Бүдүүн гэдэсний үрэвсэл буюу колит

Бүдүүн гэдэсний үрэвсэл буюу колит

430
16
ХУВААЛЦАХ

 Бүдүүн гэдэсний дотоод буюу салст бүрхүүлийн үрэвслийг анагаах ухаанд колит гэж нэрлэдэг. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь богино хугацаанд хүнд явагддаг бол архаг нь удаан ба зөөлөн явцтай байдаг.

Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь богино хугацаанд хүнд явагддаг бол архаг нь удаан ба зөөлөн явцтай байдаг. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь цөөнгүй тохиолдолд нарийн гэдэсний үрэвсэл (энтероколит) ба ходоодны үрэвсэлтэй (гастрит) хамссан байдаг. Бүдүүн гэдэсний үрэвсэл дотроо янз бүр байна. Үүнд: шархлаат (гэдэсний ханан дээр шархлаа үүснэ), халдварт (өвчин үүсгэгч бичил биетнээр үүсгэгдэнэ), цус хомсдлын  (гэдэсний цусан хангам муудах), эмийн, туяаны гэх мэт.

Шалтгаан

Бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд:

  • Гэдэсний халдвар (цусан суулга,салмонеллез ба бусад)

  • Цөсний хүүдий ба нойр булчирхайн халдварын голомт

  • Хэд хэдэн антибиотикийг удаан хугацаагаар хэрэглэх (жишээ нь: линкомицин),

  • Гэдэсний цусан хангамж алдагдах (настай хүмүүст ажиглагддаг),

  • Зөв бус хооллолт (хоолондоо гурилан болон амьтны гаралтай бүтээгдэхүүн ихээр хэрэглэх, хурц хоол  ба архи хэрэглэх, нэг янзын хоол тогтмол хэрэглэх)

  • Гэдэсний бичил орчны тэнцвэр алдагдах

  • Хоолны харшил

  • Цагаан хорхой

  • Хар тугалга ба хүнцэл /мыщьяк/ зэргийн хордлого,

  • Удамшил

    Түүнээс гадна бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэхэд сэтгэл санааны дарамт, биеийн хүчний хүнд ажил, өдрийн зохисгүй дэглэм зэрэг нь нөлөөлдөг.

Явц

Бүдүүн гэдэсний бүх л төрлийн үрэвсэл нь гэдэсний салст бүрхүүлийн гэмтлээс үүдэлтэй байдаг. Бүдүүн гэдэсний үрэвсэл гэдэсний халдвараар үүсгэгдсэн бол хурц, хүнд хэлбэрээр явагддаг. Бактери ба шимэгч хорхой (жишээ нь: амеб) гэдэсний салст  бүрхүүл дээр бэхлэгдэхдээ  гэмтээдэг. Үр дүнд үрэвсэл бий болно. Гэдэсний хана хавагнан, хэвийн агшилт нь алдагдана. Хүндээр бие засахад өвдөнө. Гэдэс базлан өвдөж, заримдаа цус, салстай өтгөн гарна. Хэвлийгээр өвдөнө. Бактерийн гаргасан хор цусанд орсноор халуурна. Бүдүүн гэдэсний архаг үрэвслийн үед гэдэсний хананы цусан хангамж алдагдах,  зохисгүй хооллолт, хоолны харшил зэрэг бусад шалтгааны улмаас салтс бүрхүүл гэмтдэг.

Шинж тэмдэг

Бүдүүн гэдэсний бүх л төрлийн үрэвслийн үед хэвлийгээр өвдөх шинж илэрдэг. Үүнтэй зэрэгцэн гэдэс хуржигнах, дүүрэх шинж илэрч болно. Өтгөн гадагшлуулалт нь гүйлгэх, хатах зэргээр тогтвогүй байна. Өтгөн салслаг, цустай гарах нь ч бий. Бие сулрарч хүнд тохиолдолд халуурна. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь хэдэн өдрөөс хэдэн долоо хоног  хүртэл үргэлжилнэ, харин архаг үрэвсэл нь түүнээс ч урт үргэлжилнэ.

