Сүрьеэ

Хүн төрөлхтөн энэ өвчнийг мэддэг болоод олон мянган жил болж байгаа. Наад захын жишээ татахад л нийтийн тооллоос өмнөх 2 мянган жилийн тэртээ эртний Вавилон хотноо эрэгтэйчүүдэд сүрьеэтэй эхнэрээс салахыг зөвшөөрсөн хууль гаргасан байсан нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг.

Ерөнхий

Сүрьеэ янз бүрийн эрхтэн, тэдгээрийн дотор уушиг, / уушги /- нд гол төлөв нэг ба түүнээс олон тооны үрэвслийн голомт үүсгэдэгг халдварт өвчин юм. 1882 онд Роберт Кох гэгч германы эрдэмтэн нь сүрьеэгийн халдвар үүсгэгчийг анх нээжээ. Иймд сүрьеэгийн халдвар үүсгэгчийг “кохын савханцар“ гэж нэрлэх болсон юм. Кохын савханцар нь газарт, цасанд, спиртэнд, хүчил ба шүлтэнд тэсвэртэйгээрээ бусад нян, бактериудаас ялгаатай юм. Зөвхөн өндөр температур, нарны шууд туяа ба хлор агуулсан бодисонд үхдэг байна. Одоо дэлхий дээр сүрьеэ өвчтэй 20 сая хүн байна. Үүний нэг хүн нь жилд 100 хүнийг халдварлуулж, тэдгээрээс 10 нь өвчилж байна.

Шалтгаан

Сүрьеэгээр өвдөхөд дан ганц сүрьеэгийн микобактери хангалтгүй гэж үздэг. Жишээлэхэд, зарим хүний дархлалын систем хүчтэй байдаг тул өвчин үүсгэгчийг устгачихдаг. Нөгөө хэсэг хүмүүсийн дархлал нь өвчин үүсгэгчийн идэвхжлийг зогсоон удаан хугацаагаар хяналтандаа барьж байдаг. Гэвч ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр дархлалын систем нь сулравал  “зүүрмэглэж байсан” Кохын савханцар идэвхтэй үржиж, өвчнийг үүсгэнэ. Иймд сүрьеэгийн бактерийн халдвар авсан 100 хүний ердөө тав нь л шууд өвчилдөг. Сүрьеэ өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс:

  • Нийгэм болон байгаль орчны эрүүл ахуйн таагүй байдал
  • Хангалтгүй хооллолт
  • Архи хэрэглэх, тамхи татах, мансуурах
  • Дархлаа сулрах
  • Стресс
  • Дагалдах өвчнүүдтэй байх (чихрийн шижин, ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа өвчин, уушгины өвчин).

Өвчтэй хүнээс сүрьеэгийн халдвар авах амархан. Өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний Кохын савханцар тархаж байдаг. Ховор тохиолдолд сүрьеэ өвчтэй амьтны сүүн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхэд халдварладаг байна.

Явц

Кохын савханцар хүний бие махбодод ороод дархлалын системийн өөрчлөлтийг үүсгэдэг. Түүнээс гадна уушги ба тунгалагын зангилаанд орж үрэвслийн жижиг голомтыг үүсгэнэ. Цаг хугацаа өнгөрөхөд энэ голомт нь эдгэрч, шохойжиж, эсвэл сорвиждог. Гэвч голомт үүсгэсэн бактери -үд тэр болгон үхдэггүй бөгөөд “унтаа” байдалд ордог. Ийм байдалд орсон бичилбактери нь таатай нөхцөл бүрдмэгц “нойрноос сэрж”, давтан үрэвсэл үүсгэн, ужгирсан голомтын  ханыг сэтлэн бүрхүүлээсээ гарна.  Сүрьеэгийн идэвхтэй хэлбэрийн үед Кохын савханцар өвчтний уушгинд хурдан үржиж, хүний эсээр хооллон бие махбодыг өөрийн амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнээр хордуулдаг. Цус ба тунгалагаар бүх бие махбодоор тархана. Ингэж хоёрдогч сүрьеэ үүснэ. Зарим тохиолдолд гаднаас давтан халдвар авдаг. Сүрьеэ хүний нүд, яс, арьс, шээс бэлгийн зам, гэдэс гэх мэт янз бүрийн эрхтэнүүдийг гэмтээдэг. Тэдгээрийг уушгины бус үрьеэ гэж нэрлэнэ. Гэвч уушгины сүреэ хамгийн их буюу нийт өвлөлчийн 83-88% нь тааралддаг.

