Хошногоны амсар орчмын үрэвсэл буюу парапроктит

 Хошногоны амсар орчмын үрэвсэл буюу парапроктит гэдэг нь шулуун гэдсийг бүрхэж байдаг эдийн идээт үрэвсэл юм.  Хурц (анх удаа үсч байгаа бол), архаг (хошногоны орчмын хурц үрэвслийг дутуу эмчилбэл) гэж хуваагддаг.

Шалтгаан

Хошногоны амсар орчмын хурц үрэвслийн шалтгаан нь хувийн ариун цэврийн сахихгүй байх, хошного -ны суваг орчмын гэмтэл авах, хошногоны амсар орчмын өвчин (хошногоны амсар цуурах, шамбарам) зэрэг юм. Зарим тохиолдолд хошногоны амсар орчмын үрэвсэл нь тодорхой шалтгаангүйгээр үүсдэг.

Явц

Халдвар нь хошногоны амсар орчимд байрлах өвөрмөц булчирхайгаар дамжин шулуун гэдэс -ний завсраар орж ирдэг.  Үрэвсэл үүсч буглаа бий болно. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаарч буглааны хэмжээ ба байрлал нь янз бүр байна. Буглаа нь хярзангын арьсан дор, эсвэл хярзан болон өгзөгний булчингуудын завсар гүнд байрласан байж болно.

Хошногоны амсар орчмын цууралт

Өвчин дийлэнх тохиолдолд гэнэт эхэлнэ. Бие сулран, эвгүй оргиж, халууран чичрүүдэс хүрч, шулуун гэдэс болон хярзан орчимд өвдөлт өгнө. Хошногоны амсар орчимд хэсэг газар улайлт үүссэн байх нь харагдаж, тэмтэрч үзэхэд хавантай, өвдөлт мэдрэгдэнэ. Эмчлэхгүй бол хэдэн хоногийн дараа халуурч, өвдөлт нэмэгдэн, өтгөн болон шээс гарахгүй болно. Хошногоны амсар орчимд эвгүй оргих, эсвэл өвчний эхний шинж тэмдэг илэрмэгц мэс заслын эмч, бүдүүн шулуун гэдэсний эмчид яаралтай хандаж үзүүлэх хэрэгтэй.

Оношлогоо

Өвчтөнд үзлэг хийх, шулуун гэдсийг хуруугаар шинжилж оношлоно. Хошногоны амсар орчмын хурц үрэвслээс сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийн эмчид, эрэгтэйчүүд нь бөөр шээсний замын эмчид үзүүлж, зөвлөгөө авах шаардлагатай.

Эмчилгээ

Хошногоны амсар орчмын хурц үрэвслийг зөвхөн мэс заслын аргаар эмчилнэ. Хагалгааг оношыг тавьсны дараа шууд хийнэ. Хагалгааг наркозтой хийнэ. Хагалгааны зорилго бол буглааг нээж, идээг гадагшлуулах юм. Хагалгааны дараа боолт хийж, антибиотик, аминдэм, дархлаа сайжруулах бэлдмэлийг хэрэглэнэ.

Ийм хагалгааг ямар ч мэс заслын эмнэлэгт хийдэг. Буглааг нээж, идээг гадагшлуулах нь 100% үр дүн өгдөггүй бөгөөд давтан идээлэх (хошногоны орчмын архаг үрэвсэл үүснэ) процесс үүсдэг. Шулуун гэдэс болон ойролцоох эдийн хооронд үрэвслийн суваг хадгаладан үлдэснээс ийнхүү давтан идээлдэг.

Үрэвслийг бүрэн эмчлэхийн тулд давтан хагалгааг бүдүүн, шулуун гэдэсний чиглэлийн эмнэлэгт хийдэг. Дийлэнх тохиолдолд давтан хагалгааны дараа үрэвсэл бүрэн эдгэрдэг. Гэвч хурц парапроктит гэсэн онош тавигдасны дараа бүрэн эдгээх хагалгаа хийх нь тэр бүр сайн үр дүнд хүргэдэггүй. Учир нь хошногыг гэмтээх, өтгөнөө барьж чадахгүй болох зэрэг хүндрэл үүсэх магадлал өндөртэй байдаг.

Парапроктитийг цаг тухайд нь эмчилгээ хийлгүй орхивол шулуун гэдэсний хана идээнд идэгдэн гэмтэх, эрэгтэй хүнд шээсний сүвний хана гэмтэх, эмэгтэй хүнд идээ үтрээ рүү цоолж гоожих зэрэг хүндрэл үүсч болзошгүй юм. Хамгийн аюултай хүндрэл бол идээ бага аарцаг руу цоорч гоожих бөгөөд оношыг оройтуулж тавьбал үхэлд ч хүргэж аюултай.

51 Comments

  1. E

    aimar uwchinshuu bi odoo yag jil bolj bna odooo tugs hagalgaagaa hiilgenedee.aigaad bhiimaa.boolton deerne uhaan aldatlaa aisan bas uwdsun.uur argaar emchilj boldog bolwuu.boldog bolhelj tus bolooch thuu.88142060

Leave a Reply