Шамбарам буюу цагаан мах гарах, геморрой

 Шамбарам гэдэг нь шулуун гэдэсний хураагуур судас гол төлөв хошного орчимд зангилаатан өргөсөх өвчин юм. Энэ өвчний тархалтын талаар баттай статистик мэдээ байдаггүй ч зарим эх сурвалж нь насанд хүрсэн хүн амын 86 хүртэлх хувь нь шамбарамтай гэдэг. Манайхан хар яриандаа цагаан мах, цагаан мах гарах гэж яриад сурчихсан байдаг.

Энэ нь тархалтаараа хорт хавдар, зүрх судасны өвчнүүдтэй энэ зэрэгцэнэ гэсэн үг юм.

“Шамбарам” гэдэг ерөнхий нэрийн дор зөвхөн шамбарамын зангилаа төдийгүй, хошногоны амсар орчмын цууралт,  шулуун гэдэсний цоорхой ч хамруулан үзэх нь бий. Шамбарамын зангилаа нь гадна ба дотор байрлалтай байж болно. Өвчин эрэгтэй ба эмэгтэй хүмүүст адилхан тохиолддог.

Шалтгаан

Шамбарам нь бага аарцаг болон шулуун гэдэсний хураагуур судасны сүлжээний цусны даралт нь ихсэн эргэлт удааширснаас болж үүсдэг. Хураагуур судас -ны өргөссөн хэсэг нь салаалах, шархлах, хавчигдах, бөглөрөх, өтгөн чөлөөтэй гадагшлахад саад болох, эсвэл хошногыг бүрэн таглах хүртэл янз бүрээр хүндрэх аюултай. Энэ бүх таагүй байдал үүсэхэд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө, үүнд:

1. Бургуй тавих, туулгын бэлдмэл зэрэг хэсэгчилсэн эмчилгээг хэт их хийх

2. Сарын тэмдэг.

3. Жирэмснээс сэргийлэх бэлдмэл ууж хэрэглэх

4. Хошногоны ариун цэврийг сахихгүй байх, салст бүрхэвчийг цочроох.

5. Зохисгүй хооллолт. Эслэг багатай хоол, цай, кофе зэрэг шулуун бүдүүн гэдсийг цочроох үйлчилгээтэй зүйлийг ихээр хэрэглэх.

6. Уламжлалт бус бэлгийн харьцаа.

7. Мото спорт, дугуйн зэрэг спортын зарим төрөл

8. Жолооч, нисгэгч, оффисийн ажилтан зэрэг суугаа ажил эрхэлдэг зарим мэргэжил.

9. Жирэмслэлт.

Мөн удамшлын болон хураагуурын бүтцийн төрөлхийн дутагдал өвчнийг үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

Явц

Өвчин үүсэхэд хошного орчмоор загатнах, хорсох өвдөхийн зэрэгцээ эвгүй оргино. Өтгөнөөр бие засах, биеийн хүчний өндөр ачаалал авах үед шулуун гэдсэнд мэдрэмтгий шархлаа үүсэн судасны зангилаа нь гадагш унжиж гардаг бөгөөд яваандаа явах үед ч унжидаг болно. Унжсан зангилаа нь битүүрч үрэвсэх, хавчигдан үхжих аюултай. Шамбарамын хамгийн түгээмэл илэрдэг нэг шинж нь зангилаанаас цус гарах явдал юм. Зарим тохиолдолд ингэж цус алдаснаар цус багадалт ч үүсэх нь бий.

Цагаан мах гарсан байдал

Ихэвчлэн хурц, эсвэл архаг хэлбэрийн өвдөлт л хүний эмчид хандахад хүргэдэг. Шамбарамтай үед хошногоос цус гарах нь насанд хүрэгчдийн 10% тохиолддог. Шамбарамын дотоод зангилаа нь гадагш унжиж эвгүй мэдрэмж төрүүлэхээс гадна хавагнах нь цөөнгүй. Улмаар шулуун гэдэс, хошного дүүрсэн мэт санагдан хүндээр бие засах шаардлага бий болдог. Заримдаа загатнаа үүсэн маажиснаар цус гардаг нь яваандаа экзем үүсэхэд хүргэж болзошгүй. Шамбарамын үед усархаг болон салсархаг ялгадас гарч, хувцсыг бохирлон, загатнаа үүсгэдэг. Өтгөн гадагшлуулалт алдагдан, хүчтэй хатна. Цөөнгүй тохиолдолд өтгөнөө барихгүй болох явдал тохиолддог.