Шинж тэмдэг

Уушгины сүрьеэгийн үндсэн шинж тэмдэг дараах байдлаар илэрнэ, үүнд:

  • Бие сульдах, амархан ядардаг болох
  • Хооллох дур багасах, богино хугацаанд 5-10 кг турах
  • Шөнөөр хөлрөх
    Биеийн хүчний ажил хийхэд амьсгаадах
  • Тогтмол 37-37,5 хүртэл халуурах
  • Ханиалгах, цустай цэр гарах
  • Нүдний харц гялалзсан болох

Серьеэгийн явц ба эдгэрэл нь хүний дархлалын ерөнхий байдлаас ихээхэн хамаардаг.

Оношлогоо

Халдвар авсан хүн бүр шууд өвчдилдөггүй тухай дээр өгүүлсэн. Иймд халдвар авсан хүн нь ихэвчлэн нян тээгч болно. Нян тээгч эсэхийг зөвхөн Мантугын сорилын тусламжтайгаар илрүүлнэ. Дээр дурдсан шинжүүдээс нэг нь 3 долоо хоногоос дээш хугацаагаар ажиглагдвал сүрьеэгийн эмчид очиж үзүүлж, тусгай шинжилгээ өгнө. Энд, цэрний шинжилгээ, уушгины рентген хийлгэнэ. Цэрэнд Кохын савханцрыг илрүүлсний дараа эмчилгээг зөв хийхийн тулд өсгөврөөс эмийн мэдрэг чанарын шинжилгээг хийнэ.

Эмчилгээ

Сүрьеэ нь бүрэн эдгэрэх боломжтой өвчин. Гол нь зөв эмчлэх хэрэгтэй. Эмчилгээг сүрьеэгийн эсрэг хэд хэдэн эмээр нэг зэрэг тасралтгүй хийнэ.  4-5 эмийг өдөр бүр 6 сарын турш уух бөгөөд эдгээр нь Кохын савханцарт янз бүрээр үйлчлж байж сая устгана.

Дан ганц  сүрьеэгийн эсрэг эмэн эмчилгээ нь эмчлэх чадварын хувьд дутагдалтай. Өвчтөнд нөхөн сэргээх эмчилгээ, амьсгалын гимнастик, дархлал сайжруулах эмийн бэлдмэл хэрэглэнэ.

Буруу эмчилснээс болж өвчний хөнгөн эмчлэгдэхээр хэлбэр нь эмчлэхэд төвөгтэй эмэнд тэсвэртэй сүрьеэд шилжиж аюултай.

Мэс заслын эмчилгээг сүрьеэ ужгирсан үед хийх бөгөөд уушигны хэсгийг нь авдаг. Эмчлэхгүй бол идэвхтэй хэлбэрийн сүрьеэгийн үед нас баралт нэгээс хоёр жилийн дотор 50% хүртэл байна. Үлдсэн 50% нь архаг хэлбэрт шилжинэ. Архаг хэлбэрийн сүрьеэтэй хүмүүс удаан жил амьдарч, микобактери ялгаруулж, орчин тойрноо халдварлуулсаар байдаг.

