Бэлэг эрхтэний гэмтэл

Бэлэг эрхтэний гэмтэл

463
14
ХУВААЛЦАХ

Ерөнхий

Эрэгтэй хvний бэлиг эрхтний гэмтлүүд нь санаанд оромгүй олон янз байдаг. Бэлиг эрхтний хөвчний урагдалт болон сэтрэл, бэлиг эрхтний зүсэгдсэн, хатгагдсан ба хазагдсан шарх, толгойн няцралт, арьсан доорх хөндий биетийн урагдал, эрхтний мултралт, хавчигдал, хуухнагын гэмтэл, төмсөгний мушгиралт г.м. олон.

Бэлиг эрхтний гэмтэл нь ихэвчлэн тээрхий, толгой, хөндийт биений хэсэгт тохиолддог боловч хуухнагын гэмтэлтэй хавсарч  болно.

Хамгийн хачирхалтай нь бэлэг эрхтний гэмтлийг насанд хүрэгчид хамгийн их авдаг.

Шалтгаан

Бэлиг эрхтэнийхээ арьсыг өмдний цахилгаанд хавчуулах тохиолдол хамгийн элбэг гардаг. Ийм тохиолдолд шарх нь жижиг байв ч өвдөлт их байдаг. Тvгжээг татахдаа шархыг хэт хєндєхгүйн тулд цахилгааныг єєрєє онгойхоор бодож тайрах нь зvйтэй.

Шодой -н гэмтлийн өөр нэгэн шалтгаан бол хэт их үрэлт юм. Энэ нь хэт тачаангуй, эсвэл бэлгийн амьдралд дөнгөж хөл тавьж  байгаа эрчvvдэд тохиолддог. Эхний тохиолдолд арьсны харьцангуй гүн гэмтэл давамгайлдаг бөгөөд эдгэрсний дараа нь сорви үлддэг. Харин удаах тохиолдолд тээрхийн шамрааны нугалааны урагдал голчилдог. Төрөлхийн богино хєвчтэй хүнд бэлгийн хавьтлын үед хєвч сэтэрч, урагдал үүсч, өвдөлт өгч цус гардаг.

Бэлэг эрхтний гэмтэлийн  маш өвөрмөц гэж болохоор тєрєл нь хавчигдах гэмтэл юм. Тухайлбал, эрхтнийг төмөр утас болон оосроор ороох, цагираг хэлбэрийн хэрэгсэлийг углах г.м. Хvvхдvvдэд томоогүй зангаас болж ийм гэмтэл авдаг бол насанд хүрэгчид гар хангалга -ар авах мэдрэмжээ хүчтэй болгох, хөвчрөлтийг удаан болгох, эсвэл шээс задгайрлын үед шээсийг тогтоох зэргээс гол төлөв үүдсэн байдаг. Ийм гэмтэл авсан үед эрхтний венийн  цус бүлэнтэх бөглөрөл байдаг.

Мөн онцгой азгүй тохиолдолд  эрхтний хугарал гарах аюултай. Энэ нь бэлгийн хавьтлын үед эрхтэн нь үтрээнд оролгvй гуя эсвэл эмэгтэйн аарцгын яс руу хүчтэй цохигдсоноос болж үүсдэг. Энэ үед юм хугарч буй мэт чимээ гарч, эрхтэн  хөх, эсвэл хар туяатай болдог.

Эрхтний мултрал нь хєвчрєлтийн үед хугаралтай адил нөхцөлд vvсч болно. Эрхтнийг аарцаг ястай бэхлэгч холбоос тасарснаас болж мултарна. Энэ үед эрхтний хөндийт бие нь хярзан, хуухнаг -ны арьсан дор шилждэг. (эрхтэн хоосон уут хэлбэрээр тэмтрэгдэнэ ) Мултралыг  зассаны дараа тасарсан холбоосыг оёдог.

Түүнээс гадна шодойн гэмтлийн уршгаар хөндийт биений нэг нь тасарсч хөндийт биений үрэвсэл үүсэх боломжтой.