Оношлогоо

Шамбарамын оношлогоог бүдүүн, шулуун гэдэсний эмч хийнэ. Хуруугаар дотуур үзлэг хийхийн зэрэгцээ анаскопи ба ректоманоскопи хийнэ. Бүдүүн, шулуун гэдэсний эмч үзэхийн өмнө цэвэрлэх бургуй тавьж гэдсээ цэвэрлэх хэрэгтэй.

Өвчний шинж тэмдэг илэрмэгц цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Учир нь шамбарамын шинж тэмдгүүд хошногоны фиброзон ургацгууд, хошногоны үү, хоёрдогч тэмбүү, шулуун гэдэсний өмөн ба бусад олон өвчнийхтэй төстэй байдаг тул цаг алдах нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах аюултай. Хэрэв эмнэл зүйн шинжилгээнүүдийг сайтар хийлгэвэл оношын алдааны магадлал бага байна.

Эмчилгээ

Дээхэн үед шамбарамын улмаас хагалгаа хийлгэх нь гэдэг нь эмнэлэгт 7-10 мацаг барих, ерөнхий мэдээ алдуулалт хийлгэх, эдгэрэх үеийн өвдөлт зэрэг олон таагүй зүйл дагуулдаг байсан. Харин орчин үед шамбарамын эхний шатанд нь, эхний

шатанд нь гэдгийг онцолмоор байна, хагалгааны бус аргаар эмчлэх инвази багатай эмчилгээг өргөнөөр ашиглах болсон.

Харин өвчин сүүлийн шатандаа орсон бол гемморроидэктоми гэдэг мэс ажилбар хийхээс өөр аргагүй байдаг.

Шамбарам бол хатуу дэглэм баримталбал бүрэн эмчлэгддэг өвчин юм, эдгээрт:

  • Өтгөн хаталт ба гүйлгэлтийг цаг тухайд нь эмчлэн, хоол боловсруулах замыг хэвийн болгон, зохистойгоор зөв хоолох,
  • Спиртийн төрлийн бүтээгдэхүүн, хүчтэй хурц ба давстай хоолыг хязгаарлах, татгалзах
  • Өтгөнөөр бие засах болгоны дараа хошногоны орчмыг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Шаардлагатай үед өтгөнөөр бие зассаны дараа ариун цэврийн цаас хэрэглэхээс татгалзаж, савантай бүлээн усаар угаадаг болж сурах.
  • Шамбарамын анхны шинж тэмдэг илэрмэгц биеийн хүчний ачааллыг хөнгөн хэлбэрийн ажилаар солих,
  • Жирэмсэн эмэгтэйчүүд аарцгийн эрхтэний хураагуур судасны эргэлтийг сайжруулахын тулд өдөр бүр гимнастик хийж, явган зугаалах, өтгөнийг шингэрүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хүнсэндээ ихээр хэрэглэх. хэт чанга бүс бүслэхийг хориглоно,
  • Суугаа ажилтай хүмүүс гимнастик хийх, усанд сэлэх, спортоор хичээллэх, явган зугаалах зэрэг шамбарамаас сэргийлэх арга хэмжээг өдөр болгон авч байх хэрэгтэй. Эцэст нь дахин сануулахад шамбарам гэсэн нэрнээс нь болоод эмчид үзүүлэхээс нэрлэхэх нь эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулж байгаа хэрэг гэдгийг мартаж болохгүй.

Шамбарамын үед хийх дасгалыг эндээс олж уншиж болно.

45 Comments

  1. Баатар

    Тэгээд эмчилгээ нь юу юм бэ. Ардын болон уламжлалт ч юм уу. Аль эсвэл эмийн эмчилгээгээ бичээч ээ.

  2. Chimgee

    hvndersen ved hend handaj haana hagalgaa hiilgeh we? hvnd hagalgaa yu? ymar vntei baih we?

  3. aagii

    shambaram gedeg chin tsagaan mah garah ovchin mon bzde.Miniih bur odoo garchaad ergej orohgui bgaa yaj emchleh be. nadad tuslaach haana handah uu?

  4. muugii

    hi.miniih ehnii shatandaa yavaa yum shig bna, nogoon savtai tabletkatai em, tos 2 heregleed shalitai ur dund hureegui, harin tarvaganii tos huvund shingeegeed tavisan arai l gaigui bolj bh shig bna, ene er ni zuv uu?