Оношлогоо

Бүдүүн гэдэсний үрэвслийг ходоод гэдэсний эмч, бүдүүн, шулуун гэдэсний эмч оношилно. Мэргэжилтнүүд зовиурыг сонсон, үзлэг хийгээд, дараа нь шинжилгээ хийлгэнэ.

Юуны өмнө өтгөний шинжилгээ өгөх ба түүгээр гэдэс зөв ажиллаж байна уу, эсвэл гэдэсний халдвар байгаа эсэхийг тодорхойлно. Бүдүүн гэдэсний үрэвслийн оношлогоонд дараах шинжилгээг хэрэглэдэг, үүнд:

  • Ирригоскопия. Урьдчилан гэдсийг тодотгогч бодисоо дүүргэн рентгенд харах.

  • Ректоманоскопия. Ректоскоп гэдэг тусгай багажийг хошногоор гэдэс рүү 30 см хүртэл оруул хардаг.

  • Колоноскопия. Ректоманоскопитой адилхан ч  1 метр хүртэл харна.

Дээр дурдсан шинжилгээнүүдийг хийлгэхийн өмнө гэдсээ цэвэрлэх, хоолны дэглэм барих зэргээр эмчийн зөвлөгөөний дагуу биеэ бэлдэх шаардлагатай.

Мөн эмч хэвлийн эрхтний чанд авиан шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Бүдүүн гэдэсний бүх төрлийн үрэвслийн эмчилгээ нь хоолны тусгай дэглэм баримтлахаас эхэлдэг. Цаашдын эмчилгээ нь өвчинг үүсгэсэн шалтгаанаас хамаарна. Жишээлэхэд, халдвараар үүсгэгдсэн бол антибиотик хэрэглэнэ, удаан хугацаанд эм хэрэглснээс болсон бол эмийг хасна.

Удаан хугацаагаар үргэлжилсэн бүдүүн гэдэсний үрэвслийн эмчилгээнд эмийн, нөхөн сэргээх, сэтгэл засах зэрэг цогц хийнэ. Рашаан сувиллын эмчилгээ сайн нөлөөтэй байдаг.

16 СЭТГЭГДЭЛ

  1. bogsoor bain bain mash hvchtei hatguulaad bna mon hvndeer bie zasahad tsus bainga garch bnaa ene yuniih ve? hariu ilgeene vv

  2. энэ ёстой өвдүүлдэггүй хэрнээ хэцүү өвчин.зөвлөгөөг уншаад үзүүлж эмчилгээ хийлгэе.эмэгтэй хүнд бүр хэцүү цус багдаад гар бадайрч шөрмөс татах гээд байдаг.бага байхаасаа эхлэсэн.хөдөө байхад үүнийг ойлгох нь ээж байж намайг цус багадаад эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтүүлэхэхэд хүмүүс жирэмсэн болж гэж зарим нь юм мэдэхгүй байж ярьж байсан удаатай сүүлд нь мэдсэн. цус гагадсанаас болоод явахч тэнхээгүй болж байсан.шулуун гэдсээр цус хүндрэмээр болоод цус гараад байдаг байсан.хэсэг гайгүй байсан саяханаас гараад байнаа.үзүүлья.та нар ч мөн зөвлөгөө байвал хэлээрэй.гол нь эрүүл байхад бүх зүйл болно.хүмүүсээ бие биенээ хайрла

  3. sainbainuu gedes duureed hundeer bie zasahad tsus garaad bh yum ter yuniih ve

  4. Энэ сайтад бичсэнээр бол бараг эмчилнэ гэж бичжээ. Колитийг одоогоор эмчлэх боломжгүй ба зөвхөн намжааж насан туршдаа месалазин эсвэл сульфасалазин буюу 5-АСА-гийн бүлгийн эмнүүдийг хэрэглэх хэрэгтэй гэж гадаад дотоодын сайтуудад бичжээ. Үнэн мэдээлэл өгөх хэрэгтэй ш дээ.