Хэрэв эрхтэн нь хэвийн биш удаан хугацаагаар хөвчрөлтийн байдалд (хэдэн цагаас хэдэн өдөр ) байвал цусан хангамж нь алдагдасны шинж юм. Энэ үед хөвчрөлт зогсохгvй бєгєєд хүчтэй өвдөнө. Энэ нь бэлиг эрхтэн дотуур явдаг  артерийн судас хагарсантай холбоотой бөгөөд их хэмжээний хөндийт биенд хуримтлагдан цусны хэвийн урсгал алдагдана.  Энэ нэлээд хүнд өвчин бєгєєд “приапизм” гэж нэрлэдэг. Чихрийн шижин болон хадуур хэлбэрийн эсийн цус багадалттай эрчvvд припиазм євчинд єртємтгий байдаг.

Шээсний сүвний халдварт болон үрэвсэлт өвчний үед, эсвэл бэлиг эрхтний артерийн судас,  сархиатсан эд тасарсны дараа  эдгэрэх явцад сорви үүснэ.  Энэ сорви нь цусны урсгалыг алдагдуулаад зогсохгvй эрхтэн жигд хөвчрөхөд саад болдог. Хэвийн үед зөөлөн эдvvд нь  бүх чигт  өргөсдөг, харин сорвит эд байгаа vед энэ хэсэгт эд тэнийдэггүй. Үүний дүнд Пейроны өвчин vvсч бэлэг эрхтэн хөвчрөх vед  муруйлт бий болдог. Бэлиг эрхтэн сул байх vед энэ муруйлт бараг мэдэгдэхгvй боловч хөвчрөл vvсэх бэлгийн хавьтал ч  хийж боломжгүй болох нь бий.

Хүүхдvvд харайж дэвхрэх, унах зэрэг огцом хөдөлгөөний суурин дээр тємсєг мушгиралт бий болох аюултай бєгєєд энэ нь төмсөгийг хуухнагын гvнд бэхлэгч холбоосын дутуу хөгжил, хэт хөдөлгөөнтэй байснаас болж  vvсдэг.

Эмчилгээ

Бэлиг эрхтний  гэмтлийг эмчлэхэд гардаг хамгийн том бэрхшээл нь хєвчрєлийн vеийн євдєлт эсвэл хавдар биш харин эрчvvдийн эргэлзээ, ичимтгий зан байдаг. Иймээс өөрийгєє эмчлэх тухай мартаж аль болох хурдан бөөр шээсний замын эмчид хандах хэрэгтэй. Бэлиг эрхтний гэмтэл бэртэл авсан vед яаралтай эмнэлгийн тусламж авсаны дараа бэлгийн чадавхи хадгалагдаж vлдэх боломж бараг 100% байдаг. Харин эмчилгээ хийлгээгvй тохиолдолд бэлгийн сулралтай болох эрсдэл 25-75%. Тэр дундаа төмсөгний гэмтэл зэрэг хүнд бэртлийн үед хүний биеийн байдал эрс муудаж өвдөлтийн шок vvсч  улмаар үхэлд хүргэж аюултай.

Шарх авсан үед юуны түрүүнд халдваргүйжүүлсэн даралттай боолт бэлиг эрхтэнд хийж, боломжтой бол резин, эсвэл цэвэр даавуу, алчуур зэргээр чангалуур тавина . Бэлэг эрхтэн бүрэн тайрагдсан байвал тасарсан хэсгийг хадгалах шаардлагатай (эхний 24 цагийн дотор түүнийг залгаж оёж болно). Тээрхийн шамрааны шарх байвал оёдол тавих эсвэл шамрааг тойруулж зүсэх хагалгаа  хийнэ.

Бэлиг эрхтний гэмтэл бэртлийн давамгайлах хэсэг нь зєвхєн мэс заслын замаар эмчлэгддэг. Тэдгээрийн олонх нь нөхөн сэргээх хагалгаа шаарддаг. Жишээ нь: таславчны урагдлын үед таславчны дотоод пластик хагалгаа хийж, эсвэл таславчыг бүрэн авдаг.

Бэлиг эрхтний гэмтэл нь  бага аарцгийн эрхтэний гэмтэл болон аарцгийн ясны хугаралтай хавсрах тохиолдол цєєнгvй байдаг бєгєєд аарцгны эрхтний рентген шинжилгээ заавал хийх шаардлагатай байдаг. Ийм тохиолдолд эмчилгээ нэлээд хvндэрдэг. Мєн  ил ба далд гэмтэл нь яаралтай мэс заслын хагалгаа шаарддаг. Шодойн няцрал болон гэмтлийн үед цусан хураа үүсэх тул түүнийг нээж нєжнvvдийг авах шаардлагатай болдог. Үгүй бол идээт халдвар vvсч, vр дагаварт нь шодой арилшгvй муруй болж, мєн хэвийн хєвчрєл байхгvй болно.

Бэлиг эрхтний бэртэл гэмтлийн үед  шээс бэлгийн системийн байдлын шинжилгээ зайлшгvй хийгддэг бөгөөд vvнд шээс бэлгийн эрхтнvvдийн судаснуудын допплерограф ба давсаг дурандах шинжилгээ ордог.

Бэлиг эрхтэн тайрагдсан үед фаллопластик буюу эрхтнийг нєхєн сэргээх пластик хагалгаа хийдэг. Ингэхдээ  бэлиг эрхтний  тайрагдсан хэсгийг арьснаас авч хавирга эсвэл пластик эдээр бэхжvvлсэн ишийг дотор нь суулган нєхдєг.

14 СЭТГЭГДЭЛ

  1. Hi. Mongold er belgiin xromsonii dutagdliig emchildeg bolov u? Ene talaar medeelel ugch tuslana uu?

  2. hi bi bagadaa ih ondor yumandeerees haraij nisdeg bailaa tegtel tom bolood tomsognii gajigtai bolson bna ene talaar medeelel ogooch

  3. my erxtenii malgain der n jijgig jijig yum tuurad bxin ene odo yamar ovchin be obchin mon uu zaawal xariulj tuslarai xumuse

  4. 3 dahihaas ehleed seks hiih ymarch sonirholgui bochih yumaa hiwel tawihgui bh yumaaa ene zowuu buruu yu ymar neg asuudal bnuu hariulad ogoch

  5. Сайн байнуу би 20той миний эрхтэн хэд хоногын өмнөөс хөвчирхөө больчлоо. Эрхтний толгой дээр хөхөрцөн юм шиг толботой болчиж энэ толгойн няцралт байж болохуу хэрвээ мөн бол яах вэ? мэдэх хүн байвал туслаач :( хүсвэл дээрх iDг add хийгээч

  6. сайн байна уу. миний шодой өвдөөд байх боллоо. Гаднаас нь барихаар үзүүр хавиараа дотроо өвдөөд байна.. энгийн үед болон шээх үед ерөөсөө өвдөхгүй байна. яамар учиртай юм бол?

  7. my erxtenii malgain der n jijgig jijig yum tuurad bxin ene odo yamar ovchin be obchin mon uu zaawal xariulj tuslarai xumuse

  8. Sn bnu? bi gadaadad surdag yma neg udur sags togloj bgad tumsugunduu tsohiulsan yma   gener huchtei uwdrult medregdee zuer boltson tgsn hed honogin daraa tumsuguu harsan chn arisan dr n huhruud ulaitsan bh ym ter arildagguie . Zaawal hariularai. Erusu uwduhgui bga yma

  9. erxtenii malgain der n jijgig jijig yum tuurad bxin ene odo yamar ovchin be obchin mon uu zaawal xariulj tuslarai xumuse

  10. erxtenii malgain der n jijgig jijig yum tuurad bxin ene odo yamar ovchin be obchin mon uu zaawal xariulj tuslarai xumuse yaah ystoi ve ene yu be

СЭТГЭГДЭЛ БИЧИХ