Урьдчилан сэргийлэлт

Идэвхтэй хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн орчин тойрноо халдварлуулахгүйн тулд тодорхой зааврыг баримтлах хэрэгтэй, үүнд:

  • Ханиах үедээ буруу харах, эсвэл амаа алчуураар таглах,
  • Хэрэглэсний дараа цаасан алчуураа шатаах,
  • Тусгаар сав суулгатай байх, түүнийг өөр хүнд хэрэглэхгүй байх

Халдваргүйжүүлэх зорилгоор хлор агуулсан уусмалыг хэрэглэнэ. Халдваргүйжүүлэх сайн бөгөөд энгийн арга бол бүтээлгэ, ноосон, нэхмэл, хөвөнгөөр хийсэн бүтээлгэ эд зүйлсийг нарны туяанд тавих, салхилуулах юм. Бактери нарны шууд тусгалд 5 минут болоход үхдэг.

50 Comments

  1. bayarlalaa bi axaa temtseend oroh geed ene ovchinii tuhai boloh yumaldaa baga ch gesen hereg bolloo 3sariin12 noos omno oor zovolgoo baival mairuu yavuulaach plss

  2. jargal

    urd ni syrie tusaj baisan hynees hyyhed olj boloh u?uragt nolooloh y?ene talaar zovlogoo ogooch

  3. tsek

    Hye tegeed haana yaj shinjilgee ogoh talaar oruulaachee. Minii mail haygaar ywuulj bolohgui yumu

  4. eri

    surye n udamshdaggui owchin, aih hereggui

  5. tseteg

    hi,surye-n mes zasliig mongold her naidwartai hiideg be?mes zasald orsni daraagaar hun bur musun idgereh 100%naidwar bgaa yu?manai eej ene uwchnuur uwwdsun ymaldaa bi eejiinhee tuluu uneher ikh sanaa zowj bn.tuslaach plssssssssss????

  6. odnoo

    сүрьеэ uvchnuur uvchilsun hun emchilgee duussanaas hoish hedii hugatsaanii daraa jiremsen bolj boloh ve? ene talaar zuvluguu ugch tusalnuu

  7. tuyA

    hi yum asuuyaa bi haniahaar mash utgun huren tsus garaad bhiin tegj bsnaa shingereed alga bolno tegeed 4-5 honogiin daraa basd tegeh yum ene surieegiin shinjuu haruilj uguj tuslaach bi hodood yum boluu gej bodood bhiin

  8. zochin

    sain bnuu? bi haniagaad barag sar bolj bnldaa em uugaad zugeer bolj bsnaa jaahan daarhaar butsaad haniaagad bhiin. odoo haniahaar nuruugaar hatgaj uvduud zuun havirganii dooguur hatgaj uvduud bhiin ene yamr uchirtaim be tseejnii zurag avhuulj amjaagui bn. zuvluguu uguuch pls!!!

  9. naraa

    nadad helj ugch tuslaach yasni suriye gej uvchin edgedeg uu tusval yaj emchleh ve bugdiig todorhoi helj uguuch

  10. hamgiin hetsuu owchin

  11. Mika

    Ene ovchin uneheer hund ovchin edgerdeg gj helj bgaa ch uneheer ger buliihend ni ch ayultai setgel sanaanii daramttai bdagaaa.manai nuhur ovdood odoo barag 2 jil bolj bn.ehleed emchilge hiigeed l bsan getel ulam hundreed emend dasaltai bolon huvirsan.huniig urt udaan hugatsaand yadraaj tsarai alduulj setgel sanagaar ch ih zovoodog uneheer hund ovchin.surye dotroo yasnii surye ni edgerelt udaan yer ni bol 100% edgeh ni ar geriin baidal hool huns stres bas sain emchid bainga hyanalttai bh ni deeriin bnalee.manai nuhriig anh ovchtei gj onoshlogdood ochiohod n duugriin emch zugeer gj heleed yavuulaad tsag aldsanaas hoish hundersen.ger buliihnee ovdoochihviii gedeg aidas bainga bdag,uneheer hund,baingiin uzleg shinjilgee setgel sanaagaar aidastai bh ni uneheer hund amidral yumaaa.

  12. zochin

    Ene ovchnoor hichneen hun ni edgej hichneen ni munkh busiig uzuulj bgaad uneheer haramsaj bn.ene talaar medeelel haldvartiin undesnii tuvd l bgaa bhdaa.manaid bol emiig ni ogohoos oor yaaj ch tusalj chadahgui tegd ovdson hund hetsu udriin hooloo yaay gsn humuus chini emee uugaad l edgehed hudnreltei shu dee,bii ene ovchniig yas mahandaa shingetel oilgoj uhaarch ger buliihe huniig yaaj edgeehee ch uchira olohgui zovj bnadaa..

  13. tanar odoo boliooch de

    hvve ta nar odoo boliooch de ene chin 100% edeghees gadna setgel sanaa ih chuhal uwchin shv de getel zarim n hetsvv hvnd owchin geel busdiiga alaad bhin emee sain uugaad uuruu idegnee geel bodood uudrug yawuul tsaana chin tusaad zvgereer boloood yawj bga bas heden zuun hvn bdim bnle shdee bi odoo emee uugaad l suuj bn dag

  14. tanar odoo boliooch de

    busddaa urmiin vg hairlaah de betii hetvv vheh ntr gej yarildaa 

  15. bolor

    сайн бана уу нэг зүйл асуух гэсэн юмаа бага насны хүүхэд энэ өвчнөөр өвчлөх тохиолдол байдаг уу хэрвээ тийм бол100% эдгэрэх үү их хүнд тусах уу

  16. Dulmaa

    tsek Сүрьеэгийн шинжилгээг дуургийн эрүүл мэндийн нэгдэл дээр очиж өгнө, тсээжний зургаа авхуулах болон цэрний шинжилгээ гэж өгдөг юмаа

  17. Dulmaa

    tsetseg сүрьеэгээр өвдсөн л бол шууд хагалгааны тухай асуудал яригддаггүй шдээ, сүрьеэ гэдэг нь оношлогдсон л бол хамгийн эхний авах арга хэмжээ чинь эм уух шдээ, хагалгааны асуудлыг нарийн мэргэжлийн эмч нарын шийдэх хэрэг.

  18. Dulmaa

    Odnoo ер нь бол биеийнхээ байдлыг сайн ажиглаж хянаж байх л хэрэгтэй мэт, сүрьеэгээр өвдсөн мөртлөө хүүхдээ хэвийн төрүүлсэн эхчүүд байж л байдаг, тухайн хувь хүний дархлаа биеийн эсэргүүцлээс л болдог байх. Дүүргийн сүрьеэгийн эмчдээ сайн үзүүлээд зөвлөгөө авсан нь дээр болов уу

  19. Dulmaa

    Tuya яаралтай харьяа дүүргийнхээ сүрьеэгийн эмч юмуу 3 р шатлалын уушигны эмч нарт очиж үзүүлээ, энэ мөчид бараг асуудал шийдэгдсэн байх байлгүй дээ. Цустай цэр гарах осолтой шүү ер нь.

  20. Dulmaa

    Naraa 100% эдгэрдэг өвчин л гэж хэлье дээ.

  21. Dulmaa

    Zochin Ханиагаад сар болсон л бол сүрьеэгийн шинжилгээ өгөх хэрэгтэй.

  22. Dulmaa

    Bolor Том хүн, хүүхэд гэлтгүй бүгд энэ өвчнөөр өвчилдөг юмаа, хамгийн гол нь биеийн дархлаа, биеийн эсэргүүцэл сайн байх хэрэгтэй.