  5. sainuu? manai huuhed odoo 6 sartai  buduun gedsenii urewsel sharhlaa  harshliin garaltai mysak gej onshlogdson. ene  owchniig ni 4 sartai  bhad  ni onshloson odoogoor emee  uujil bgaa  em ni uilchleegui  bish uilchiljil bgaa bolowch  bas  neeh sain bolohgui bnaa hayaadaa haluuraad  l  hooloo baga  bagaar  idne  gehdee  mayraalahgui  bhiimaa.  yaaj  ch hicheegeed  targaluulj  chaddagui  odooo  tgd  yaawal  deeer  be? hooolon  emchilgee  zagaad  uguuch  tehuu  gej  guih gesiimaa.  uurag  ihtei  hernee  harshil  hodlogdoggui  hool  zaagaad  uguuchee  tehuu
    ta buhend  bayrlalaa

  6. sainuu? manai huuhed odoo 6 sartai  buduun gedsenii urewsel sharhlaa  harshliin garaltai mysak gej onshlogdson. ene  owchniig ni 4 sartai  bhad  ni onshloson odoogoor emee  uujil bgaa  em ni uilchleegui  bish uilchiljil bgaa bolowch  bas  neeh sain bolohgui bnaa hayaadaa haluuraad  l  hooloo baga  bagaar  idne  gehdee  mayraalahgui  bhiimaa.  yaaj  ch hicheegeed  targaluulj  chaddagui  odooo  tgd  yaawal  deeer  be? hooolon  emchilgee  zagaad  uguuch  tehuu  gej  guih gesiimaa.  uurag  ihtei  hernee  harshil  hodlogdoggui  hool  zaagaad  uguuchee  tehuu
    ta buhend  bayrlalaa

  7. TARAG SUU EEDEM TSOTSGII TOMSNII NUHASH ZUGEER BHAA. MANAI HUU BAS TARGALDAGGUI DANDAA GUILGEED HARSHIL OGOOD BH YUMA. UZUULHEER TOLGOINIIHOIO OVCHNOOS BOLOOD GEDSEE ZAHIRVH VHADAHGUI BGAAN GEH YUM. TEGEED TOLGOIDOO YUM UUGAAL BH YUM. ZUGEER BOLHGUI BNA. JIN NEMEHGUI IH HETSUU BNA. SUULIIN UYED TOMSNII NUHASH HIIJ OGCH BGA OVOO TARGALAAD BGA. BAS IH TAIGA HH K NII HAR YAMAANII UURGIIN BELDMEL BANTAN KASHND NI HOLIJ OGCH BGA. TER IH ZUGEER YUM BNA LEETEGEED HOOLNII ZOVLOH EMCHEES ZOVOLGOO AVSAN NI DEER SHUU

  8. BVDVVN GEDESNI XAGALGAAG APRATAAR XIILGEXED YAMABYR VNETEI BOLOO SAYXAN XXAGALGAAND ORSON ODOO ONGORXOI GEDESTEI BAINA MON ISTOMIIN UUT BUYU BAASNI UUTIIG XAANAAS BOONOOR ABCH BOLOX BE MON TERNI XOLBOO GEJ BAIDAG GENE XAYGIIG NI MEDEX VV TUSLAACH END BICHSEN ZAXIANII XARIUG ALI RUU ORJ ABDAG BE

  9. bogsnii nuxnii xajud ideetei yum garad idgeched sayxab daxiad garsan idee shuus garad bx yu zovlogoo ogooch

  10. istoomiin uut manai naizad ih hemjeegeer bgaa gesen avna gevel bi utsiig ne heleed ugie.

  11. utgun salsttai garaad bna bas sheehed ih hundreltei bna yaahuu haana yamr emneleg zugeer bol tuslaach 

  12. bvdvvn gedesnii vrebseliin ved ymar hool emchilgee heregtei ba todorhoi medeelel ogooch

СЭТГЭГДЭЛ БИЧИХ