  5. ulaanaa

    emch ee ene laag chi heregleed eroosoo orhgvi uym aa oor naidwartai idgeeh ymar emchilgee baidag we deerhi zowolgoonoos angi em uuj hagalgaa hiihgvigeer emchileh arga bii uy ene haygaar zowolgoo ogch bolhgvi uy

  6. shinee

    miniih shij temdeg ilreed ih udaj bgaa. odoo bur hunderchihsen yum shig bna. sain emneleg bval helj ogooch

  7. zaya

    bi shambaram tusch bsan l da, odoo hurtel aris n uldcheed, zugeer l bj bdag yum. aris n butsaj ordogguim bh da? ene talar zuvluguu uguuch!

  8. zaya

    oohon edees vvsdeg horgui havdrin talar zuvluguu uguuch! shaltgaanih n talaar? guij bn!!

  9. Jargal

    Sain bna u? Emchee bi neg yum asuuh gesiin. Miniih odoo biy zasah bolgond tsus garad uvdud bga.yur n bol bainga utgun hattag.Tiimees bolj ugvul isleg ihtei yum heregledeg.Sariin umnu bi huchtei biy zasaad urtsan yum shig bn.Odoo artsanii baria zasal hiilgej bga.Gesn ch ene uragdsan n edgehgui bn,anhandaa utgun hatahiig neeh toohgui bsan ch.Odoo biy zasahaas hurtel aidag bolj bn. bi Haana handah ve. Laa heregled gaigui bolohu?Hariu husey

  10. N

    HI SHAMBARAM-IIG ENGLISH-EER YU GEJ NERELDEG WE HELJ OGOOCH EMCHID VZVVLEH GESEN HELJ MEDEDGVI TYSLAACH HVMVVSE

  11. miniih garaad 3 jil bolj bna ihendee tsus gardag baisan joohon hundvvrlhed ni vmhii nogoon tos taviad zvgeer bologdog baisan 3 sariin umnuus bie zasahad hvndreltei bolj bie zasasnaas hoesh heden tsag uvddug bolson yaval deervee ene uvchin chin bas dotoroo olon ynz baidag bololtoi gehdee odoo bie zashad tsus gardaggvi

  12. ee burhan mine, dongoo say 00-d orood hvndercheed nogoohoo archih getel urid omno ni mederch bgagv zvil medegdlee, nogoo gaitai shambaram geech ni bas nadaa irchij geel pal hiigeel yawchlaa, tegeel shuud garj ireel google-deel enenii talaar baahan yum olj unshlaa, yun tvrvvnd hool hvnsende anhaarah heregte bololtoi, mon hongon dasgal hiih heregte yum shg bna, yaanaa bi odoo 18taishde, yadjaahad odo solongost bga bolohor emneldegt handah gj boon asuudal, helnii berhsheelees ehlvvleel, bas vnetee,,
    etsest ni helehed minii bogsiig “tenger” harj vzeh boltugai,,, burhan mine

  13. bi naad talaarchin sain medne hamgiin sain arga bol aduunii baasan deer utaj suuh aduuni baasa ustai holj botsalgaad terendee 5 udur suugad nam boldog ertnii mongol arga sain yumaar biyee oroogod 2o 25 minuut suugad l gaigui boldog uur zunduu sain sain mongol ertnii arag biiii ter laa em apiras yur demii buur aluulan

  14. maria

    bi turuud 13 honoj bn. turuhduu huchtei dulsnii ulmaas baga zereg mah gartsan getel chiheheer l butsaj garch ireed bh yum. humuusiih tgd uwchingvi bolood vldchhihdeg geh yumaa. miniih odoo tegej vldeh hemjeend orson bolu? uul ni bugsunduu joohon mahtai yawmaargvi l bhiin. yanzlah ymar negen arga bgaa yu?

  15. shanalsan emegtei

    Минийх бүр хүнд шатандаа орчихсон юм бна л даа
    яг ийм өвчин гэж мэдэлгүй удаагаад, одоо бүр аймйар бүлэгнэсэн цус гараад ойр ойрхон хүндэрмээр санагдаад бгаа. Ажил хичээл гээд ерөөсөө эмнэлэг орж чадалгүй ийм дээрээ тулчихжээ. Одоо заавал мэс засал уу? Арай өөрөөр найдвартай эмчлэх арга байгаа болов уу? Ямар нэгэн аргаар хариу мэдэгдэхийг хичээнгүйлэн хүсье

  16. Tumee

    Odoo ued shambaramiig hagalgaa hiilguigeer buren emchleh arga bdag uu. haana handah talaar zovolgoo ogooch. hagalgaa hiileglguigeer ene ovchnoos salah arag bj l taaraa. hagalgaa hiilgesnii daraagaar tasduulsan mah ni butsaad l toljij urgadag gesen.