  23. saraa

    сайн байна уу? хөдөөнөөс ирсэн хүнийг хаана үзэх вэ? эмнэлэг дээр нь очвол шууд үзэхүү? мөн эм тариа нь үнэгүй байдагуу

  24. xorvoo

    sain baina uu suriyegeer ovdson hun hoolnii deglem yaj mordoh ve hoolond ih durgui bolood bh shig bn mon tamhi tatahiig buren horigloh uu ene talaar medeelel ogooch mon emchilgeenii yvtsad ajil torol hiij bolohuu
    hariult ogno gej naidaj baina bayrlalaa

  25. xorvoo

    mon ogloo oroigui haluurah yum ter bolgond ni em uuj bolohuu em uuhguiegeer haluuniig herhen yaj buuruulah talaar zovolgoo ogooch

  26. amara

    shn l yum harin manai ania

  27. uyanga

    sain baina uu …urdan suriygeer owdoj bsan emchilgeegee buren hiilgeed garch ireed jil bolj bna manai duu .1sariin omnos tsejeern owdood bas amisgalhad amisgaa dawchidaad, hanialgahad hay bag zergiin tser garch bga ,bieern jijig jijg yum tuurad bna. suriy ergej tusah uu .zovolgoo ogooch …

  28. od

    tsusnii surie gej yamar ovchin bnaa, bi yamarch oilgoltgui bna, hariu bichij tuslaach, haldvartai yu, nadad anhnii medegdehuun algaa

  29. haruilj uguuch

    suriyegeer uvduj bgaad emchilgee hiilgeed eruul bolson. haniad hureheer yamar em uuval deer bdag yum be? emchid uzuuleheer iish tiishee yavuulaad buun zurag bolood bas emch nar ni uushig ni sain muu baina geed huvaagdaad yamar emchiinh ni zuvluguug dagahaa bas sain medehgui baina, shal demii setgelee l zovoogood hotsoroh yum

  30. tungaa

    Өвдөхөөөс нь өмнө хоер,гурван ч удаа халдвартад үзүүлэхэд зүгээр байна гээд байдаг байсан.Их л ядраад,цээжээр өвдөж байхад эмч зүгээр байна гэсэн.Бүр өвдсөн хойно нь л мэдэгддэг юм байхдаа гэж бодож сууна.Одооч гэсэн дал хавьцаа өвддөг.Яахаа мэдэхгүй л байна.

  31. Sain bnuu? Bi odoo 29 nastai, jiremsen2 sartai.
    Suriyegiin soril taviulsan chin positive gej garaad rentgend haruulah bolov. Tegeed tag 3 sartai bolohoor ni harii gesen. Bi uneheer ih aijiin:( bi ohintoi ter 5 nastai. Ene uneheer edgerdeg uvchin yumuu? Yag uneniig helj uguuchdee. Odoo turuh gej bgaa huuhded maani ayultai yu? Haldvarlah uu? Suriyegiin soriloor positive garsan yum chin rentgend ch bas positive garah uu? Bi mash ih aijiin:( ohiniihoo sain eej ni bj Shan amidarmaar bn. Zuvluguu uguuch!!!

  32. сайнбилэг

    hi huumuusee ene chin edgerdeg owchi shuu dee aih zuil eroos bhgui shuuu. hamgiin gol ni emee togtmol uuj. chanartai sain hool idej, setgel sanaagaar ooodrog bhad l bno. 100 % edgerdeg ym shuu ok

