулна.

Оношлогоо

Дээрхитэй төстэй зовиурууд гарвал мэдрэл ба гэмтлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Рентген зураг авч, компьютер ба соронзон томографи оношлогоо хийж таны нугаламын байдлыг үзнэ. Мөн тархины цусан хангамжын байдлыг тодруулна.

Эмчилгээ

Остереохондрозын эмчилгээ нь хүнээс ихээхэн цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаарддаг. Эм уух, иллэг хийх, эмчилгээний гимнастик хийхээс гадна бумба тавих, хануур хорхой тавих, зүү төөнүүр эмчилгээ зэргийг хэрэглэдэг.

Урьдчилан сэргийлэлт

Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд калци, магни агуулсан (загас ба далайн бусад бүтээгдэхүүн, байцаа, шош,бууцай, самар, наран цэцгийн үр, вандуй, хар талх, эрүүл үнээний сүү сүүн бүтээгдэхүүн )бүтээгдэхүүн ба аминдэмийн хангалттай цуглуулга хэрэглэх.

  • Нурууны бөгтийлт, гажилт зэргийг цаг алдалгүй эмчилж байх.
  • Гэдэсний нурууны булчинг хөгжүүлэх нурууны ясанд ирэх ачааллыг багасгах.
  • Хүнд юм өргөж байхдаа нуруугаа эвгүй эргүүлэхээс болгоомжлох.
  • Турникнээс тогтмол зүүгдэн нуруугаа амрааж байх
  • Илүүдэл жингээ хасах

9 thoughts on “Нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг / остеохондроз /

  1. jaag

    octeohondroznii uyed hiih dasgaliig sait deeree tavij tuslaach yalanguya huzuuniih. ug ni ene uvchnuus bolj uhehgui ch uneheer tesehed hetsuu zoviurtaimaa nasaaraa shartsan yum shig dotor muuhairch tolgoi uvduj huzuugee erguulj harj bolohgui yavna gedeg uneheer hetsuumaa. tuslaach.

  2. baynbold

    нурууны L4-L5-S1 шахагдаж мэдрэл дарагдсан ийм тохиолдолд юмар эмчилгээ хийх вэ??? энэ талаар эмчилгээ хийлгэсэн хүн байвал зөвлөгөө өгч туслана уу ямар эмнэлэгт хийсэн бэ хэлж өгч туслаач Монголчуудаа

  3. baynbold

    нурууны L4-L5-S1 шахагдаж мэдрэл дарагдсан ийм тохиолдолд юмар эмчилгээ хийх вэ??? энэ талаар эмчилгээ хийлгэсэн хүн байвал зөвлөгөө өгч туслана уу ямар эмнэлэгт хийсэн бэ хэлж өгч туслаач Монголчуудаа… энэ зовиураар мэс засал өнгөрсөн жил хийлгэсэн хүн энэ жил дахивал ямар бол

  4. tseegii

    хүзүүний шохойжилт гээд байгаа чинь энэ өвчин юм байна ш дээ. Байнгын дасгал хий, компьютерийн ард бага суу гээд байх юм. Ядаж хийх дасгалыг нь зааж өгөөч. Компьютерийн хувьд ажлаасаа гаралтай биш, яалт ч үгүй суухаас өөр замгүй байх юмаа. Дасгалаа хийгээд суугаад байвал арай дзээр байх. Дасгал зааж өгч туслаач.

  5. батчимэг

    остеохондроз ба остеоартрозын үед хийх дасгалуудыг удахгүй нийтлэн гаргана. Юнифарм пүүс

  6. Bayr

    Англиар spondyloarthropathy гэж онош хэлээд байх юм. Энэ адилхан уу? Энэ англи онош ямар онош вэ? Ерөнхийдөө шинж тэмдэг нь адилхан л юм шиг харагдаж бн. Гэхдээ надад хийгээд байгаа эмчилгээ нь ямар ч нэмэр болдоггүй ээ. Саяхан физик эмчилгээ хийлгэж дуусаад нэлээн хэдэн эм уугаад бас нэг сулфасалазин гэж эм хэдэн сар уугаад ерөөсөө зүгээр болдоггүй. Одоо тариа хийх хэрэгтэй юм шиг байна. Энэ англи оношийг тайлбарлаад өг тэхүү?

  7. Алтаа

    Hi ene huzuunii ufnii shohoijiltiig yaj emchleh ve yamar emnelegt handah talaar helj uguuch nedreliin emchid handsan bolovch heden em taria bur zurhnii taria ch bichij uguhiin hiilgeed eruusuu nemer bolohgui ym aa uvchin namdaah em uusaar btal odoo bur uilchilhee boliloo baria zasald yvah geheer barag ys ni uireheer ym bna hamaagui baruilj bolohgui geed bur yah uchraa olohgui bna

  8. Энхээ

    Номиун эмнэлэг зүгээр болов уу гэж бодож байна. нетээс оллоо. Олон жил яс ургалт, үе мөчний өвчний чиглэлээр ажиллаж байгаам бна. Үхэлд хүргэхгүй гэж байгаа ч цус харвалт болдог гэсэн. Үргэлж ярвайж, зовиурлаж явах хэцүү юмаа. Нэтээс үзээд ямар хоол зохистойг ойлгосонгүй. Кальци сайн, бас муу гэх юм. Кальци ихэдвэл шохойжилт нь даамжирч яс ургалт болох ч юм шиг. дүүргийн эмч олигтой юм хэлж өгсөнгүй.

  9. Zochin10

    Huzuunii uy shohoijson bna gsn yaj emchleh ve.zuvluguu ugnu uu.medrelin emch taria bichij ugsun hiilgeed ur dund hursengui.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *