Monthly Archives: March 2018

Виагра хавдраас хамгаална

Виагра буюу силденафилыг эрчүүдийн бэлгийн чалх буурах өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг билээ. Энэ эм судсыг тэлж өгснөөр цусны эргэлт сайжирдаг юм. Тэгвэл Америкийн эрдэмтэд виаграг өөр зүйлд ашиглах аргыг олжээ. Ходоодны хавдраас сэргийлэхэд ашиглах гэнэ. Continue reading

Арьсны язралтыг хэрхэн арилгах вэ?

Арьс хэт их сунаснаас, мөн уян хатан чанараа алдсанаас болж язралт үүсдэг. Жирэмсэн үед, бодигоор хичээллэж байх үед, гэнэт их хэмжээний жин нэмэх үед ихэвчлэн үүсдэг. Анх эхлээд язралт үүсэх үед тухайн хэсэгт улайгаад, харин дараа нь улайлт алга болж цагаан болж хувирдаг. Язралтыг багасгах, мөн бүдгэрүүлэх арга байдаг ч шууд арилгах нь илүү амар байдаг гэж болно. Мэдээж үүнтэй тэмцэх арга бол язралт үүсгээд буй шалтгааныг алга болгох, мөн арьсны уян хатан чанарыг дээшлүүлэх явдал билээ. Continue reading

ДОХ-ын вирус хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй

Гадны цахим сайтаар ДОХ-ын вирүс бананаар дамжин халдварласан гэх хуурамч мэдээлэл цацагдаж, тус мэдээллийг Монголын зарим сайт шууд орчуулан тавьсан. Уг мэдээллийн гадаад эх сурвалжаар нь хөөн тодруулга хийхэд энэ нь CNN-ий албан ёсны эх сурвалжийн мэдээлэл биш. Төстэй домайн хаяг бүхий сайтаар хуурамч мэдээлэл тарсан байна. Continue reading