Хурхирах

Холбоотой нийтлэлүүд

4 Comments

  1. BAYASA

    Хурхиралт үүсгэдэг хүчин зүйлүүд:
    • Архи болон нойрсуулах эмүүд
    • Илүү жинтэй байх
    • Ханиад, харшил, хамар битүү болон гэмтэлтэй үед амаараа амьсгалснаас
    • Тамхидалт-тамхичид тамхи татдаггүй хүмүүсээс хоёр дахин илүү хурхирдаг байна. Учир нь тэдний амьсгалын зам хавдаж бөглөрсөн байдаг.
    • Эгц дээшээ харж унтахад мөн хурхирдаг Их Британид 35 сая хүн хурхирдаг гэсэн тооцоо байдаг байна. Хурхиралт нь нойрсолтын апноэ /амьсгал тасалдах/-г үүсгэдэг бөгөөд амьсгалд оролцдог хүзүүний булчингууд амьсгалын замыг бөглөж унтаж байх үед амьсгал үе үе тасалдаж хүчилтөрөгчийн дутагдалд ордог байна. Бага зэрэг хурхирах нь өдөр ядарснаас, амралтгүй байснаас болдог байна. Харин удаан хугацаагаар үргэлж хурхирах нь даралт ихтэй мөн зүрхний шигдээс зэргээс шалтгаалдаг байна.

    Дараах зүйлс хурхиралтыг багасгадаг.
    • Орой архины төрлийн зүйл хэрэглэхээс татгалзах
    • Тогтмол жингээ барих
    • Дэртэй унтах
    • Хажуу талаараа харж унтах
    • Хамраа амьсгалахад чөлөөтэй болгох гэх Хүүхэд хурхирах осолтой Насан хүрэгсдийн хувьд унтахдаа хурхирах нь жирийн явдал юм шит санадаг. Тэдний дийлэнх нь трргалсан юм уу, архи ууснаас болоод хурхирдаг. Гэтэл зарим хүүхдүүд яагаад унтах үедээ хурхирдаг вэ? энэ тухай мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар хүүхдүүдийн их хурхирч байгаагийн 90 хувийн шалтгаан нь буйлс болон буйлсан булчирхай томорсноос болж байгаатай холбоотой гэж дүгнэжээ.

    Нэг: Амаа ангайж амьсгалах. Ам хэл нь хатах, амны хөндий нь муухай үнэртэй болох, шүд нь хорхойтох байдал илэрдэг.

    Хоёр: Нойр харш саадад учрах. Янз бүрээр зүүдэлж, хүйтэн хөлс гарах, шөнөдөө цочих, нойр хулжих, өдөртөө ядартлаа ажиллах зэрэг байдал илэрнэ.

    Гурав: Оюуны чадавхи болон цээжлэх чадварт нөлөөлөх. Суралцах оюун санаа нь сарниж, зан ааш нь догширно.

    Дөрөв: Өсөлт бойжилт нь харшлах. Биеийн өндөр болоход нөлөөлж, шувуун цээжтэй болох, шээрэн болох аюултай. Хэрвээ таны хүүхэд унтаж байхдаа хурхирдаг бол энэ нь удаан хугацаагаар үргэлжилж байгаа бол мэргэжлийн эмчид нэн даруй хандах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд эмчид хандахаасаа өмнө хүүхдийнхээ өсөлт бойжилтыг сайтар ажиглаж ямар шалтгаан зовиур илэрч байгааг тайлбарлаж зөв оншлуулах шаардлагатай.

  2. tuul

    амьсгал гэнэт зогсох нь юунаас болдог юм бэ?

  3. hurhuraltiig mongold emchilj chadahu yamar argaar haana hiij baigaag medmeer bna tusalnu

  4. muugii

    yaj neg musun emchluuleh ve? haana ymar gazar bn helj ugch tuslana uu

Leave a Reply