  33. баттогтох

    бярлалаа энэ өвчиний талаар дэлгэрэнгүй бичээрэй за

  34. Оюун

    Сайна байна уу миний хүү 3 жил гаруй уушигны сүрьеэгээр өвдөж байна Энэ өвчин эдгэрдэг гэж итгэдэг. Зүгээр болсон хүмүүс байдаг гэж Интернетээс уншлаа. 12 наснаас дээш хүмүүст Цикорий, Пустырник гэсэн 2 ургамалыг 1:1 харьцаатай халуун саванд хийж 1 аяга буцалсан халуун ус хийж таглаад, маргааш нь хоолны 30 минутын өмнө уудаг гэсэн. Би хүүдээ уулгаж үзсэн үр дүн гардаг юм билээ: таргалдаг, хөлс гарахаа больдог. Даанч таньдаг эмчилд үзүүлсэн чинь 12наас доош хүүхэд Пустырник гэсэн ургамал ууж болохгүй гэсэн заалттай байсан билээ. Тэгээд бид хоёр больсон. Энэ 2 ургамалыг Кавказийн ард түмэн сүрьеэ эмчилэхэд уудаг юм билээ. Энэ 2 ургамалыг оросоос захиалч авчруулсан юм.

  35. Buyana

    Sain biana uu? herevee ta bolon tanii ger buliin hen negen uushignii uvchtei bol ta nadad handaarai. 2 sariin umno manai nuhur Canadiin baigaliin garaltai buteegdehiiniig heregleed ur dun n 5 honohod l medegdsen. Email: jbuyana@live.com

  36. Оюун

    Сайн байна уу Буянаа, Таны нөхөр уушигны ямар өвчинтөй байсан бэ? Таны хэлээд байнаа тэр гайхалтай эм уушигны сүрьеэтэй хүнд хэрэглэж болох уу

  37. Zochin

    Bi hanialgaad ih udaj bn. Barag sar garan bolson. Zunduu em hereglej, bur tariand orson, ulamjlaltaar ch uzsen. Odoo hurtel deerdsen yumgui. Tseejeer ih uwduj, aygui ih tser gardag. Genet suriye bolj bgaa yum bish bizdee gj bodloo. Shinjilgee ugwul hna yaj uguh we? nadad tuslaach!

  38. Boloroo

    hi bi solongost bdag yumaa
    9saraas hanialgaad shinjilgee ogson chini svryee geed odoo emchilgee hiilgej bn gehdee tarai tarihgvi em l uuj bn mini huwid ih sanaa zowj bgaach emchdee naidaad l suuj bn oor hiij chadah zvil bhgvi uchraas nadaa ene owchnoos yaj hurdan salah, yamar deglem barih, zow emchilgee hiij bgaag yaj medeh, bi odoo 7honog emnelegt hewtej bgaach oroidoo hanialgasan heweeree yah we tuslaach

  39. myadgaa

    bi urid ni 12toi baihdaa.ene uvchnuur uvduj bsan.ghd 100% edgeseen.suriyee chini edgegd uvchin sh dee.ghd suuliin ued joohon sulidaad hoolond durgui bolood shunu hulruud bhiin.enenees ih aij bnaa.haniad yum boluu gj bodood bna.ghd tseejeer joohon hunduurleed bna.ingej uvduud neg ih udaagui bn 4,5 l honoj bna.zgueer haniadtai ued ingej tseejeer uvddiin boluu?

  40. oogii

    ene ih hetsuu owchin bi jiliin omno tusaad buen edgereegui odoo boltol amisgaadaj sulidsaar bdag bas huiten agaar awhaar urgelj hanialgadag bi odoo 20 t anh tushad ih hetsuu bsan

  41. oogii

    bi jil garui hanialgaad em uugaal ve ve zugeer bolood bsan toolgui ywad bsanchine iim bdald hursen er ni ih udaan haniaj bolohgui hurdhanl em tan uuj edgeegeerei surye tussan ved 3aas 5 n jiliin hugatsaand jiremsen bolj bolohgui yum bnlee shuu biyee hairlaarai humuusee

  42. oogii

    bi emee sn uusan bolowch buren edgeegui odoo boltol amisgaadaj huiten agaar awhaar hanialgadag sulidsan turanhai heweerw bn