  17. ee

    bi turuud 4 sar bolj bna turuhduu tsagaan mahaa gargachihsan.Tsagaan mahand hamgiin heregtei zuil n chatsarganii tos yum bna lee heregleed uzuurei marald shingeej bgaad begneed baigaarai uvchin n namdaad ayandaa zugeer bolno .

  18. shambaram garaad 20n jil bolson. humuusiin yridag ulamjlalt argaar baga zereg emchilj udii hursen. ur dun bhgui. hamgiin naidvartai tugs emchilgee avhiig husvel haana handaj emchilgee avah ve?

  19. bat

    minii shinj temdeg ilreed ih udaj bgaa haana vzvvlhee sn medgvi bn haana chanartai emchilgee hiideg we zaawal tuslaarai

  20. bat

    tanai sait er ni hvmvvs haana handahiig ni helj ogch bwal zvgeer ym bishvv sn chnartai bolomjiin hanshtai emnelgiig ni l helj ogch hvmvvst tus bolooch tehvv

  21. hariu

    humuus yum asuuj baihad hariult helj ogch baival sain l baina. Ali emnelegt handah, yamar emchilgee baidag zergiig heleed ogvol… Humuus asuugaad l baihiin hariult baihgui baih yum

  22. tylga

    miniih tsagaan mah gardag gehde hyndersenii daraa gardag tgd bycaad orchihdog bas 1 zoviyr ni aimshigtai iheer zagatnah yumaa eniig yaj emchleh ve nadad tyslaach songdo-d vzvvlsen neeh oligtoi yum heleegyi yaraltai zubulguu uguuch

  23. slash

    miniih hunderchij haana ali emneleg zugeer bol

  24. zuvluguu

    urhiin emnelegte ochood helvel yaj emchleh tegeed bas yamar em heregleh haana ochihiig ni heleed ugdiin bnalee gehdee urhiin emneleg bolgonii emch nar ni adilgui shu

  25. muugii

    sain bna uu Miniih bur odoo garchaad ergej orohgui bgaa yaj emchleh be. nadad tuslaach haana handah uu?

  26. Төгсбат

    Шамбарамын хувьд төгс эмчилгээ бол мэс заслын эмчилгээ. хүмүүс эмчид бөгс өгзөгөө харуулахаас ичээд эмчид үзүүлэлгүй өвчнөө хүндрүүлж бас өөрийн дураар баахан үр дүнгүй эм лаа хийж цаг мөнгөө бардаг. эдгээр нь таны өвчнийг бүр хүндрүүлж мэднэ. цус гардаг гэж хүмүүс их бичиж байна. энэ нь маш аюултай шинж тэмдэг тул та бүхэн яаралтай эмчид хандаарай. хэрвээ цус гарч байгаа бол энгийн үгээр хэлбэл халдвар ороход бэлэн байна гэсэн үг. идээлүүлэгч нянгаар үүсгэгдсэн халдвар хошного орчмын зөөлөн эдийн үрэвсэл үүсгэх аюултай. та бүхэн эхлээд өрхийн эмчдээ хандаж мэс заслын эмчид явуулах бичиг хийлгээд мэс заслын эмчид үзүүлснээр хагалгаа хийлгэх эсэхийг шийдэж болно. клиникийн 1-р эмнэлэгт бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг байдаг. дүүргийн эмнэлгүүдэд байдаг эсэхийг мэдэхгүй байна. гэхдээ эхлээд анхан шатны эмнэлэгтээ хандаарай. мөн энэ төрлөөр үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлэгүүд бий.

  27. Ариунаа

    сайн байнауу? эхлээд миний өтгөн их хатдаг байсан гэхдээ би ер тоогоогүй учир нь би бас их хичээлтэй байдаг болхоор зовиуртай байдаг ч нээх их тоодоггүй байсан гэтэл 7 хоногийн өмнөөс хүндрэх болгонд биений юм ирж байгаа юм шиг ихээр цус гарж бас хорсох боллоо. Өнөөдөр ч гэсэн ихээр цус гарсан гэтэл ийм өвчин байсныг мэдсэнгүй . Би энэ өвчнийг хурдан эмчилмээр байна . Хаана хандаж мэргэжлийн зөвлөгөө авах уу? та бүхэн надад туслаарай.

    Гэхдээ энэ бас буруу хооллолттой холбоотой байсныг мэдсэнгүй

  28. Баатар

    сайн байна уу би турк улсад сурдаг надад ийм юм тохиолдод 2 сар болж байна, анх энд ирээд тэгэж хүндрэмээр юм шиг гэдэс дүүрэд байгаа юм шиг байдэг байсан. Тэгээд их хичээлтэй байдаг болхороо бас энд ирээд хэл нтр сураагүй болхороо эмнэлэг яваагүй. тэгээд сүүлийн нэг долоо хоног бие засах болгондоо цус гараад байгаа бас захтнаад хэцүү байна. энд өөр эмчилгээ байна уу тэ бүхэн туслаарай

  29. Ñàõèóñàí òýíãýð BOY

    hagalgaand oroh n deer bhoo hmgiin gol n utgun hataltaas bolood ene uwchin vvsej bgaa n ter tegeed ene shinj temdeg ilerheer ydarsnaas bolood bvr hvnderdeg bas aimar zowiurtai hvnderheeree uwddug alhaj chadkuu hemjeend hvrdeg sals gej neg ym goojin bas dawhar tsus garn tegeed utgun hathaar bvr hetsvv ulziin 1 r emleg mash sain emchildeg gesen hagalgaand orool 2 honood garchih n tegeed gamaa sn bariul mash sain edgerdeg ym shvv mongol ardiin emchilgeend naidaj bgaad hvndrvvl bvr (para) boldog gesen ter n dotroo ideeleed bvr emchilhed hetsvv bolon bvr svvldee hoshnogoo tairuulchij ch magadgvi shvv za ta bvhend ervvl enhiig hvsen yrooy oortoo itgeltei bgaarai hagalgaa gedeg nernees n aij bolohgvi shvv (-_-)

  30. hasta

    bayarlla goy sait bn heregtei zvil ih bn.bi turkd bdiima tgd bogs owdood hetsuu bn harin ter n para gj owchin gne tsagaan mah sugarhaas arai or gne.harin ene sait tus bollo.bayarlla.çog sağol.

  31. Orgil

    bi odoo 23 hvreh gej bga. bi hagalgaand orood tsagaan mahaa awhuulaad 3n sar bolj bga, tegtel sayhnaas ahiad ergechihsen. odoo alhaj yawahad ih hetsvv owdolt ni ih bolchison. yalanguya oroi untahaar hewtehed shonojingo owdoj zowiurlah yum. yaj emchleh we? holboo barihig hvsch bn. 99915754 89193074 93044279

  32. соксо

    miniih mash hvndtsen yum shig bna. laa hiij bolohgvi bas huruu hvrheer uwduj bna ve ve hatgaj uwduud suuj boshog mash hvndreltei bolson yaaj edgeeh wee tuslaach

  33. sod erdene

    bid negendee l zowlongoo yarirj shanalsan heden hvmvvs bhiin END bidnii asuultad hariu ugj asuudliig shiideed oguh hvn bhgvi yum bna .Ene site ad hyandag admin ntr  baidagvi belegdl tudii l yum bhiin 

  34. zaya

    para bolon shambaram owchnii laa tos bna.kvrseer ni heregledeg neg kvrs ni 12 honog hereglene.hytadiin ulsiin letsentstei tos laa neg heseg tasraad ahiad garch irsen hvmvvs andahgvi.holboo barihiig hvswel 95640504

  35. eeeeeeeeee

    ta nar tgd hariu zuvulguu ugdug ymuu baahan l xvmuus uuchin zovlongoo toochson bn shd ymar emchilgee ntr hiilegdeg ym be yaval sn be

  36. hzd belen

    ulsin klinikiin 1-r emneleg deer ene hagalgaag mash sn hiiiideg. sanaa zovoh aih yum bhguee. hagalgaand orsnii daraah emchilgeeg emch nar helj ogh bolno.

  37. hagalgaand orood uhsen hun bdag gd ailgaad bh ymaa yah esehee mdku l bnldaa

  38. bataa

    hundersenii daraa hediii sn archisan ch huwtsas muuhai bolchood bh yum aaa ene ni ene yariad bgaa owchin mon uu

  39. bayaraa

    songdo emnelegt uzuulsen emch ni oligtoi yum yarihgui hagalay hagalay l geed bhiin zuvluguu ene ter ch baihgui ih sonin sanagdsan margaash 1-r emnelegt l uzuulhees urid ni ene uvchniig neg ih toodoggui bsan uur deeree tulsan chin uneheer hetsuu uvchin yum bna daa end huurhii dandaa shanalsan humuus bhiin ene balai uvching alga bolgochih yum san