  43. Baagii

    uuriiguu suriye tussan gej bodoj bval yamarch emneleg deer ochood tseejnii rentgen avahuul tegeed zurgan deer chin suriyetei ugui  ni haragdana.herev bgaa gej garval haldvart deer ochij tsernii shinjilgee ugnu.hariu ni surug garval ta busdad haldvar taraahgui gereeree emee uugaad ajlaa hiigeed yavaad bj bolnoo gesen ug.harin eyreg garval ta emnelegt hevtej busdaas tusgaar bnaa l gesen ug.bi emchilgee hiilgeed 10 honoj bn suriyegiin em ih hortoi bas huchtei uchir busad erhtend surug nuluutui tiim bolohoor em uuj bh yavtsdaa busad erhtnee hamgaalah zorilgoor taria dusal hiilguulj bas uushgaa ugaalgaj em tsatsuulj bgaa.minii onosh hundiijsun buyu tsoorson onoshtoi uchraas hagalgaand orj tsoorson hesgiig tairch bhgui bolgohoos naash 100 huvi edgehgui gesen.harin ta bugd hungun helbereer tussan bol emee uugaal eruul gesen ug.ok
    uushginii hamgiin sain emneleg bdagt bi bayrladag.olon mergejliin emch nartai MISHEEL geed sonsgolongoos niseh oroh monos iin hajuud bdag. eruul humuust handaj helehed jil bolgon tseejnii zurag avhuulj bgaarai.

  44. deki

    bayarlaa nadad ih tus bollo bi temstend oroh ged medelel oldohgui oor ovchnig sudlah tul tuslarai

  45. mmmm

    ene uwchin 100 huwi edgedeg shuu. bi uwduud onoshlyylah gj ydaan yawsanaas bolood baga zereg hundersen bsan. 6 sar ng ch udur taslalgui emee tsag tuhaid ni yygaad odoo buren edgersen. gol ni emee tasalj bolohgui. ali boloh yadrahgui bh heregtei yum blee shuu

  46. hi, misheel emlegt hevtej emchluulsen baagii nadtai hoboo bariach gj guijiinaa, asuuj lavlah yum bn, bi suriyegeer uvdsun, misheeld sar hevteseen, huvi huvisgaliin emch nariin onosh alinaar ni yavha shiidej chadhgui hetsu bno, miniih hatgaa hundersnees bolj uushig maani ideelsen gsen, 3 sm hertei uhjsen hesegtei bg gsen, shihoijij sorivjij edgerhees bish buren 100 huvi edgerehgui gsee, 100 huvi en uvchnuus salay gvel hagalgaand oroh shaardlagatai gsen, bi mash ih aij hyamarch bg, ene uvchniig tussan bish minii amidral ter chigeere uurchlugduj bga, edgerdeg nerteil bolhoos aimaar uvchin yum bnshuu humuusee, bi uvchin namdaah em uuj yavsaar bgaad ovchnoo hundruulsen, ovdson l bol emchid handah heregteig oilgoloo, eruul humuus ovchtei huniig ter bur oilgoj chaddguim bnoo, uneheer hetsu, bi yag yahaa medhguil yavaad bgaa

  47. emch nariin onosh zorood bga, 1 ni hondiijij bn gd bga, 1 ni hondiijoogui uhjisen hesegtei gehde shohoijij bn gsen, edgerch bg gsen mortloo shinjilgeenii hariund oorchlolt garhgui bgag oilgohgui bn, nadad tuslaj zovlgo ogoh setgeltei hun bval bilgee6161@yahoo.com ru msj ilgeehiig husii

  48. shohoijij sorivjij edgerne gdeg ni hojim hezeech sederch magadguil gsen ug yum blee, baagiigaas asuuj zovloh yum bn hariu ilgeehiig husii, 

  49. Zula

    Манай нөхөр сүрьеэгийн эм 6 сар уусны дараа эмэнд дасалтай сүрьеэ гэж хариу гарсан. Би одоо 1 сартай жирэмсэн. хүүхдэд нөлөөлөх үү?

Leave a Reply