  40. miniih barag ene zurganas tom hemeetei garsan yvj ch chadahgyi bsan tgd 9 chuluu gald ulaaasgaad tomor tompond hij bgad deerees n us baga bgar  uuraar n utsan daraa n aduni homooloor utsan  buh garsan yum bhgyi bolj ymar ch ovchingyi  bolson     
    bi urid n solongos  emchuulher yvj bsan emchtein uulzhad hagalgaa hiilged ehelluul zaawal dawtan oroh shaardlagtai boldog gss  7 doh udaga hagalgaand or bga hun bsan gd bddooo 

  41. Anar

    Shambaramig 4n uyed avch uzne. http://en.wikipedia.org/wiki/Hemorrhoid. Ehni 2 uyed n Rubber band ligation bolon Sclerotherapy buyu orsoor “Склерозирующая терапия” hiine. Ene n tuhain buugnursun hesegt “Этоксисклерол” latinaar “Aethoxysklerol” gedeg taria hiih yum ene n hamgin shildeg arga. 12 sarin tursh hevin baih magadlal 70%. Shambaram buyu havdalt buugnurlig hataan guijulj alga bolgoh uilchilgetei. Orchin tsagin zavgui amdrald hamgin tohiromjtoi emchilgeni turgen shurhai arga. 1-r emnelgin shulun gedesni tasagt 60myangan tugruguur hiilgeh bolomjtoi. anusruga taria hilgesni daraa nuruugara 15-20 minut hevteh heregtei ba taria huchtei uvdultgui herev uvduh mun tsus garval buruu gazar hatgasan baina gesn ug. Tuhain uyed n tsus togtooh emchilge hiih heregtei. Taria tariulsan tuhain udruu arhi hereglej hunderch bolohgui margashnaas buh zuil hevin ba heden 7 honogin dotr shambram hatan guijij gadagshilna. Amjilt huseye bi shine jilin daragar tariulahar beldej baiga ba unuudr 1-r emnelegt uzuulsni dara neter sudalga hiisne iinhu bichij oruulla.

  42. сараа

    тариаг 2 удаа хиилгэсэн хэдэн сар гаигуи баиж баигаад дахин гарна зараании тосоор эм.дэг гэсэн мэдэх хүн баина уу .яармагиин бадангаа гэж хүн

  43. sodoo

    miniih bas gardag.odoo bas garchihaad zoviurtai bna.gehdee hezeech hagalgaa hiilgehgui.miniih barag l 20 jil garch bna.eej maani bas ene uvchnuur shanalj bgaad hagalgaand orson.tsagaan mah ni gardaggui ch bie zasahdaa mash ih zoviurlaj udaan suudag uchir ni mashindsan mah shig nariin gardagaas bolj mashindsan met bolj garna gedeg yamar hetsuu bilee.getel utgun yamar hemjeetei bdag bileee ter hemjeeg nariisgaj gargana gedeg ih hetsuu uym bna lee.zoviurtai bas udaan taivan suuj gargah shaardlagataigaas gadna ter ued ni haalgiig ni togshoh yaruulval bie zasaj chaddagui uym.er ni l oligtoi emchilgee bhgui harin hooloo tohiruulah ugzugnii bulching sulruulahgui l bh yostoi uym shig bna

  44. bud

    ene owchniig emchildeg ardiin emchilgee bna.bi ooroo uusan 4odor emchleed l zvgeer bolchloo vr dvntei ym shig bna.bud_wep@yahoo.com haygaar nadad handaarai bi zaaj ogno

  45. ss

    bi bas ene ovchnoor ovdtson hvn bn.5n sariin omno hiisvereer torsnii daraagaas avhuulad otgon hataad bdg bolson tegsen sayhnaas genet tsus garaad,hunderheere dutuu hundreed ta nariin heldgeer ih zoviurtai bsan.bvvr tuslaad bsan. 100n aild bdg emlegt vzvvleed laa tos avsan hujaa.tegsen odoo tsus garah ni bagasaad,baeag garahgvi bgaa.laaga duuschad ochij vzvvlne.deerdehgui bol hagalgaa hiine gej bsan.ta buhen bas ochood vzeerei30minga l bolj bsan laa tos ni uzleg ni orood.hayg ni -100n ailruuga uulzvaraar baruun ergengvvt 2davhar tsagaan saaral baishin bgaa ternii 2 davhart bii.amjilt hvsie bugded ni.

Leave a Reply